Улсын драмын эрдмийн театрт “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг энэ сарын 27-ны 19:00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Иймд тус жүжгийн гол дүрийг амилуулсан жүжигчин Г.Алтангэрэлтэй ярилцсан юм.
-Анх “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравтын баатрын нэг байсан. Харин одоо уг жүжгийн гол дүр “Модун шаньюй”-н дүр дээр жиллаж байна. Энэ тухайд?
- 2011 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч энэ жүжгийг тайзны бүтээл болгосон юм. Тухайн үед би сургуулиа төгсөөд удаагүй, УДЭТ гэдэг их айлд хөл тавиагүй байсан. Модун Шаньюугийн арван баатрын нэгээр сонгогдсон нь миний аз завшаан болж билээ. “Аравт”-д орохыг хүссэн олон залуу байлаа. Тэрнээс хойш уран бүтээлч хүний хувьд “Модун Шаньюу”-гийн дүр дээр ажиллах юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй болсон. Бусад уран бүтээлчдэд ч ийм бодол төрсөн байх.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн гол дүр Модун шаньюуд хэрхэн сонгогдов?
-Өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Хийморь” кинонд би адуучин залуугийн дүр дээр ажилласан юм. Тэр дүрээс намайг “Модун шанью”-д тохирох юм байна гэдэг санаа анх төрсөн гэж Н.Наранбаатар найруулагч хэлсэн. Модун хааны дүрд жүжигчин Г.Алтангэрэл ажиллаарай гэж хэлэхэд нь би маш их баярласан ч бага зэргийн айдастай байсан. Учир нь МУСТА жүжигчин Г.Эрдэнэбилэг ахаар Модун хааны дүрийг үзэгчид мэддэг болсон болохоор надад том хариуцлага ирсэн.
-Таны бүтээсэн Модун хааны дүр юугаараа онцлог вэ?
-Аливаа уран бүтээл дээр ажиллахад жүжгийн болон дүрийнхээ зорилго, хэлэх гэсэн санааг найруулагчтайгаа нягт сайн тохирч гардаг. Өөрөөр хэлбэл гол дүрийн жүжигчин солигдсон ч тухайн дүрийн зорилго, санаа өөрчлөгддөггүй. Харин жүжигчин бүр өөрийн арга барилаар тухайн дүрээ гаргадаг. Би Модун шаньюуг аугаа удирдагч, эх орон, газар шороо ямар их үнэ цэнээр олддогийг харуулахын зэрэгцээ хувь хүний эрэмгий дайчин, мохошгүй чанарыг илүү харуулахыг зорьсон.
“Бидний орших эс орших нь энэ газраас улбаатай. Бид сөөм газрыг ч алдаж болохгүй. Газар бол улсын минь үндэс билээ” гэсэн өгүүлбэр миний зүрх сэтгэл, тархинд завсаргүй үндэслэсэн. Мөн залуучууд маань ч мөнхөд санаж явах хэрэгтэй.
-Одоо ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Монгол жүжгийн өдрүүд “Тамгагүй төр” жүжгээр өндөрлөж байна. Би “Тамгагүй төр” жүжгийн Ачирын дүр дээр ажилласан. Мөн хүүхдийн шинэ уран бүтээл блох зохиолч, найруулагч н.Мөнх-Амьдралын “Миний аав миний баатар” жүжигт ажиллаж байна. Энэ сарын 27-ны өдөр буюу Монгол бахархалын өдөр “ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжгээ дахин тоглоно.
-Саяхан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан, хоёр хүний жүжгийн наадамд оролцоод ирсэн. Ямар жүжиг тоглосон бэ?
-БНСУ-ын Сөүл хотноо 19 дэх жилдээ зохион байгуулсан “World duo art performing festival”-д Монгол Улсаа төлөөлж, анх удаа В.Краснагоров "Хувь заяаны хүлээс" жүжгээр Гэгээн муза академийн ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа, найруулагч УДЭТ-ийн найруулагч О.Итгэл, гэргий Номуунтайгаа явсан. Энэ наадамд Монгол, БНСУ , Грек, Румын, Украины долоон бүтээл оролцож, гурван бүтээлд “Special perfonmance” шагнал гардуулсан. Үүний нэгт нь “Хувь заяаны хүлээс” жүжиг шалгарч амжилттай оролцоод ирлээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.