УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулан, яаралтай горимоор хэлэлцүүлсэн юм.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг бүхлээр нь хүчингүй болгосон. Ингэснээр нүүрс, зэс, алт гэх мэт бүх төрлийн ашигт малтмалаас нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авах эрх зүйн үндэслэлгүй болсон юм. АМНАТ улсын төсвийн орлого бүрдүүлэхэд томоохон хувь эзэлдэг тул Засгийн газар дээрх хуулийн төслийг яаралтай батлуулав.
Шинэ хуулийн заалтууд:
1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй.
Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:
47.1.1 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч
47.1.2 ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдсан хуулийн этгээд
47.1.3 ашигт малтмал экспортолсон этгээд
47.1.4 Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд (Өмнөх хуульд инэж дэлгэрэнгүй заагаагүй.)
Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байна.
47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг
АМНАТ төлөгч нь олборлож, өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс АМНАТ-ийг тооцож, улсын төсөвт төлнө.
47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг
Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч, энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож, АМНАТ ногдуулна.
47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг
Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсхүл боловсруулалт хийж, дотоод гадаадын зэх зээлд борлуулахад тухайн ашигт малтмалд төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно. Ийнхүү хасаж тооцсоноор татварын илүү төлөлт, буцаан олголт үүсэхгүй.
47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт
47.3.1 олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь,
47.3.2 дахь заалт Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байна.
Нийт 43 гишүүн санал хураалтад оролцсоноос 62 хувийн саналаар дээрх хуулийн төслийг дэмжлээ. Ашигт малатмлаын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг мөн дэмжлээ.