Сэтгэл зүйч Г.Хулангийн зөвлөгөөг хүргэж байна.
Та нэг удаа ч болов хүүхдээ үгэнд орохгүй болохоор нь:
- Чи ингээд байвал цагдаад өгнө шүү,
- мангаа ирээд аваад явна шүү,
- би чамайг ганцааранг чинь үлдээгээд явна шүү,
- энэ эгчид өгнө шүү гэх мэтчилэн хүүхдээ айлгаж сүрдүүлж байсан уу?
Та өнөөдөр хүүхдээ айлгаж сүрдүүлж үгэнд орууллаа. Хожим энэ айдас нь алга болно гэж бодож байна уу?
Хариулт: Үгүй, харин ч улам томорсоор байх болно. Хүүхдээ айлгаад л байвал өөртөө итгэх итгэлгүй болсоор байх болно.
Би саяхан нэг группт "Хөхөө" гэдэг нэртэй үлгэрийг ээжүүд хүүхдэдээ уншиж өгдөг талаар олж мэдсэн юм. Гол утга санаа нь: Ээждээ туслахгүй ээжийгээ ядраагаад байвал ээж нь хөхөө болоод үүрд яваад өгдөг.
Хүүхдэдээ хэзээ ч ийм үлгэр битгий уншиж өгөөрэй. Хүүхэд ээждээ тусалж байнга үгэнд орохгүй бол ээж нь орхиод явж магадгүй юм байна гэдэг айдастай болсноор цаашид нөхөртэй эсвэл эхнэртэй болох үед энэ айдас илүү хүчтэй илэрдэг. Өөрөөр хэлбэл би өөрөөрөө байх юм бол намайг хаяад явна тийм болохоор би үгэнд нь орох ёстой, би "сайн" байж л намайг хайрлана гэдэг үзэл бодолтой болдог.
Өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай байж чаддаг байлгахыг хүсч байвал та үгэндээ байнга оруулах гэж хичээх биш түүний үзэл бодлыг хүндэтгэдэг ээж аав болох хэрэгтэй.
Таны хүүхэд өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна гэсэн үг. Хүүхдийн хамгийн их итгэж хайрладаг хүмүүс түүнийг айлгаж сүрдүүлж байхад хүүхэд яаж ээж аавтайгаа итгэлтэй харьцааг бий болгох билээ. Мөн хүүхэд яаж өөртөө итгэлтэй болох юм бэ? Хэрвээ өөрөөрөө байж болохгүй юм бол.
Та ирээдүйд хүүхдээ ямар хүн болоосой гэж бодож байна. Тийм хүн болоход нь та туслахгүй бол таны хүссэн шиг хүн болохгүй.
Жишээлбэл, өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай байж чаддаг байлгахыг хүсч байвал та үгэндээ байнга оруулах гэж хичээх биш түүний үзэл бодлыг хүндэтгэдэг ээж аав болох хэрэгтэй.
Ингэснээр хүүхдийн зөв эсвэл таны зөв гэсэн юм байхгүй. Зүгээр л та хоёр тусдаа хүмүүс болохоор өөр үзэл бодолтой байж болно.
Өөр нэг жишээ: Хүүхэд маань дэндүү залхуу юм аа юу ч хийхгүй эсвэл юу ч хийж чадахгүй гэдэг үгсийг өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд их хэлдэг. Та ийм үгсийг хэлэхийг хүсэхгүй байвал хүүхдээ багаас нь бие даахад нь туслах хэрэгтэй шүү. Гэв гэнэтхэн ажилсаг хүүхэд бий болохгүй, гэв гэнэтхэн өөртөө итгэлтэй хүүхэд бий болохгүй, гэв гэнэтхэн таны мөрөөдлийн хүүхэд бий болохгүй.
Айлгаж биш хайрлаж хүмүүжүүлье хайр ихдэнэ гэж хэзээ ч байхгүй.
Фэйсбүүк хуудас: Сэтгэл зүйч Г.Хулан / Setgel zvich G.Khulan /
Инстаграм: psychologist.khulan