Гоё чамин
хувцаснаас илүүтэй тансаг зүүлт, хараа булаам ээмэг бөгжинд нүдээ унагаж хамаг
мөнгөө хайрлахгүй үрдэг нь охид хүүхнүүдийн гэм биш зан. Зарим нэг, бүсгүйчүүд
үүнийгээ "бурхнаас эмэгтэй хүнд өгсөн араншин" хэмээн бахархах нь ч
бий.
Хүүхнүүд
ийнхүү үнэт эдлэлд мөнгөө хайр найргүй үрдэгээсээ болж эр нөхөр, найз залуугийнхаа
тэвчээрийг туйлд нь хүртэл барж хоёр тийш болох шалтгаан болсон тохиолдол
олонтаа. Гэвч гоёлын зүүлт, нүд унагам тансаг аксессуар бол яалт ч үгүй
хүүхнүүдийн сонирхлыг ховсдсон мэт татдаг. "Ээмэг бөгжгүй эмэгтэй хүнийг
ямар эмэгтэй хүн гэх юм.
Чих гар, хүзүү хоосон байх муу" гэх яриан дээр ч хүүхнүүдийн санал
нэгддэг ганц зүйл. Тийм ч болохоор
гудамжаар алхах охид хүүхнүүд бүгд л хэмжээндээ таарсан эдээр гоёдог. Тэгвэл олны
танил эрхэмсэг хатагтай нарын үнэт эдлэлийг уншигч танд сонирхуулъя.
Хакухогийн ээж Ө.Тамир удам дамжсан
үнэт эдлэл олонтой
Аваргын гэргий,
аваргын ээж гэдгээрээ Монголын хамгийн азтай, тэнгэрлиг эмэнтэй бол яахын
аргагүй Ө.Тамир хатагтай. Эмч хүнийхээ хувьд отгон хүүгээ анх сумод явуулах тун
дургүй байсан тэрээр одоо хүүгийнхээ амжилтаар бахархаж суугаа. Ухаалаг,
даруулгатай энэ хатагтайгаас сурах юм Монгол бүсгүйчүүдэд их бий. Цэгцтэй яриаг
нь сонсож суусан хэн ч түүнийг бахархан хүндлээд гардаг. Тэгвэл энэ эмэгтэй
бусад бүсгүйчүудийн адил үнэт эдлэлийн дэлгүүр хэсэж, элдэв чамин зүйлд нүд
унагадаггүй аж. Тэрээр удам дамжсан үнэт эдлэл олонтой, түүнийгээ ч олны өмнө
зүүж хэрэглэх дуртай гэнэ. "Шинэ ээмэг” зүүлт аваад олноос онцгойроод байх
сонирхолгүй" хэмээн нэгэнтээ хэлсэн Ө.Тамир хатагтайн эдгээр хуучны гоёл
чамгүй өндөр үнэд хүрдэг аж.
Дуучин Т.Ариунаа цагаан алтыг сонгов
Хэзээний л
жавхаалаг, дайчин эмэгтэй дуучин Т.Ариунаа сүүлийн үед хувийн амьдралдаа юу
юунаас ч илүү анхаарч урлаг, уран бүтээлээ хойш тавиад буй. Ханийн заяагаараа
бусдаас илүү гэж байнга ярих дуртай энэ хатагтайн амьдрал начир дээрээ тийм ч
үлгэрийн мэт
байдаггүй нь олны нүдэнд илт болж байгаа. Бурхан түүнд урлагийн алтан тайзыг эзэгнэх
чадалтай хоолой, онцгой авьяас, аз од гээд бүгдийг нь харамгүй өгсөн ч Т.Ариунаагийн
хүсээд байсан "бурхан шиг хань"-ийг даанч хайрлаагүй бололтой. Нэр алдрын
оргилд хүрэхийн зэрэгцээ өнгөтэй өөдтэй алив бүхнийг "гүйцээсэн" энэ
хатагтайн гоёлыг сонирхвол ихэвчлэн нэртэй фирмийн тансаг гоёлууд олон бий.
Сүүлийн үед охид
хүүхнүүдийн сонирхлыг татаад буй цагаан алтанд ч Ариунаа нүдээ унагаж багагүй
мөнгө зарцуулсан гэсэн. Эмэгтэй хүнийг ээмэг, зүүлт л чимдэг хойно хэдийгээр
сэтгэл гундуухан яваа ч Ариунаа цагаан алтны дэргэдүүр зүгээр өнгөрөхөө
больжээ.
Топ модель Ц.Туяацэцэг гоёмсог
цаганд үнэ хайрладаггүй
Монголын
хувцас загварын тайзнаа жинхэнэ чимэг болсон алтан үеийн хууччуудын нэг топ
модель Ч.Туяацэцэг залуу халуун насаа загварын ертөнцөд зориулж яваа. МИАТ-д данстай стюардесс бүсгүйг сүүлийн үед
ажлаа сольсон гэх яриа ч багагүй дэгдсэн билээ. Өнөө үеийн загвар өмсөгч гэх
охидыг хаанаа ч хүргэхээргүй энэ сайхан бүсгүй одоо хэр нь эрчүүдийн нууцхан хүслийн
эзэн нь байсаар байгаа. Түүний аксессуарыг сонирховол сүүлийн үед тэрээр үнэт
чулуун шигтгээ бүхий эдлэл ихэд сонирхох болсон аж. Мэдээж загварын хүн
болохоор шинэ содон бүхнийг эдэлж хэрэглэх нь нэг бодлын ажил нь. Гэхдээ эртнээс
гоёлын цаганд илүү дуртай топ модель одоо ч гоёмсог цаганд үнэ хайрладаггүй аж. Longines-ийн цаганд хэзээд үнэнч түүний
цагны цуглуулга үзэсгэлэн гарахад ч хүрэлцэхүйц баялаг гэсэн.
Дуучин Т.Баясгалан
сувдан эдлэл сонгов
Сүүлийн үед
нийтийн дуу гэхээсээ илүү ардын дууны ертөнцөд "дэгжин хатагтай" болж
хувираад байгаа дуучин Т.Баясгаланд шинэ төрх нь ч зохисон гэж ванлий. Их
урлагт ч, хувийн амьдралдаа ч дэндүү гэгэлгэн энэ бүсгүйн талаар элдэв шуугиан
гарах нь ч сүүлийн үед татраад буй. Нэг хэсэг хар тамхины хэрэгт ч нэр
холбогдоод авсан Т.Баясгаланг нээрэн ч хар тамхи татаж мэдэх л бүсгүй гэж зарим
нь дуу нэгтэй хэлэх нь бий. Үнэтэй торгоор урласан сайхан монгол дээлээр гоёхын
зэрэгцээ тэрээр ээмэг зүүлтээ ч өөрчилж цагаан сувдыг сонгох болжээ. Монгол
дээлэн дээр аргагүй зохидог цагаан сувд угаас бүсгүй хүнийг гэрэлтүүлэн чимж
байдаг эд. Жинхэнэ цагаан сувд нь чамгүй үнэтэй байдаг бөгөөд Т.Баясгалан
энэхүү цагаан сувдаа ихэвчлэн гадаадаас худалдаж авдаг аж. Юутай ч тэрээр
өөрийн жинхэнэ эмэгтэйлэг төрхөө олж, ээмэг зүүсгэлээ ч ийнхүү сольсон нь олон
хүнд таалагдаж байгаа ажээ.
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл үнэт
чулуугаар гоёдог
Монголын
бизнесийн салбарын тэргүүнд явдаг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Ж.Оюунгэрэл бусад
хүүхнүүд шиг үнэтэй фирмийн хувцас, гял цал зүйлд нүдээ унагадаггүй. Жинхэнэ
бизнес хатагтай тэрээр албаны хувцасаар гоёдог ч цаанаа л дэгжин харагддаг.
Мэдээж эмэгтэй хүн болсон хойно хуруу гар, хүзүү чихэндээ зүүх үнэт эдлэлийн
багагүй цуглуулгатай гэсэн. Гэхдээ аль нэг фирмийн гэхээсээ илүү өөрт ээлтэй
чулуун эдлэлээр гоёдог нь энэ хатагтайн намба нүнжигийг илтгэдэг. Үнэхээр ч
өөрт ээлтэй чулуу тэр тусмаа эмэгтэй хүнийг байнга аюул осол хэл амнаас
хамгаалж байдаг айхтар шидтэй аж. Манай охид хүүхнүүд ч хатагтай Ж.Оюунгэрэлээс
суралцаж гял цал болсон алт үнэт эдлэлээс илүү өөрт ээлтэй чулуун эдлэл сонгох
нь зүйтэй болов уу.
Ч.Сараа