Их, дээд сургуулиуд шинээр элсэгчдэд элсэлтийн журмаа танилцуулж эхэлжээ.
Манай сонин өмнөх дугааруудаараа МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗДС-ийн гаргасан элсэлтийн
журмыг хүргэсэн билээ.
Өчигдөр Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн шинэ хичээлийн жилийн элсэлтийн
журам ямар байгааг сонирхов. Эдийн засгийн мэдээлэл зүй, үйлдвэрлэлийн
менежмент, нягтлан бодох бүртгэл, даатгалын эдийн засаг, банкны эдийн засаг,
санхүүгийн менежмент, олон улсын худалдаа, аялал жуулчлал, зочид буудал, зоогийн
газрын менежмент зэрэг ангиудтай энэ сургуульд шинээр элсэх оюутны тоо хязгаартай.
Уг сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор Н.Должингийн хэлж буйгаар
500 оюутан нэмж элсүүлэхээр төлөвлөсөн ч эцсийн шийдвэр гараагүй гэнэ. 2017
он хүртэл магадлан итгэмжлэгдсэн энэ сургууль шинэ хичээлийн жилд хичнээн
оюутан шинээр элсүүлэхийг БСШУЯ шийдэх учиртай аж.
Нөгөөтэйгүүр, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей,
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй юм байна. Лицейд арав, арваннэгдүгээр
ангийн 60 сурагч элсүүлэх гэнэ. Харин сургалт үйлдвэрлэлийн төв нь нярав,
тогооч гэсэн хэд хэдэн ангитай бөгөөд суралцагсдыг бүртгэж эхэлжээ.
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн санхүү эдийн засгийн ангид залуус
суралцах хүсэлтэй байдаг нь сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хаана ч гологддоггүйг
илтгэдэг. Тэгээд ч энэ чиглэлээр цөөн тооны мэдлэгтэй боловсон хүчин
бэлтгэдэг болоод ч сургуульдаа хамгийн эрэлттэй ангид тооцогддог гэсэн.
Эдгээр ангид суралцахыг хүсвэл математик, англи хэлний мэдлэгээ шалгуулах
болох нь.
Өнгөрсөн онд энэ сургууль реклам сурталчилгааны менежмент гэсэн шинэ ангийг
нээжээ. Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй гэсэн судалгааг үндэслэн
нээгдсэн энэ анги чамгүй олон оюутантай болсон гэнэ. Түүнчлэн ирэх шинэ
хичээлийн жилд нэмж хоёр шинэ ангитай болохоор хэдийнэ төлөвлөжээ. Эдийн
засгийн эрх зүйч, эдийн засгийн сэтгэл судлаач гэх эдгээр ангийг шинээр нээх
саналаа БСШУЯ-нд хүргүүлээд байгаа аж. Харин огт эрэлт хэрэгцээгүй, оюутан
элсдэггүй анги тус сургуульд одоогоор байхгүй. Өнөө жил Худалдаа, үйлдвэрлэлийн
дээд сургуулийг дээрх мэргэжлүүдээр 700 гаруй оюутан төгсөх аж.
Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө их, дээд сургуулиуд сургалтынхаа төлбөрийг
нэмж, эцэг, эхчүүд төдийгүй элсэгчдийг багагүй бухимдуулдаг. Санхүү, эдийн
засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тус сургууль ирэх хичээлийн жилийн
эхэнд сургалтын төлбөрөө нэмэхээр болсон байна. Одоогоор анги, дамжаа бүрийн
сургалтын төлбөр харилцан адилгүй ч жилийн төлбөр 420-470 мянган төгрөгийн
хооронд хэлбэлздэг ажээ. Энэ үнэ ирэх шинэ хичээлийн жилд хэд хүрэх нь удахгүй
тодорхой болно.
Ч.Ану