gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол орны ой уствал гол мөрнүүд ч ширгэнэ

Нийгэм
2008-03-25
0
Twitter logo

Төв аймгийн “Ой ан” ком­панийн захирал А.Дорж­с­үрэнтэй уулзаж ярилцав. Тэрээр ойн ан­гийн аж ахуйн инженер, даргын албыг 30 гаруй жил хашиж ирсэн нэгэн ажээ.

-Монгол орны ой мод устаж алга болох нь гэж харамсдаг хүмүүс цөөнгүй. Та энэ талаар ямар бо­долтой явдаг вэ?
-Дэлхийн амьд байгалийн баялагт далай, ой хоёр ордог. Иймээс хүн төрөлхтөн маань хойшид он удаан оршин тогт­нохын тулд усны нөөцөө, ой модоо хайрлан хамгаалах хэрэгтэй юм. Ой модыг мөн­гөөр үнэлэх зохимжгүй. Тийм боломж ч байхгүй. Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг Монгол орны томоохон гол мөрнүүд хэдэн зуун мян­ган жилд тасралтгүй урсаж ирсний гол эх үүсвэр нь ой мод байдаг. Түүнээс биш эдгээр гол мөрөн Номхон дөлгөөн далай ч юм уу, Ат­лантын далайгаас эх авдаггүй нь ойлгомжтой. Цэвдэг хэ­мээх байгалийн агуу их хөр­гөгчийг ажиллуулж байгаа зүйл чинь Монгол орны ой мод. Хэрвээ ой модоо устгаад дуусгавал юугаар ч нөхөн сэргээшгүй, харамсаад барш­­гүй явдал болно.

-Самарчид ч ой модонд хүнийрхүү сэтгэлээр хан­дан­ гал түймэр тавьж, мө­чир салааг нь хугачих үзэгдэл газар авсан.
-Монгол орны ой далайн түвшнээс дээш олон зуун метрийн өндрийн бүслүүрт оршдог. Хуш болон гацууран ой горхи булгийн эх болж, горхи булаг нь гол мөрөн болж өргөждөг. Хушин ойгоос са­мар түүн экспортод гаргаж байна. Самрын үрийг газарт ганцыг ч унагахгүйгээр цөл­мөж байгаа нь байгаль орчин сүйдэх шалтгаан болж байна. Самрын нинжа нарын балгаар хэрэм болон ойн бусад амь­тан дүрвэж дайждаг. Хэрэм­ний саглагар сүүл, амьтны үс ноосоор дамжиж модны үр ургах таатай орчноо олдог. Ойд зөвшөөрөлтэй, зөвшөө­рөлгүй очигсод гал түймэр их тавьж байна. Иймээс Монгол орны ой оройгоосоо цоорч сийрч байна гэсэн үг.

-Хушин ой байгалийн нөхөн сэргээлт авахдаа хэр байдаг бол?
-Байгалийн нөхөн сэр­гээлт авахдаа тааруухан онцлогтой. Зориудаар тарьж ургуулах ч боломжгүй. Хуш 50 нас хүрч байж боргоцой нь дөнгөж ургаж, үрээ өгч эхэл­дэг. Хар мод 10 нас хүрээд үрээ цацдаг. Унасан үр болгон нь ч ургаад байдаггүй. Хэдэн сая үрээс нэг нь л ургадаг. Иймээс хушин ойд эзний сэтгэлээр хандахгүй бол нэг сүйрчихвэл модгүй болохоос гадна гол ус ч үгүй болно.

-”Ногоон хэрэм” гэсэн цаасан дээрх хоосон төс­лөөр бол Монгол орон би­түү ойгоор бүрхэгдчих гээд байгаа юм биш үү?
-”Ногоон хэрэм” рүүгээ анхаарал их хандуулж байгаа ч мөн чанартаа ойжуулах ажил багассан. Говь хээрийн бүсэд элсний нүүдлийг зог­сооход цөөхөн ч гэлээ мод ургавал аштай юу байх вэ. Харамсалтай нь буй ой модоо устгаснаар хангай тал нь хувхайрах тал давамгайлаад байгаа. Уг нь “Ногоон хэрэм” гэж биелэхгүй үлгэр ярьж байснаас “ногоон хүрэм” болсон ой модоо л хамгаалж хямгадвал дээр баймаар. Манайх урьд нь 112 мянган га-д ойжуулалт хийж байсан. Жилд есөн мянган га-д ойжуу­лалт хийдэг байлаа. Энэ ажил сүүлийн жилүүдэд зогссон. Тарьц суулгацгүй болж эхэл­сэн. Мод тарих, ойжуулах ажлыг улсын ойн байгууллага хийдэг байлаа.

-Ойжуулалтын ажил аль хэр үнэлгээтэй байдаг юм бол?
-Үнэлгээгүй шахам бай­сан. Одоо нэг га газар ойжуу­лалт хийхэд 100 мянган төгрөг болсон. Мод үржүүлгийн га­зарт нэг суулгацыг гурван жил тарьсны хөлс 8-10 төгрөг байсан. Гурван жилийн хөлс хөдөлмөрөөр бүтсэн суулгац маань ядахнаа нэг бохины үнэ, “морь харах”-аас ч доо­гуур үнэлгээтэй байгаа нь харамсалтай. Нэг “ЗИЛ-130” машины тэвш галын түлээ 300-500 мянган төгрөгийн ханштай байхад нэг га газарт мод тарих үүнээс хэд дахин хямдхан үнэлгээтэй байгаа нь сэтгэл өвтгөмөөр зүйл биш гэж үү. Ойг хэн дуртай нэг нь ургуулж чаддаггүй байтал ойгоо тайраад хиаруулаад байх юм. Ойн мэргэжилтнүүд ховордоод 20 гаруй жил бол­лоо. Ийм байдлаар удвал ой маань яваандаа сөнөнө.

-Ой модоо яаж хамгаал­бал зүгээр вэ?
-Энэ талаар төрийн бод­лого дутмаг байгаа нь үнэн ч ой хамгаалагчид болон нут­гийн иргэдэд ойн санг тодор­хой хэмжээнд түрээслүүлчих хэрэгтэй. “Монгол орны ойн тухай хууль” гараад жил га­руй болсон ч үр дүнд хүрэхгүй л байгаа. Мэргэжлийн байгаль хамгаалагчид л шалгах ёстой байтал манайд энэ нь зөр­чигддөг. Цагдаагийн байгуул­лага, мэргэжлийн хяналтын­хан гээд өчнөөн олон бай­гуул­лага хяналт шалгалт хийж олон зөрчил илрүүлдэг ч сүүлдээ яасан нь мэдэг­дэхгүй болчихдог. Мод ачсан машинууд бодоход шат ша­тан­даа авлига өгөөд л хот руу нэвтэрч байгаа нь ойл­гомж­той. Орон нутагт татвар та­таас төлдөггүй тусгай зөв­шөөр­лийн энэ олон бичгийг цуцлах хэрэгтэй. Энэ эрхийн бичгүүд л хулгайн мод орж ирэх үүд хаалгыг нээж байгаа юм. Газар тариалан эрхэлдэг нутгийнхан чинь хаваржин, зунжин, намаржин хөдөлмөр­лөж байж үр шимийг нь хүр­тэхээсээ илүүтэй нэг шөнийн дотор мод бэлтгээд хот руу оруулж ирэн нэг сая төгрөг өвөрт­лөхөө илүүд үзэх бол­сон байна. Гоожин хэмээх модны зөвшөөрөл бэлэнчлэх сэтгэл­гээг ингэж хөөрөгдөж байна.

Л.Батцэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан