Усны шувууд нуурандаа ирж, шинэ төлийн дуу малчны хотонд цангинасан хаврын улирал сайхан. Манай сурвалжлах хэсэг Өвөрхангай аймгийн төв Хархоринг зориод ирлээ. Та бүхэндээ “Их зохиолч” Д.Нацагдорж гуайн “Дөрвөн цаг” шүлгийн Хавар гэсэн хэсгийг фото сурвалжлагын хамт хүргэж байна.
Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган
хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи
нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Д.Нацагдорж /”Дөрвөн цаг” шүлгийн хэсгээс/