Дорнын эдийн засгийн форум арав дахь удаа боллоо. Онгоцны буудалд буухад л форумын самбар харагдаж, хотын хаа сайгүй форумын талаарх мэдээллийн самбар байршуулсан байв.
ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум болдог уламжлалтай. Хурал тус хотын Алс дорнодын холбооны их сургуульд дөрөв хоногийн турш үргэлжлэв. Хурлын энэ жилийн сэдэв нь "Алс Дорнод: Энх тайван, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа" юм.
Хурлаар технологи, инновац, хөрөнгө оруулалт, логистик, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бүтээлч үйлдвэрлэл, маргаашийн ирээдүй-залуус гэсэн дэд сэдвүүдийг хэлэлцлээ.
Энэ онд Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож буй тул хурлын эхний өдөр түүхчид цуглан, Дэлхийн хоёрдугаар дайны хүнд өдрүүдийг эргэн сөхөв. Манай улсаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл илтгэл тавьж, Чингис хаан үндэсний музейн төлөөлөгчид хуралд оролцсон юм.
Хэдийгээр Дорнын эдийн засгийн чуулган гэсэн нэртэй ч бүргэд хамгаалал гэх мэт эдийн засгийн бус асуудлуудыг ч энэ хурлаар хэлэлцэв.
Форумд Хятад, Энэтхэг, Монгол, Лаос, Мьянмар, Тайланд гэх мэт энэ бүсийн орнуудын төлөөлөгчид оролцдог. Мөн АСЕАН-ын гишүүн орныхон хурлын хүндэт зочид болдог байна.
Хуралд оролцохоор ирсэн дотоод гадаадын бүх хүн онгоцны буудалд буусан даруйдаа ковидын шинжилгээг 1250 рубль төлж өгөв. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарч, сөрөг хариу хүлээн авсан оролцогчид л хуралд оролцлоо. Хэдийгээр Владивосток хотод ковидын халдвар зогссон ч хуралд оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ авдаг байна.
Нарлаг Владивосток хотод зун дуусах яагаа ч үгүй мэт. +25 градус гэж цаг агаарын аппликэйшн заах ч +30 градус гэмээр халуун байв. Далайн эрэг дээр байрладаг тул дөнгөж сая бороо орсон юм уу гэмээр чийглэг, таатай цаг агаартай. Өтгөн ойтой, дов толгод ихтэй, юу ч тарьсан ургамаар хот юм.
1860 онд байгуулагдсан энэ хотод одоо 600 мянган хүн амьдардаг. Алс Дорнод руу иргэдийн анхаарлыг татахын тулд ОХУ энэ бүсийн ипотекийн зээлийн хүүг жилийн 2 хувь болгожээ. Харин нийслэл Москвад энэ зээлийг авах бол жилд 26 хувийн хүүтэй. Алс Дорнод руу хөрөнгө оруулалтыг чиглүүлснээр үр дүн гарч, хотын оршин суугчид өсжээ. Хүн амын тоогоор ОХУ-д 22 дугаарт бичигдэж байна.
Манай Улаанбаатараас хоёр дахин цөөн хүнтэй гэхээр хоёр дахин жижиг хот төсөөлсөн ч таруу байршилтай болоод тэрүү нэлээн том хот угтав.
Оросын томоохон боомт хот болж хөгжсөн энэ газарт орос, солонгос, герман, хятад, финланд, манжууд ирэхээс өмнө бөөгийн шашинтай Эвенк, Нанай, Удэгей, Ороч зэрэг угсаатнууд эртнээс амьдарчээ. Уугуул ард түмний зурсан газрын зураг, бөөгийн цан, хувцас хэрэглэл, хувцас, агнуурын хэрэгслүүдийг хотын музейд байршуулсан байв.
Хятадын Засгийн газартай хэлэлцээ хийснээр хаант Орос улс Владивостокийг 1860 оноос хойш албан ёсоор эзэмших болжээ. Хотын нэрийг орчуулбал "Зүүнийг захир, зүүн нутгийг удирд" гэсэн утгатай.
Түүх сөхвөл, Приморийн хязгаарын төв болох энэ бүс нутаг анх Манж Чин улсын харьяанд байжээ. Аигуны гэрээ, Пекингийн конвенцоор Оросын мэдэлд шилжсэн байна. Тус хотод байгуулагдсан анхны их сургуульд манж хэл заадаг байсан аж.
Оросын эзэн хаан II Николай дэлхийн хамгийн урт галт тэрэгний маршрут болох Транс Сибирийн төмөр замын анхны шавыг тавихаар энэ хотод ирж байжээ. Түүний явсан газарт босгосон хаалгыг социализмын үеэр нураасан ч өмнөх хаалгыг дуурайн шинээр босгосныг хурлын зочдод онцгойлон үзүүлэв. Та Владивосток очвол цэцэрлэг дунд байрлах, хааны нэр, ирсэн огноог бичсэн хаалгыг үзээрэй.
БНТУ руу манай иргэд 30 хоногийн турш визгүй зорчиж, шууд нислэгтэй болсноор Истанбулыг зорих иргэд олох болсон. Ази, Европыг холбосон Истанбул хот Босфорын хоолойгоороо алдартай. Өдөрт хэдэн зуун ачааны усан онгоцнууд энэ хоолойгоор нэвтэрдэг. Тэгвэл Владивосток хотыг Зүүн Босфор гэж нэрлэдэг. 1500 км урт эрэгтэй энэ хотод усан тээвэр, усан онгоцны үйлдвэрлэл, засвар болон загас агнуур ихээхэн хөгжжээ.
Мөн ОХУ-ын Номхон далайн флот одоо ч энд бий. Флотын байрны гадаа хуучин шумбагч онгоцыг үзмэр болгон байрлуулсан нь сүртэй. Хотын гудамжаар алхахад залуухан усан цэргүүд үе үе тааралдана. Социализмын жилүүдэд ЗХУ-ын Номхон далайн флот байрласан тул хот 1992 он хүртэл хаалттай, гадаад иргэдийг нэвтрүүлдэггүй байжээ.
Энэ сарын 2-нд биднийг очиход хотын иргэд жижиг чулуун хайргатай далайн эрэг дээр усны хувцастай хэвтэн, наранд биеэ шарж байв. Оросын баруун болон хойд нутгийнхан дулаан цаг агаарт нь татагдаж, далайн шинэхэн хүнс идэхээр энд ирж амардаг байна.
Далайн эргээ дагуулаад хурдан галт тэрэг, авто зам барьсан, паркууд байгуулсан тул эрэг дээр амрах иргэдэд тээврийн сонголтууд бий.
Улаанбаатар хотын урд хэсэгт буюу Яармагт ган татлагат гүүрийг анх удаа барих шийдвэр гарсан талаар та бүхэн мэднэ. Энэ гүүрийг ган татлагагүй хийвэл 100 тэрбум төгрөг хэмнэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар ярьж байв. Удалгүй гүүрийг ган татлагатайгаар хийх болсон талаар хотын хэвлэлийн алба мэдээлсэн. 100 тэрбум төгрөг их мөнгө боловч ган татлагатай гүүр хотын өнгө үзэмжийг ихээхэн нэмдгийг Владивосток хотод харлаа. Жижиг арлуудтай, ногоон хотыг цагаан өнгөтэй, ган татлагат гүүрнүүд улам чимжээ.
ОХУ, Беларусь гэх мэт улсуудад, Зөвлөлтийн үед байгуулсан хотуудын барилга архитекторт олон төстэй тал бий. Владивосток хотод 3, 4-р хорооллын есөн давхар, угсармал байруудтай яг адилхныг харж болно. Сансрын туннэльд явж байна уу гэж бодохоор, шар барилгууд эгнэсэн, манай нийслэлд байдагтай яг адилхан хороолол ч таарав. Эдгээр нь Монгол, ОХУ Зөвлөлтийн үед олон жилийн турш нягт харилцаа холбоотой байсныг илтгэнэ.
1800-аад оны эхээр цэргийн анги байрласан энэ нутаг одоо орчин үеийн хот болжээ. Орон сууцны шинэ хотхонууд олноор нь барьж байна. Манайд элбэг байдаг Акуа, Note гэх мэт жижиг машинууд зам дээр нь сүлжилдэн, такси дуудлага, хоол хүргэлтийн үйлчилгээнүүд цахимжжээ. Бэлэн мөнгөөр тооцоо хийж буй хүн бараг алга.
Зоогийн газрууд нь хавч, наймаалж гэх мэт далайн хоолоороо алдартай. Акваруим дотор аварга том наймаалж хэд хэдээрээ байхыг харж болно. Мөн ой модоор хүрээлэгдсэн энэ хот хушны самар, зөгийн балаараа танигджээ. Хушны самрыг гудамжинд аягалан худалдахгүй ч цөмж бэлтгэсэн самруудыг янз бүрийн хэмжээтэй савлажээ. Онгоцны буудлын дэлгүүрүүдэд ч худалдаж байв.
Одоо Дорнын эдийн засгийн аравдугаар чуулган болсон Алс дорнодын холбооны их сургуулийн талаар товч танилцуулъя. 1899 онд Оросын эзэн хаан II Николай энэ бүсэд дээд боловсролын байгууллага байгуулах шийдвэр гаргажээ. Анх хүрээлэн нэртэй байгуулагдаж, өргөжсөөр их сургууль болсон байна.
Хотын захад, Орос арал дээрх энэ их сургууль олны хөлөөс зайдуу. Хотын төвөөс хол боловч маш тохилог, хот доторх хот гэхэд болно. Их сургуулийн лекцийн том танхимуудад хэд хэдэн салбар хуралдаан зэрэг болов. БРИКС-ийн орнуудын шилдэг их сургуульд тооцогддог энэ сургуулийн хотхонд спорт танхим, номын сан, зочид буудал, оюутны байр, шуудан, лаборатори, багш нарын хотхон бий.
Анагаах, эдийн засаг, био инженер гэх мэт мэргэжлээр оюутан бэлтгэдэг сургуулийн анги танхимууд нь тохилог, ногоон байгууламжийг хангалттай том талбайд байгуулжээ. Сургуулийн хотхон их том тул нэг байрнаас нөгөө рүү задгай, жижиг автобусаар оролцогчдыг тээвэрлэж байв. ОХУ-ын их сургуулиудыг жагсаахад Алс Дорнодын холбооны их сургууль 16-д жагсдаг аж.
Их сургуулийн байрыг олон улсын, томоохон хурал чуулган зохион байгуулахад ашиглаж болохыг эндээс харав. Харин манайд зуны амралт эхлэнгүүт их дээд сургуулиуд үүдээ түгжиж, нам гүм болдог. Дэд бүтэц сайн хөгжсөн их сургууль олон одтой зочид буудлыг ч орлож болох нь.
Төгсгөлд нь Дорнын эдийн засгийн чуулганы энэ жилийн үр дүнг дурдах нь зөв.
Дөрвөн өдөр үргэлжилсэн хурлын оролцогчдын дийлэнх нь эдийн засагчид, хувийн хэвшлийн төлөөлөл байв. ОХУ-ын Засгийн газраас энэ чуулганд ихээхэн ач холбогдол өгдөг тул Холбооны, мужийн өндөр албан тушаалтнууд хуралд оролцлоо. Мөн нийслэл Москвагаас хэвлэл мэдээллийн өргөн бүрэлдэхүүн арван цаг нисэж, долоон цагийн зөрүүг эс харгалзан ирсэн байв.
Хурлын үеэр 6 их наяд рублийн үнийн дүнтэй 358 гэрээ байгуулжээ. Хуралд нийт 8000 орчим хүн оролцсон байна. Тэдний 1000 орчим нь илтгэл тавьж, хэлэлцүүлгийн зочноор уригдсан.
БНХАУ, Монгол, Лаос, Энэтхэг, Японоос хамгийн олон төлөөлөгч иржээ. Илтгэл тавьсан Албаны хүмүүс “Хэдийгээр геополитикийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч бидэнтэй бизнес хийх гэсэн, сайн хөршийн харилцаатай орнуудын төлөөлөгчид ирлээ. Бид та бүхэнтэй харилцан ашигтайгаар, хариуцлагатайгаар, урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй” гэдгийг онцлов.
Нэгэн цагт цэргийн бааз л байсан зэлүүд нутаг өдгөө ОХУ-ын Ази, Номхон далай руу гарах хамгийн дөт хаалга, гол гарц, стратегийн чухал бүс болжээ. Газар зүйн давуу байршлын сацуу энэ нутаг алт, нүүрс, байгалийн хий гэх мэт арвин баялагтай.