Дэлхийн болоод Монгол орны улаан номд орж, тоо толгой нь ховордсон цоохор
ирвэс, аргаль, цагаан зээр зэрэг амьтныг хэрхэн хамгаалж буй талаар тодруулж өгөхийг
хүссэн захидал ирдэг.
Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн
газраас тодруулсан юм. Тус газар нь ховордсон ан амьтныг хамгаалах, тухайн
амьдрах бүс нутгийнх нь аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг юм.
Цоохор ирвэс: Энэ амьтны шинжлэх ухааны нэршлийг нь Unica unica гэдэг. Төв,
Дундад Азийн уулархаг нутаг, ялангуяа өвөлдөө нэн хүйтэн байдаг, далайн түвшнээс
дээш их өндөрт өргөгдсөн, ой хөвчгүй, хад чулуурхаг уулсаар нутагладаг. Манай
орны хувьд баруун хэсэг буюу Говь-Алтай, Монгол-Алтай, Хангай, Ханхөхий,
Хархираа, Түргэн, Цагаан шувуутын уулсын өргөн уудам нутгаар нутагладаг. Мөн
Алтайн өвөр говийн нутгаар орших нь бий. Манай оронд нутагладаг энэ амьтны тоо
700-1200-гийн хооронд хэлбэлздэг аж.
Цоохор ирвэсийн хоол тэжээл нь зэрлэг туруутан амьтад байдаг бөгөөд тэднийг
ангуучлахдаа хад цохиог нуувчаа болгон ашигладаг. Идэш тэжээлийн хомсдлоос болж
заримдаа гэрийн тэжээвэр хонь, ямаа, үхэр адууг барих тохиолдол бий.
Цоохор ирвэсийг дараахь байдлаар хамгаалжээ. 2000 онд Амьтны тухай хуулиар “Нэн
ховор” гэсэн ангилалд оруулсан бол өнгөрсөн онд Байгаль хамгаалах олон улсын
холбоо (IUCN)-ны Улаан номын “Устах аюул нүүрлэсэн” гэсэн ангилалд оруулсан
байна. Харин 1994 онд зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын
хэмжээнд худалдаалах тухай конвенцид бүртгэжээ.
Махан идэшт энэ амьтны тоо толгой буурч буй шалтгаан нь арьс, яс зэргийг нь
борлуулж ашиг олох зорилгоор хууль бусаар агнах, идэш тэжээлийн хомсдол, өөрөөр
хэлбэл аргаль, янгир, тарвага зэрэг амьтад ховордсон зэрэг нэлээд хэдэн шалтгаанаас
болж буй хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд
хийсэн ажлаас дүгнэсэн байна.
Аргаль: Аргалийн шинжлэх ухааны нэршил нь Oүis ammon. Элстэй, чулуурхаг, нүцгэн
уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс нутаг, Өмнөговь аймаг болон Алтайн өвөр
говь, Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Харин Алтай, Хангайн нуруунд зуны
улиралд л нутагладаг. Тархацын хувьд манай улсын 15 аймгийн 110 сумыг дамнан
амьдарна.
Аргалийг Цоохор ирвэсийн адил 2000 онд “нэн ховор” гэсэн ангилалд оруулсан бөгөөд
мөн өнгөрсөн онд “устах аюул нүүрлэсэн” хэмээн томъёолсон байна.
Тус байгууллагын судалгаагаар манай улс дахь аргалийн тоо 1975 онд 50 мянга
байсан бол 2001 онд 15 мянга болтлоо буурсан үзүүлэлт гарчээ. Энэ тоо өдгөө
улам бага түвшинд хүрсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн тус байгууллагын мэргэжилтэн
хэлсэн.
Цагаан зээр: Монгол орны тал хээр, цөлөрхөг нутгаар голлон тархаж оршдог. Шинжлэх
ухааны нэршил нь Procapra gutturosa юм. Манай улсын зүүн бүсийн тал хээрд хоёр
сая гаруй тоо толгой цагаан зээр нутагладаг. Энэхүү тооллого нь 2000 оных бөгөөд
1940-1950-иад оны судалгаагаар 4-5 сая байсан аж. Цагаан зээрийн устаж буй гол
шалтгааныг эрс тэс хатуу уур амьсгал /ялангуяа 2000-2001 оны ган/, өвлийн
тэжээлийн хомсдол, зарим төрлийн халдварт өвчин, түймэр, чоно мэтийн араатан
амьтдын дайралт, уул уурхайн өөрчлөлт зэрэг шалтгаан хэмээн үзсэн байна.
Т.Гэрэлмаа