Улаанбаатар хотноо анх удаа Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.
Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм.
Одоогоор манай тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медалийг хүртээд байна.
2016 оны Риогийн зуны олимпын наадамд манай тамирчин П.Тэмүүжин анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй.
“Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.
Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.
Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг юм байна.