Нийслэлийн уушги болсон Богдхан ууланд бугын тоо толгой эрчимтэй өсөж, ойрын 4-6 жилд 3000-4000 мянгад хүрэх эрсдэлтэй болсныг судлаачид анхаарууллаа. Учир нь бугын тоог 1900-д барьж хамгаалах нь Богдхан уулын байгалийн олон янз байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ.
Хэрэв даац хэтэрвэл зарим төрлийн өвс ургамал ургахаа больж, хүнс тэжээлгүй болсон амьтад үрэгдэх эрсдэлтэй юм байна.
Мөн дээрх асуудлаас гадна зэрлэгшсэн нохойгоор дамжсан зоонозын халдвар нийслэл рүү тархах аюул бодитой тул экологийн коридор байгуулах, популяцын зохицуулалтыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг салбарынхан онцлов.
Халиун бугын амьдрах орчин, нөхцөлийн талаар ШУА, Биологийн хүрээлэн, Хөхтний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэг, "Буга их өсдөг амьтан. Жилд дээд тал 35 хувиар өсдөг. Буга бол байж болох бүх ургамлыг иддэг. Энэ нь амьдрах чадвар сайтай маш хурдан өсдөг гэдгийг харуулж буй. Тэгэхээр Богдхан уул бүрэн тусгаарлагдсан. Буга ч тусгаарлагдсан.
Өөрөөр хэлбэл, энд байгаа бугын сүрэг байгалийн жамаараа нүүдэллээд, тархаад явах боломжгүй. Хязгаарлагдмал орон зайд бөөгнөрч амьдарч байгаа гэсэн үг.
Хамгийн сүүлийн тандалтаар 1300-1400 орчим буга байна гэсэн тооцоо гарсан. Хэрэв энэ өсөлт ингээд үргэлжилбэл 4-6 жилийн дараа 3-4 мянгад хүрэх магадлалтай. Тэр үед асуудал зөвхөн олон буга байна гэдэг дээр тогтохгүй. Бэлчээрийн даац хэтэрнэ, залуу мод сөөг идэгдэнэ, ой нөхөн сэргэх боломжгүй болно.
Одоо иргэд буга бөөнөөрөө явж байна, нам дор газар гүйж байна гэж их мэдээлж байна. Энэ бол популяц өсөж, орон зайдаа шахагдаж байгаагийн дохио. Цаашдаа зам тээврийн осол нэмэгдэнэ. Хашаа давж айл өрх, байгууллагын талбайд орно. Эвэр ургах, унах үеэрээ буга түрэмгий ааштай болдог. Хоол өгөх гэж ойртсон хүн рүү ч дайрах, сүлбэх эрсдэл бий.
Бид экологийн коридор байгуулах асуудлыг судалж байгаа. Хонхор орчимд гүүрэн гарц байгуулах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт бий. Зам доогуур гарц гаргах нь хязгаарлагдмал, харин зам дээгүүрх гүүр илүү бодит хувилбар гэж үзэж байгаа. Мэдээж өртөг өндөр. Гэхдээ энэ бол урт хугацааны стратегийн шийдэл.
Хустайн нуруунд бугын хэт өсөлтөөс болж хааны хус зэрэг моддын нөхөн сэргэх явц саарсан жишээ бий. Залуу найлзуур идэгдчихээр ой тэлэхгүй. Ингээд шувуу, шавж зэрэг бусад амьтдын амьдрах орчин доройтдог. Экосистем гэдэг бол хэлхээ холбоотой.
Нөгөө талд зэрлэгшсэн нохойн асуудал байна. Нохой зэрлэг амьтан барьж иднэ, өвчин тээж явна. Ууланд халдвар авсан нохой хот руу орж ирээд гэрийн нохойтой хавьтвал халдвар дамжих эрсдэлтэй. Мөн нохой чонын эрлийзжилт үүсэх асуудал ч яригдаж буй.
Тиймээс бид туйлшрахгүйгээр, шинжлэх ухаанд суурилсан шийдэл хэрэгжүүлэх ёстой. Популяцыг зохистой түвшинд барихгүй бол 5-6 жилийн дараа экологийн төдийгүй эдийн засгийн хувьд үнэлж баршгүй хохирол гарна” гэв.
Тэгвэл зэрлэг нохойн халдвар дамжуулах эрсдлийн талаар ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр тайлбарлахдаа, "Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд шинээр бүртгэгдэж буй халдварт өвчний 70 гаруй хувь нь зэрлэг байгалиас үүдэлтэй буюу зоонозын гаралтай байна. Улаанбаатар хот нь зэрлэг байгальтай шууд хиллэн оршдог онцлогтой. Энэ нөхцөлд нохой нь зэрлэг байгаль, хүний суурьшлын бүс хоёрын хооронд "гүүр" болж, халдварыг дамжуулах өндөр эрсдэлтэй амьтан юм.
Арваад жилийн өмнө мэргэжлийн байгууллагууд хамтран Богд уул орчимд зэрлэгшсэн золбин нохдын тооллого хийсэн. Тухайн үед 1200 орчим золбин нохой бүртгэгдсэн нь байгаль хамгаалал төдийгүй мал амьтан, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүйг тогтоож байсан.
Нохой бол хүнтэй хамгийн ойр амьтан. Халдварт өвчний хувьд хүн, нохой хоёрт нийтлэг өвчин олон. Нохой халдвар авбал хүнд дамжих, хүн халдвар авбал нохойд дамжих харилцан эрсдэл өндөр. Тиймээс нохой эрүүл байж байж хүн эрүүл байна, мөн хүн эрүүл байж нохой эрүүл байх нөхцөл бүрдэнэ.
2019-2020 онд манай төвөөс Улаанбаатар хотын золбин нохдын дунд бэтэг (эхинококкоз)-ийн халдварын судалгаа хийсэн. Судалгаагаар нийслэлийн 8 золбин нохой тутмын 1 нь бэтгийн хорхой тээж, ялгадсаараа өндгийг нь тарааж байгаа нь тогтоогдсон. Энэ нь нийслэлийн хүн ам хаанаас ч халдвар авах боломжтой гэсэн үг. Иймд иргэд хувийн болон гэрийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
Мөн галзуу өвчний эрсдэл байсаар байна. Улаанбаатар хотыг тойрсон бүсэд мал, амьтны галзуугийн тохиолдол бараг жил бүр бүртгэгддэг. Жилд дунджаар 3000 гаруй хүн нохой болон бусад амьтанд хазуулж, галзуугийн вакцинд хамрагддаг. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй тохиолдол үүнээс их байх магадлалтай.
Зэрлэгшсэн нохой суурин газрын нохойн зан төрх илүү ширүүн, зэрлэг шинж давамгайлдаг. Мөн зэрлэг байгаль, хот суурин хоёрын хооронд чөлөөтэй шилжиж, халдварыг аль алинд нь дамжуулах өндөр эрсдэлтэй.
Иймээс Богд уулын экосистемийг хамгаалах, бугын популяцыг зохистой хянахын зэрэгцээ нохой, чонын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Зэрлэг байгаль, хүн, амьтны эрүүл мэнд харилцан хамааралтай тул энэ асуудал нь зөвхөн байгаль хамгааллын бус, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал" гэдгийг онцоллоо.
Өнөөдөр зэрлэг амьтан, ургамал, зэрлэг байгалийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.