Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлагдана гэж мөрий тавин 409 мянган ам.долларын ашиг олсон АНУ-ын тусгай хүчний цэрэгт ял оноохоор болжээ.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сард АНУ-ын зэвсэгт хүчин Николас Мадурог Каракас дахь гэрээс нь баривчилсан.
Энэ үеэр тусгай хүчний Ганнон Кэн Ван Дайк хэмээх цэрэг дотоод мэдээлэл ашиглан цахим мөрий тавьдаг Polymarket платформд бооцоо тавьж, их хэмжээний ашиг олсон аж.
Үүнийг олон нийтэд ил болоогүй нууц мэдээллийг өөрийн хувийн ашиг сонирхолд ашигласан гэж үзэж буйгаа АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.
Тэрбээр баривчлах ажиллагааны цаг болон үр дүн дээр 33 мянган ам.долларын мөрий тавьж 409 мянган ам.долларын ашиг олсон байна.
Баривчлах ажиллагаа энэ оны нэгдүгээр сарын 3-нд болсон бөгөөд Ван Дайк арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Мадуротой холбоотой таамагт мөрий тавьж эхэлжээ.
Энэ хэргийн талаар цахим бооцооны Polymarket платформоос мэдэгдэл гаргасан бөгөөд "Бид засгийн газрын нууц мэдээллийг ашиглан мөрий тавьж байгаа хэрэглэгчийн үйлдлийг Хууль зүйн яаманд мэдээлсэн" гэв.
Эх сурвалж: ВВС