Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний хагас жилд 270 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Өмнөх оны мөн үеэс 25 мянган буюу 10 хувиар өссөн байна. Үүдээ нээх хуулийн этгээдийн тоо нэмэгдэх нь эдийн засагт эерэг үзүүлэлт мөн.
Манай улсын бизнесийн орчны 2023 оны ерөнхий үнэлгээ 2020 оныхоос 8 хувь буурч 2.68 байв. МҮХАҮТ, МУИС хамтран Монголын бизнесийн орчин-2023 судалгааг хийжээ. Уг судалгаанд нийт 4606 ААН хамрагдсан, үнэлгээний хувьд 5 байвал маш сайн, 1 байвал маш муу гэсэн утгатай.
Тэгвэл энэ оны эдийн засгийн форумд хувийн хэвшлийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгчид эрх баригчдаас юу хүсэв? Тэд Хөрөнгө оруулалтын, татварын хуулийн өөрчлөлтийг шуурхай батлах, төрийн хүнд суртлыг бууруулах хүсэлтэй байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХОХИРООДОГ

-Төсөв гурван их наядаар танагдаж, хямрал тулсан энэ үед бид үнэнтэй нүүр тулж, бодит байдлаа ярилцах ёстой.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 оноос хойш шинэчлээгүй. Дахин шинэчилнэ гэж ярьж байгаа нь итгэл төрүүлэхгүй байна. 2013 оны хуульд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл арван жилийн турш татвараас чөлөөлнө гэсэн заалттай ч харамсалтай нь энэ заалт бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Зарим ухаалаг компани шүүхээр шийдүүлдэг ч нийтэд нь хэрэгждэггүй. Ийм байдлаар хөрөнгө оруулалтыг татах боломжгүй.
Төр үрэлгэн бодлого явуулж, ковидын өмнөх гурван жилийн төсвөөс давсан зарлага гаргасан. Монголбанкны 5 их наяд төгрөгийн алдагдлыг өнөөг хүртэл Засгийн газар хариуцахгүй байна.
Бизнесийн орчинд хууль, тогтоол, дагалдах журам, тэдгээрийн уялдаа маш чухал. Одоо бид Дарханы Хонгор дахь гангийн үйлдвэрийн асуудлыг ярьж байна. Дотоодын үйлдвэрүүд түүхий эдээ биржээс худалдаж авч чадахгүй байна. Ашигт малтмалын хуульд дотоодын үйлдвэрүүдийг нэн тэргүүнд түүхий эдээр хангана гэсэн ч бодит байдалд хэрэгжихгүй байна. Энэ нь төрийн бодлого, зах зээлийн уялдаа алдагдсаны илрэл.
Төрийн байгууллагууд нэг талыг барьсан гэрээнүүд байгуулж, хувийн хэвшлийг хохироож байна. Жишээлбэл, тендерт ялсан хэдий ч гурван жилийн турш мөнгөө авч чадаагүй компаниуд бий. Үүнээс болж зээлийн хүүд баригдаж, амиа хорлосон тохиолдол ч гарсан. Эмийн холбоо л гэхэд 200 тэрбум төгрөгийн авлагыг төрөөс авч чадаагүй.
Эдгээр гэрээг бүгдийг нь цэгцлэх ёстой. Төр, хувийн хэвшлийн хоорондын гэрээ адил тэгш байх ёстой. Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрээний маргааныг шийдэх арбитрын үүргийг гүйцэтгэх бүрэн чадамжтай. Шүүхээс илүү шударга шийдвэр гарах боломжтой.
Мөн хамгийн чухал асуудлын нэг нь зөвшөөрлийн тогтолцоо. Төр 384 төрлийн зөвшөөрөл олгодог. Үүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхим руу шилжүүлнэ. Энэ бол эдийн засагт төрөөс хэт оролцож буй нэг хэлбэр. Зөвшөөрлийн тоо, бүтэц, хэрэгцээг судалгаанд үндэслэн шинэчлэх шаардлагатай. Жишээ нь, нэг дүүрэгт хэдэн эмийн сан байх ёстойг вэ гэсэн стандарт хэрэгтэй. Бидэнд энэ ажлыг гүйцэтгэх туршлага бий. Барилгын салбарт сүүлийн 10 жилд гурван төрлийн зөвшөөрлийг Барилгын ассоциац олгосон.
Энэ бол зөвхөн зохицуулалт төдийгүй авлигын асуудлыг ч хөндөж байгаа юм. Бид шударга, хариуцлагатай систем рүү шилжих ёстой.
Бид дэлхийн хэмжээний хямралын босгон дээр байна. Бизнес эрхлэгчдээ энэ нөхцөлөөс гаргахын тулд зөөлөн бодлого хэрэгтэй.
Өмнө нь хоёр удаа Өршөөлийн хууль гарч, бизнес эрхлэгчид богино хугацаанд хөнгөлөлт эдэлсэн. Өнөөдөр ч бид эрх чөлөөний орчин бий болгох ёстой. Шинэ татварын багц хуульд шалгалтын давтамжийг 5–7 жил болгон хойшлуулах зэрэг өөрчлөлт орсон нь эрх чөлөөг нэмэгдүүлэх нэг хэлбэр.
Гэтэл нийгмийн даатгалын тогтолцоо одоо ч социалист арга барилтай байна. Ажлын байр бий болгосон ажил олгогч бүх даатгалыг төлдөг.Нэмээд эмнэлгийн тав хоногийн тэтгэмжийг ч гаргадаг. Энэ бол 1997 оноос хойш үүссэн гажуудал. Зөвхөн энэ байдлыг зассанаар жилд 22 тэрбум төгрөгийн илүүдэл зардлыг бууруулах боломжтой.
Татвар, Нийгмийн даатгал, Хөрөнгө оруулалтын хуулиудыг цогцоор нь засах шаардлагатай. Намрын чуулганаар эдийн засгийг дэмжих багц хуулиуд өргөн барихад МҮХАҮТ идэвхтэй оролцоно.
Сүүлийн 10 жилд бизнесийн байгууллагууд маш их дарамттай байв. 2013–2016 оны хямрал, ковидын хоёр жил, геополитикийн хямрал, одоо Трампын сонгуулийн үр дагавар гээд дараалсан хямралууд тохиолоо. Гэсэн ч бид 10 жилийн турш татварын орлогыг нэг ч удаа таслаагүй. Жил бүр 15–20 хувиар илүү татвар төлж ирсэн. Бидний нуруу амраагүй.
Гэтэл сүүлийн жилүүдэд төр үрэлгэн бодлого явуулж, ковидын өмнөх гурван жилийн төсвөөс давсан зарлага гаргасан. Монголбанкны 5 их наяд төгрөгийн алдагдлыг өнөөг хүртэл Засгийн газар хариуцахгүй байна. Тэтгэвэр тэглэж, Сайн хашаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ мөнгийг төрөөс гаргуулж, санхүүгийн сахилга хариуцлагыг бий болгох ёстой.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: ДЭМЖИНЭ ГЭСЭН ГОЁ ҮГ ОДОО ХЭРЭГГҮЙ, УУЧЛААРАЙ. БИДЭНД АЖИЛЛАХ БОЛОЛЦОО Л ЧУХАЛ

-Зах зээлийн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд эсхүл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихийн тулд тусгай сан гаргах гэх мэт төрийн оролцоо нэмэгдэх тусам л асуудал буруу тийшээ явдаг, өөр асуудал дагуулдаг. Иймд "Тоглоомын дүрэм"-ээ гаргаад л үлдээчих гэсэн энгийн хүсэлт тавьж байна.
Хөрөнгө оруулалтын хувьд, бид эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр аргагүй. Үүний тулд Хөрөнгө оруулалтын хууль, холбогдох бусад хуулиар давхар татвар авдгийг зогсоох ёстой.
Биднийг дэмжих хууль гаргахын оронд биднийг зүгээр л үлдээчих. Орон зай гаргаж өгч, төрийн өмчит компаниудаа бууруул.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдад олгох гэж буй тогтвортой байдлаа тодорхойлох хэрэгтэй. Тэдний эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм.
Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шүүхийн бус аргаар хурдан, зөв шийдэх механизмыг бий болгох хэрэгтэй байна. Одоогийн нөхцөлд хөрөнгө оруулалттай холбоотой маргаан зөвхөн шүүхэд очдог. Шийдэгдэхийн тулд дор хаяж 10 жил болдог. Энэ нь хөрөнгө оруулагчдад асар хор уршигтай.
Хөрөнгө оруулагчдаа бид өөрсдөө үргээдэг. Жишээ нь, улс төрчид гэнэт мэдэгдэл гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдын нэр хүндэд халддаг. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан алдаагаа засах хэрэгтэй.
Улсын төсвийн тухайд аль зардлыг хумих нь чухал. Төсвийн хөрөнгө оруулалт эдийн засгийг тэлэхэд нэмэртэй. Харин урсгал зардлыг өсгөх нь буруу. Манай гадаад худалдааны алдагдал нэмгдэх нь ойлгомжтой байна. Энэ нь инфляц, ханшийг өдөөнө. Хүнд байдалд орсон тул уул уурхайн бус салбараа хөгжүүлэх, үүн рүү хөрөнгө оруулалтаа татах шаардлагатай.
-Баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барина гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн.
-Хуулийн төслийг уншаагүй тул би санал хэлэхгүй. Гэхдээ биднийг дэмжих хууль гаргахын оронд биднийг зүгээр л үлдээчих. Орон зай гаргаж өгч, төрийн өмчит компаниудаа бууруул. Төрийн бизнесийн оролцоог багасган, хувийн хэвшилд зах зээлийн орон зайг нь нэмж өгөөч. Дэмжинэ гэсэн гоё үг одоо хэрэггүй, уучлаарай. Бидэнд ажиллах бололцоо л чухал.

"Бизкон Аудит ХХК"-ийн гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр: ТАТВАРЫН АЛДАНГИ ХЯЗГААРГҮЙ БАЙГАА НЬ ТЕГ-ЫГ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БОЛГОСОН

Татварын хуульд өөрчлөлт оруулж, төрийн хэт том бүтцийг бууруулах хэрэгтэй. Засгийн газар 9%-иар бууруулах тухай ярьж байгаа нь сайн. Гэхдээ энэ бүтцэд ажиллаж байгаа хүмүүс ажлаа хийж, хувийн хэвшлийг дарамтлахгүй байх ёстой. Авлига, хүнд суртал, шаардлагагүй олон бичиг баримт нэхдэг байдал нь бизнес эрхлэх таатай орчныг үгүй хийдэг. Мэргэшсэн, цомхон төртэй байх нь чухал.
-Татварын байцаагчид чухам яаж дарамт үзүүлдэг юм бэ?
-Адаглаад утсаар ярихдаа хуулийн байгууллагын, цагдаагийн байцаагч нар шиг. Тэгэхээр сэтгэлзүй ямар байх уу? Үүнээс л эхэлмээр. Цалингаа арайхийж тавьж байхад дансыг бараг хэлэхгүй хаадаг. Энэ нь маш төвөгтэй.
Бид 24 жил энэ салбарт ажиллаж байна. Бид мэргэжлийн хүмүүс тодорхой ярих ёстой. Ерөнхий сайд татвар бага байна гэв. Хувь хэмжээ нь бага байж магад. Цаана нь, татвар цуглуулах процесс маш хүндрэлтэй, нүсэр. Зөөлөн болон хатуу механизмуудтай. Ойлгомжгүй, маш их хөнгөлөлт, чөлөөлөлттэй. Үүнийг нь авах нь, эдлэх нь гээд тооцоо хийгээд очихоор нөгөөх нь үгүй гэдэг.
Хүү, алдангийн хэмжээ хязгааргүй байгаа нь татварын байгууллагыг шууд мөнгө хүүлэгчтэй адил болгож байна. Жишээлбэл, бизнес эрхлэгч алдаатай тайлан гаргавал хязгааргүй алданги тавьдаг.
Энэ нь бичил, жижиг бизнес эрхлэгчдэд их хүндрэлтэй. Намрын чуулганаар эдгээрийг өөрчлөх болов уу. Үүний шинж тэмдэг юу гэхээр төрийн албанд ажилд оръё эсвэл гадагшаа явъя гэцгээдэг. Татвар бага байсан бол ингэхгүй. Бизнес эрхлэгчид хумигдах хэрээр төсвийн орлого буурна. Төсвөөс сургууль, эмнэлэг, цагдаа санхүүждэг.
Ерөнхий сайд хувийн хэвшилд түшиглэн хөгжинө гэсэн нь их зөв. Энэ жанжин шугамаа алдаж болохгүй. Хувийн хэвшлийн хөгжил маш чухал.
Жишээлбэл, зөвшөөрөл авахад шаардлагатай 9 баримтыг бүрдүүлээд өгсөн ч дахин нэмэлт шаардлага гарч ирдэг. Энэ нь төрийн байгууллагын дотоод зохион байгуулалтын хүндрэлтэй холбоотой.
Бизнес эрхлэгчдэд амар тайван, аз жаргалтай орчин хэрэгтэй. Ерөнхий сайд “бизнес анхдагч уу, төр анхдагч уу” гэдэг асуудлыг хөндөж, хувийн хэвшлийг тулгуур болгоно гэсэн нь зөв. Энэ бодлогоо алдалгүйгээр татвар, НДШ-ийн тогтолцоог үр дүнтэй, ач холбогдолтой болгох хэрэгтэй.
Нийгмийн даатгалын тогтолцоо бараг дампуурсан. Шимтгэлийн хуримтлалыг төсөв рүү оруулсан, менежмент муу байна. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын боловсруулсан хуулийн төсөл Ерөнхий сайдын зүгээс буцаагдсан. Тиймээс хуулийн концепцийг өөрчилж, дахин оруулах хэрэгтэй.
Бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэх шинж тэмдэг мэдрэгдэж байна. Оюун санааны хувьд ч өөрчлөлт ажиглагдаж байгаа нь урагшлах боломжийг бий болгоно. Сая гадаадын төлөөлөгчдөд Баялгийн сангийн тухай ойлголтод алдаа байжээ. Хөрөнгө оруулсан 34 хувийг төр авах гэж байна гэж ойлгожээ. Ерөнхий сайд хайгуулыг улсын төсвөөр хийсэн эсэхээс шалтгаалан ялгаатай хандана гэдгийг тайлбарласан нь гадаадынханд ойлгомжтой болсон.
Ийм нарийн мэдээлэл гадагшаа төдийлөн хүрдэггүй нь харагдлаа.
Татварын байгууллага цахимжсан ч татвар төлөгчдийн хувьд тодорхойгүй зүйл их. Татвараа нуух ямар ч боломжгүй болсон Байцаагчид хуульд заасан хуваарьт хугацааг үл харгалзан дарамт үзүүлдэг. Хүү, алдангийн хэмжээ хязгааргүй байгаа нь татварын байгууллагыг шууд мөнгө хүүлэгчтэй адил болгож байна. Жишээлбэл, бизнес эрхлэгч алдаатай тайлан гаргавал хязгааргүй алданги тавьдаг. Гэтэл арилжааны зээлд хүүгийн дээд хязгаар байдаг шүү дээ. Үүнийг хялбар татвар гэх үү?
Маргаан таслах зөвлөлд хандахад 10 хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг нь шударга бус.
Бизнес эрхлэгчид бүгд зээл авч чадахгүй байна, зээлийн хүү өндөр байна гэдэг байв. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ асуудал одоо ч бий. Гэхдээ одоо тэд төрөөс харилцан ашигтай хамтран ажиллах, эрх тэгш гэрээ байгуулах, төрийн захиалгаар ажил гүйцэтгэсэн бол төлбөрөө цагт нь авах, татвар, нийгмийн даатгалыг цэгцлэхийг илүүтэй хүсэж байна.
Өөрөөр хэлбэл тогтолцоогоор нь өөрчилж байж л бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.