gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Баасанжаргал: Төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн сургуулийн байрыг барьж болохгүй

Б.Эрдэнэчимэг
Боловсрол
2025-07-04
500
Twitter logo

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд жил бүрийн намар өөр өөрийнхөө тойрогт аль болох ахиу хөрөнгө оруулалт тавиулах гэж хичээн, улсын төсвөөс аль болох ихийг өөрийн тойргийн сонгогчдодоо хүртээх гэдэг. 

Тэгвэл энэ оны төсвийг тодотгох буюу танах шийдвэр  гарсан. Иймд УИХ-ын гишүүдийн дунд өөрийн төлөөлдөг салбар болон тойргийнхоо төсвийг аль болох бага тануулж, өмнөхөөр нь үлдээх ширүүхэн өрсөлдөөн эхлэв.

Хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг жил бүр хөнддөг. УИХ-ын гишүүн Б.Мөнхбат "Хувьсах зардал тухайн сургуулийн нийт зардлын 0.89 хувийг буюу маш бага хувь эзэлдэг тул улсын төсвөөс өгөх ёстой. Төрийн, хувийн гэж ялгалгүй төр дэмжих ёстой" гэв.

Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Г.Лувсанжамц нар үүнийг эсэргүүцэж, боловсролыг тэгш хүртээх нь төрийн бодлого байх ёстой гэсэн. УИХ-ын гишүүн Н.Номинчимэг "Төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн сургуулийн байрыг барьж болохгүй" гэв. 

Хувийн сургуулиуд татвараас чөлөөлөгдөж байна. ААНОАТ, НӨАТ төлдөггүй. Мөн дээрээс нь бас нэг хууль нэмж батлах гэж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Хувийн сургуулиуд төрийн ачааг хөнгөлж байгаа нь үнэн. Гэхдээ лоббидож, татвараа хөнгөлүүлж болохгүй. Ер нь бид алсуураа улсын боловсролоо хүчгүй, "тамиргүй" болгох бодлого явуулаад байна. Төсвийн мөнгө хүрэхгүй байна гээд улсын сургууль, цэцэрлэгтээ олигтой хөрөнгө оруулж чадахгүй байж, хувийн сургууль өөртөө зориулаад байшин барихаар нь татварын бодлогоор дэмжинэ гэдгийг ойлгохгүй байна.
 
Нэг ёсондоо 100 төгрөг татварт аваад улсын сургууль, цэцэрлэг барихад зарцуулдаг байсан бол одоо тэр татвараа авахаа больё, түүгээрээ хувийн сургууль цэцэрлэгээ дэмжье гэдэг бодлого байж боломжгүй. 

Хувийн бизнес, хувийн сургуулиа хэдүүлээ маш сайн ялгаж салгах хэрэгтэй. Аль салбарт төрийн зохицуулалт байх ёстойг, аль салбарт хувийн хэвшил байж  болохгүйг бид их нарийвчлах шаардлагатай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт төрийн зохицуулалт их хүчтэй байх ёстой.

Хувийн сургуулиуд татвараас чөлөөлөгдөж байна. ААНОАТ, НӨАТ төлдөггүй. Мөн дээрээс нь бас нэг хууль нэмж батлах гэж байна. Хувийн сургууль байшин барилга нэмж баривал 1 хувийн татвар хөнгөлөх юм байна. Угаасаа хувийн сургуулийн эзэд олж буй орлогоосоо татвар төлдөггүй. Хөрөнгө бий болговол татвараа хөнгөлүүлэх юм байна. Энэ тэгш үү, Энэ шударга уу? Бид бүгд татвар төлдөг. 

Бид ХХОАТ, НӨАТ төлдөг. Гэтэл тэр хүмүүс бидний хүүхдүүдээр орлого олдог ч татвар төлдөггүй. Үүнийг улам гүнзгийрүүлж, хөрөнгийн татвараас чөлөөлөх нь буруу. Мөн энэ хуулийг төсвийн тодотголын хуультай хамт өргөн барьсан нь маш шударга бус. 

Хувийн сургууль олон болох тусам улсын сургууль чанаргүй, хүртээмжгүй болно. Нэг ангид суралцах хүүхдийн тоо нэмэгдэнэ. 

Үүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас асуухад "Энэ хөнгөлөлт төсвийн тоонд ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэсэн. Орлогоо нэмж, төсвөө танах гэж байна. Гэтэл энэ хуультай татварын хөнгөлөлт агуулгаараа ямар хамааралтай вэ? Үүнийг хуулийн хулгай гэдэг. Баяр наадам дөхсөн үед хуулийн хулгай, лобби хийдэг нь үүгээр батлагдаж байна. 

Та нар энэ зовлонг мэднэ шүү дээ. Их сайн багшид хүүхдээ өгтөл бага ангийн багш нь гараад хувийн сургуульд орчихдог. Хувийн сургууль олон болох тусам улсын сургууль чанаргүй, хүртээмжгүй болно. Нэг ангид суралцах хүүхдийн тоо нэмэгдэнэ. 

Улсын сургууль барих гэхээр гэхээр газаргүй гэдэг. Гэтэл хувийн сургууль байшин барих гэж байна. Бид газраа хувийн сургуульд алдаад байна. П.Наранбаяр сайд хотхон бүрийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр сургуультай болгоно гэсэн. Тэгэхээр хотхон бүрд хувийн сургууль барих юм байна. Улсын сургууль газаргүй шүү дээ. Бид ингэж цаагуураа, алсуураа улсын сургуулиа хүчгүй болгодог гэв.        

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан