ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ИДОЛ” Олон Улсын циркийн жүжигчдийн фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцсон циркийн уран бүтээлчид мөнгөн цомын эзэд боллоо.
2025 оны долоодугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Big Moscow Circus буюу Большой Москвич циркт зохион байгуулагдсан тус фестивальд дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид ур чадвараа сорин өрсөлджээ.
Монгол Улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож “Серебряный Идол” буюу Мөнгөн Идол шагналыг хүртэв.
“ИДОЛ” фестиваль нь 2013 оноос хойш зохион байгуулагдаж буй дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан аж. Фестиваль мэргэжлийн, хэвлэл мэдээллийн болон үзэгчдийн санал, шүүгчдийн гэх гурван ангиллаар шилдгүүдийг шалгаруулдгаараа онцлог юм.
Энэ жилийн уралдаанд оролцогчид “орчин үеийн цирк”, “акробатик”, “шаар айраг ба шувуу”, “дрессура” зэрэг өргөн жанрын өвөрмөц, шинэлэг үзүүлбэрүүдийг толилуулжээ.