gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.06
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.06
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.06
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архичин болох замнал ингэж эхэлдэг

Нийгэм
2007-12-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-22
Архичин болох замнал ингэж эхэлдэг

Зуд нүүрлэсэн үед бэлчээр, хашаа хорооны булан тохойд ундуй сундуй хөлдөж үхсэн малын дүр зургийг зурагтаар хараад сэтгэл "зурагддаг". Үүнтэй ижил сэтгэгдэл төрүүлэм дүр зураг нийслэлийн гудамжийг "эмжих" боллоо. Хэн энд тэндгүй унаад осгочихов гэж та гайхах хэрэггүй. Цан хүүрэг татсан цагаан өвөл ирэхтэй зэрэгцээд "өвгөнтийнхөн" гэх тодотголтой ах "гар"-ууд нөгөө градус өндөртэй зүйлээ хүртчихээд гэртээ амарч буй мэт гудамжинд хурхиран унтаж байгаатай олон тааралдсан биз.

Машины зогсоол, автобусны буудал, орц, хашааны булан гээд хаа сайгүй л бөндийсөн хар "юм"-нууд биеэ эвхэн хэвтэх нь харагдана. Иргэд ч эдгээр "өвгөнтийнхөн" архитай нөхөрлсөнийг мэддэг тул "дулаан газар очиж хэвт" хэмээн тэр бүр татаж чангаагаад байхгүй. Өөр хоорондоо дэмий л "Энэ ч хөлдөж үхэх байх аа, яах гэж хар ус гудардаг золиг вэ, зайрмаг болохоос нь өмнө цагдаа ирээд аваад яваасай" хэмээн халаглан өнгөрнө. Энэ үзэгдэл ч надтай байнга тааралддаг. Хажуугаар нь өнгөрөхөд "Хөлдчихсөн юм биш байгаа" гэсэн түгшүүр өөрийн эрхгүй төрнө. Өнгөрөх явцдаа нүд гүйлгэн ажиглахад зарим нь хөл, гараа аяархан хөдөлгөж, амандаа үг бувтнахыг хараад дотроо баярлахыг нь яана. Сэтгэл тайвширч "Арай ч үхчихээгүй юм байна. Цагдаа хурдан ирээсэй" гэж залбиран цааш алхдаг. Харин зарим нь хөдлөхгүй, дуу гарахгүй нь гачлантай.

Тэдний нүүр нь даарсандаа хөхөрч, ширэлдсэн үс нь салхинд хийснэ. Өмдийг нь дагаж шингэн зүйл урсаад хөлдсөн нь ажиглагдана. Бодвол бие зассан нь тэр байх. Яг л тайгад төөрч, цөхрөнгөө барсан хүн нөмөр газар цасанд дарагдан хэвтэж байгаа мэт. Энэ нь тэдний хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн сэтгэлд нэг л халтай. Гэртээ хариад нөгөө хүнийг бодож үхчихсэн болов уу хэмээн сэтгэл түгшинэ. Зарим "өвгөнтийнхөн" тасартлаа архи уучихаад буруу газраа унаад өгөх нь хэцүү. Тэд гэр хорооллын дунд, харанхуй булан тохойд зүүрмэглэнэ. Хэн ч анзаарахгүй далд газарт нойрмоглож байгаад "бурхны оронд" заларчихаж мэдэхээр. Харин хашир нэг нь цагдаагийн нүд тусах газар "тасарчихаад" эрүүлжүүлэх байранд дулаахан хонохоо мэддэг аж.

Сүүлийн үед Гэмтлийн эмнэлэгт архи хэтрүүлэн хэрэглэж гудманд "тасарсан"-аас болж хөл, гар, нүүр амаа хөлдөөсөн хүн их ирэх болжээ. Ялангуяа "өвгөнтийнхөн" гэмтлийн хаалгыг байнга татдаг. Цагдаа нар осгосон архичдыг Гэмтлийн эмнэлэгт хүргэдэг. Гэтэл эмнэлгийн хаалгаар орохтой зэрэгцээд л асуудал үүсдэг гэнэ. Эмчлэхээсээ өмнө бохир хувцас, хир буртаг болсон биеийг цэвэрлэх хэрэгтэй болдог аж. Мөн шаардлагатай эм тариаг эмнэлгээс гаргадаг учир эмнэлэгт бага гэлтгүй дарамт учруулдаг байна. Дээрээс нь "сайн эрс" шархандаа бохир оруулах, эмчилгээ дуусаагүй байхад оргох зэргээр бэрхшээл үүсгэдэг. Зарим нь шархаа хүндрүүлсэнээс хөл гарнаасаа салах нь энүүхэнд.

Хүмүүс "өвгөнтийнхөн"-ийг хэнд ч хэрэггүй мэтээр ярьдаг. Гэвч хүссэн, хүсээгүй ч Монгол Улсын иргэн. Тэд залуудаа ийм яваагүй юм гэнэ лээ. Ажил буцалж, амьдрал гэдэг од шиг гэрэлтэж явсан гэлцдэг. Зарим нь жаахан давсалдаг байх л даа.

Яагаад ийм байдалд орчихов хэмээн асуухад нэг л хариулт хэлдэг. Тэр бол архи. Тавь хүрээд тавьж амсдаг байхад манай хэд 20 хүрэлгүй амтанд нь орчихдог. Тэгээд ч дэлгүүрт ороход лангууны талыг архи эзэлж, зурагт асаахад архи сурталчилж, талх үнэд орж архи хямдараад байгаа энэ үед дурлахгүй гээд яах билээ. Манайд архины үйлдвэрлэлийн хөгжил дээд цэгтээ хүрчихсэн гэдэг. Энгийн жишээ хэлэхэд л мөнгөтэй, мөнгөгүйд нь тохируулж архийг жигд хүртээж чадаж байна. Бэлтэй нэг нь "Хар Чингис" хэмээн томроход, тавхан "цаас"-тай нь "найркаа" гуялаад хүртчихнэ. Бүр болохгүй бол 100 гр-аар савласан "Морьт хангай" хаа сайгүй бий. Удахгүй бутархай зоосоор архи худалдаалах биз. Архинд орсон хүн ямар болдгийг "өвгөнтийнхөн" хангалттай харууллаа. Төр засаг минь ээ. Эсвэл архидалт юунд хүргэж болох дээрх амьд жишээг харж ханаагүй юм уу. Амгалан царайлж байх хооронд таны найз нөхөд, хамаатан садны хүүхэд баарны бүдэг гэрэлт лонх "юм" тавьчихсан шигээ сууж байж мэднэ. Архичин болох замнал ингэж эхэлдэг.

Өвөл дуусах ч болоогүй байна даа, "өвгөнтийнхөн" өө.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан