gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийд хугацаанаасаа хамгийн эрт төрсөн нярай нэг нас хүрчээ

Б.Нямдарь
Дэлхийд
2025-07-24
551
Twitter logo
Б.Нямдарь
551
Twitter logo
Дэлхийд
2025-07-24

Дэлхийн дээд амжилтын эзэн болсон,  21 долоо хоногтойдоо мэндэлсэн хүү саяхан нэг насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ.

Нэш Кийн хүү 2024 оны 7-р сарын 5-нд Айовагийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвд ээж нь жирэмсний хугацаанаасаа 133 хоногийн өмнө буюу ердөө 21 долоо хоногтойдоо (дунджаар 5 сартайдаа) мэндэлсэн бөгөөд “Гиннесийн амжилтын ном”-оор дэлхийн хамгийн эрт төрсөн нярайгаар бүртгэгджээ. Өмнөх нь Куртис Мийнс хэмээх нярай 21 долоо хоног 1 хоногтойдоо төрснөөр дээд амжилтын эзэн байв.

Төрөхдөө Нэш ердөө 280 грамм (ойролцоогоор нэг бэрсүүт жүржээс ч бага) жинтэй, 24 см урттай байсан. Түүнийг төрсөн даруйд тус эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн бөгөөд эмчилгээний явцад маш олон хүнд сорилтыг даван туулсан гэж түүнийг хянаж байсан эмч Эми Стэнфорд хэлжээ.

Нэшийн эцэг эх Молли болон Рэндалл Кийн нар саяхан хүүгийнхээ анхны төрсөн өдрийг баяр хөөртэй тэмдэглэжээ. 

Зургийн эх сурвалж: GUINNESS WORLD RECORDS

"Бидэнд төрөл бүрийн л сэтгэл хөдлөл нэгэн зэрэг төрж байна. Бахархал, талархал, бас түүний минь амьдралын өөр эхлэл нь ч хөнгөн гуниг төрүүлж байгаа ч хамгийн гол нь энэ бүхэн ялалт мэт санагдаж байна” хэмээн ээж Молли ярьжээ.

Нэшийн амьдралын анхны өдрүүд нь Моллигийн хувьд “айдас, тодорхойгүй байдал, найдвар ээлжлэн солигдсон манан мэт өдөр хоногууд” байсан хэмээн тодорхойлов. Хүүгээ 3 долоо хоногтойд нь анх тэврэхдээ тэр “Маш их айж, сандарч байсан" гэжээ.

“Тэр үнэхээр жижигхэн байсан тул цээжин дээр минь байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй шахам байлаа. Би түүнийг тэврэх үед бие нь маш олон утас, мониторуудтай холбоотой байдаг байсан” хэмээн тэр дурсжээ.

Хэдийгээр хүндхэн эхлэлтэй байсан ч эмч Стэнфорд хэлэхдээ, Нэш аажим аажмаар сэргэж, 6 сар эмнэлэгт байсны эцэст 2025 оны 1-р сард гэртээ харьжээ. Ээж, аав хоёр нь амьдрахын төлөө тэмцэж буй хүүгийнхээ хичээл зүтгэлээр ихэд бахархдагаа хуваалцжээ.  

Гэсэн ч Нэш одоогоор зарим эмнэлгийн тусламж шаардсаар байгаа ба тэр хүчилтөрөгчийн төхөөрөмжтэй, хооллолтын гуурс ашигладаг, сонсголын асуудалтай тул тусгай аппарат зүүдэг төдийгүй тусгай эмнэлгийн өдөр өнжүүлэхэд асаргаанд байдаг байна.

Нэг насны төрсөн өдрийн баярын хүрээнд Нэш 70 гаруй шинэ хувцас, тоглоом, живх, эмч нарын зөвшөөрлөөр кремтэй бялуу хүртэл хүлээн авчээ.

Нөгөөтэйгүүр, доктор Стэнфорд хэлэхдээ, Нэш болон Кийн гэр бүл нь тэдэнд найдварын үнэ цэнийг заасан гэжээ. "Энэхүү гэр бүлийн тэсвэр хатуужил, тууштай байдал бусдад үнэхээр урам өгч байсан. Нэшийн инээмсэглэл, инээдийг харах болгондоо хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн өвчтөн, тэдний гэр бүлийн төлөө тэмцэх нь ямар чухал болохыг би үргэлж санаж явдаг” хэмээжээ. 

Эх сурвалж: People

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан