МедТүгээ цувралын энэ удаагийн дугаараар эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, стрессийн хэрхэн даван туулдаг энэ нь эмэгтэйчүүдээс юугаараа ялгаатай болохыг сэтгэцийн эмч Б.Ерөөлттэй ярилцлаа. Тэрээр маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ үед эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн бие биеэ ойлгох ёстой, хэрхэн сэтгэл зүйн сайн сайхан байдалдаа анхаарах ёстой талаарх санал, зөвлөгөөг хуваалцсан юм.
МОНГОЛД ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ҮҮРЭХ АЧАА ИХ, ТҮҮНИЙГ АНХААРАХ БОДЛОГО СУЛ БАЙНА
-Сүүлийн үед эрчүүдийн сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлолт анхаарал татаж байгаа. Үүний шалтгаан юу вэ?
-Үүнд ажлын байрнаас эхлээд бүх зүйл хамаатай. Энэ бол зөвхөн эр хүний тухай асуудал биш юм. Аливаа улс үндэстэн, ямарваа нэг гэр бүлд эр хүн ихээхэн ачаа үүрч явдаг нь үнэн. Өндөр хөгжилтэй орнуудаас, ялангуяа япончуудыг онцолбол эрчүүд нь ажил хийж, өрхийн санхүүгээ дааж явдаг. Япон улс үүнийг өвөрмөц бодлогоор дэмжиж, өрхийн санхүүгийн зардлыг хангаж чадахуйц өндөр цалинг аавуудад олгосноор эмэгтэйчүүдэд ирэх ачаалал багасдаг жишээ бий.
Эхнэр хүний гэр бүлдээ тавих анхаарал халамж, цаг зав нэмэгдсэнээр нөхрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, ажлын хүнд стрессийг нь зохицуулах боломж олгох бодлогоор төр засгаас нь зохицуулж өгдөг. Гэтэл манай оронд эрэгтэй хүнд үүрүүлж буй ачаа нь адил ч, анхаарч буй бодлого нь сул байна.
Аав өглөө долоон цагт гараад орой есөн цагт орж ирлээ гэж бодъё. Гэтэл эхнэр нь ажлаа тарж ирээгүй, гэрт хоолгүй, эмх замбараагүй байлаа. Тэр хүн стресстэж, бухимдана.
-Сэтгэцийн эмчийн хувиас харахад эрчүүдийн сэтгэцийн асуудал хэр ноцтой хэмжээнд хүрээд байгаа бол? Нөгөө талаас эмэгтэйчүүд их ажиллаад, нийгэмд ачаалал үүрээд байгаа шиг санагддаг.
-Стресс, сэтгэл зүйн байдлыг нь үл анхаарснаас эрчүүдийн дунд аливаа донтолт, гэмт хэрэг, ажилгүйдэл үүсэх аюултай. Тэгвэл тэр гэр бүл, улс үндэстний хэн нь ажил хийх вэ? Эмэгтэй хүн л хийнэ. Ингэвэл хэн ачаа үүрч буй дүр зураг харагдах вэ? Энэ бол тойрог хэлбэрийн асуудал.
Өөрөөр хэлбэл, хүний сэтгэл зүйн төлөв байдал нь улс орны хөдөлмөрийн хүч, нийгмийн сайн сайханд нөлөөлдөг тул төр засаг үүнд дэмжлэг үзүүлэх ёстой юм. Харин эрэгтэйчүүдийг эрхлүүлэх талаар яриагүйг ойлгоорой.
Эрэгтэй хүмүүсийн ачаалал үүрэх чадвар сэтгэл зүйгээс нь шууд хамаардаг. Жишээлбэл, гэр бүлээ “нуруундаа үүрч” явдаг, ажилсаг аав өглөө долоон цагт гараад орой есөн цагт орж ирлээ гэж бодъё. Гэтэл эхнэр нь ажлаа тарж ирээгүй, гэрт хоолгүй, эмх замбараагүй байлаа. Тэр хүн стресстэж, бухимдана.
Бид өдөржин зарцуулсан энергиэ нөхөж авах ёстой шүү дээ, байгалийн хуулиар. Орой арав, арван нэгэн цагт хоолоо идээд унтсан хүн яаж амрах вэ? Дахиад л өглөө зургаан цагт босоод ажилдаа явна. Нөхцөл байдал ийм бол тэр хүний сэтгэл зүйн асуудал цаашид хэрхэх вэ?
Түүнчлэн ажлын байран дээр эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудалд хэр анхаарал тавьдаг вэ? Цайны цаг нь хоол ундаа тайван идэхэд зөв зохистой зарцуулагдаж байна уу? Ажлын байртай холбоотой стресс менежментийг байгууллага нь зөв шийдэж өгсөн үү?
Энэ мэтчилэн нарийн зүйлсийг сонгож авч, цэгцтэй хандахгүй бол эрэгтэй хүний сэтгэл зүйн асуудал гэхээр ерөнхийд нь л яриад байдаг. Эхнэр нь ч буруутай юм шиг, зөвхөн өөрсдийнх нь донтолтын асуудал ч юм шиг, ажлын байрны ачаалал л байгаа мэт системгүйгээр харвал бид энэ асуудлыг зөвөөр ойлгож чадахгүй.
СЭТГЭЦ МАШ ХУРДАЦТАЙ ӨӨРЧЛӨГДДӨГ ЭРХТЭН
-Ажлаа тарж ирсэн эмэгтэй хоол хийж байгаа учраас адилхан л ачаалал авч байгаа шүү дээ. Тэгсэн хэр нь яагаад эрэгтэйчүүд илүү их стресстээд байна вэ?
-Яг зөв, эмэгтэй хүн огт стресстэхгүй ажиллаж байгаа гэсэн үг биш. Харин байгалийн онцлогоороо эмэгтэй хүн олон асуудлыг шийдэх өвөрмөц чадвартай. Дээрх нөхцөлд эмэгтэй хүн тухайн асуудлыг шийдэнгээ стрессээ гадагшлуулдаг. Ийм учраас харьцангуй буруу зүйл рүү татагддаггүй, сэтгэл зүй нь тогтвортой байдаг. Гэхдээ удаан хугацаагаар биш шүү дээ, олон жил гэрийн ажил хийсэн ээжүүд нойргүйдэх, гэр бүлийн харилцаа муудах гэх мэт тус тусын олон асуудалтай тулгардаг.
Тэгтэл түрүүлж гэртээ ирсэн аав зурагт үзээд сууж байлаа гэхэд эхнэр үглэх, хүүхэд даалгавраа хийхгүй байх, ажил дээр болсон бэрхшээл гэх мэт асуудлууд толгой дотор нь байж л байдаг.
Зурагт асаагаад суучхаар орчноосоо тасраад, жаргаад байгаа юм биш. Мэдээж аавууд хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Гэхдээ аль аль нөхцөлд адилхан, дотроо л бүх стрессээ хадгалсаар байдаг.
Аав зурагт үзээд сууж байлаа гэхэд эхнэр үглэх, хүүхэд даалгавраа хийхгүй байх, ажил дээр болсон бэрхшээл гэх мэт асуудлууд толгой дотор нь байж л байдаг.
-Эрэгтэй эмэгтэй хүний стрессээ удирдах чадварын ялгаа хүн төрөлхтний түүхийн турш энэ хэвээр л байсан уу?
-Хүн хөгжиж байгааг бид ямагт санах хэрэгтэй. Хүний зүрх мянган жилийн өмнө яг энэ хэвээрээ л байсан байх. Харин сэтгэц бол маш хурдацтай өөрчлөгдөж байгаа эрхтэн. Тиймээс бид байгалийн ч тэр, нийгмийн ч тэр өөрчлөлтийг дагаад хувьсаж байдаг.
Жишээлбэл, гар утас өөрчлөгдөх тусам бидний сэтгэц дагаад өөрчлөгдөнө. Түүндээ дасах хэрэг ч гардаг. Эмэгтэй хүний дасан зохицох чадвар өндөр учраас стресс даах, зохицуулах чадвар нь ч өндөр байдаг.
Хоёрдугаарт, эмэгтэй хүн жижиг үйлдлээр ч стрессээ тайлж чаддаг бол эрэгтэй хүн заавал том зүйл хийж байж л стрессээ гадагшлуулдаг дүр зураг илүү ажиглагдана. Жишээлбэл найзуудтайгаа уулзан ярилцаж суугаад өнгөрсөн сарын стрессээ тайлдаг ч юм уу. Өөр жижиг үйлдлээр стрессээ тайлах дадал суугаагүй, сураагүй учраас уул хаданд гарах, загасанд явах мэтийн хуучин хэвшил болсон үйлдлүүд л толгой дотор нь кодлогдчихсон байдаг. Тэгвэл бид мэргэжлийн зүгээс үүнийг залж чиглүүлж байх ёстой болохоос хэн нэгэнд нь давуу байдал, эрх ашиг олгох тухай ярьдаггүй юм.
Стресс менежмент нь бүгдэд яг ижил биш шүү дээ. Эрүүл аль эсвэл донтох эмгэгтэй, ажил хийдэг эсвэл гэртээ суудаг, ганц бие эсвэл олон хүүхэдтэй, оюуны өндөр ачаалалтай, нийгмийн хариуцлага ихтэй ажил хийдэг эрчүүдэд гээд тус тусдаа, өөр өөр стресс менежмент хэрэгтэй.
Тиймээс бид энэ асуудлыг хавтгайруулахгүйгээр, маш олон ангиллыг бий болгож, тэр хүмүүсийг тусад нь ойлгож байж, хүнд нь зориулсан зөв шийдлийг олох болно.
МӨНГӨ ХЭМНЭЭД БАЙГАА МЭТ ТЭР ХАНДЛАГА ИРЭЭДҮЙН АЗ ЖАРГАЛД СААД БОЛНО
-Эмэгтэйчүүдийн хувьд үзмэрчид очих, найзтайгаа ярих, сошиолд өөрийгөө илэрхийлэх зэрэг стрессээ удирдах олон янзын аргатай байна. Харин эрчүүдийн хувьд эмнэлэгт үзүүлэхээс ч цааргалдаг учир сэтгэцийн эмчтэй уулзах тухай ч боддоггүй байх талтай. Одоо яах хэрэгтэй вэ?
-Эрчүүд их хэнэггүй. Жишээ нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цуглуулж л байвал би яах вэ гэдэг. Мөнгө хэмнэж, гэр бүлдээ туслаад байгаа мэт энэ хандлага өөрөө ирээдүйн аз жаргал, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь маш том саад болж байгаа юм.
Ингэж гүрийж яваад нойргүйдвэл тухайн хүний ажлын бүтээмж унана. Ажлын бүтээмж унаад, хүнтэй зөв зохистой харилцаж чадахгүй байвал тэр хүний нийгэмд эзлэх байр суурь, ашиг орлого дагаад унана. Тиймээс системтэйгээр, шүдийг тогтмол үзүүлдэг шиг сэтгэл зүйчтэй тогтмол ажиллах ёстой.
Сэтгэл зүйчгүйгээр бид энэ цаг үед амьдрах боломжгүй. Илүү хөгжиж дэвших, сэтгэлийн хүч тэнхээтэй байдлаа хадгалж, ашиг орлого ихтэй амьдрахын тулд сэтгэл зүйчтэй ажиллах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд өвчин биш хэр нь ирээдүйд хор уршиг учруулах сэтгэл зүйн асуудлаа шийдэх нь чухал.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарах зан үйлд эмэгтэйчүүд илүү ойрхон. Гоо сайхандаа анхаарч байна гэдэг сэтгэл зүйгээ эмчлэх нэг хэлбэр. Өглөө бүр ээжүүд цай сүүнийхээ дээжийг өргөхдөө сайн сайхан бодлоор өөрийн сэтгэлийг засаж байдаг.
Түүнчлэн, дэлхийн даяарчлалын асуудлыг бид энэ хүрээнд хавтгайруулж хүлээж авч байна. Нийгмийн хөгжил, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ижилсүүлэх чиглэл рүү нь хүчээр явуулж байгаа мэт дүр зурагтай. Эр, эм хүнийг ялгаатай байлгадаг зүйл бол даавар. Тэр даавар харилцан нөлөөлж эв найртай гэр бүл болж амьдардаг.
Дэлхий даяаршихын хэрээр заавал хэн нэгэнтэй амьдрах хэрэгцээ шаардлага бараг үгүй болж байна. Зөвхөн хүүхдийг л аав ээжтэй байлгахад оршин тогтноод байгаа мэт нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн.
Судалгаанаас харахад, фитнес хийж, найзуудтайгаа уулздаг, аялдаг эршүүд амьдралын хэв маягтай эр хүний цусан дахь тестостероны хэмжээ, үргэлж гэртээ байдаг эрчүүдийнхээс илүү өндөр байдаг. Гэлээ гээд гадуур тэнээд явахыг зөвлөж байгаа юм биш, асуудлыг арай өөрөөр харах хэрэгтэй. Эрчүүд эмэгтэйчүүд гэдэг салшгүй нэг ойлголт учраас байгалийн өгөгдлөө анхаарч, бие биеэ ойлгох нь чухал юм.
Хүний сэтгэл зүй тогтвортойгоор хувьсаж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд аюулгүй байдлаа хангах, хөгжих зэрэг хэрэгцээнийхээ хэрээр гэр бүлийн байдал хувьсаж ирсэн. Жишээ нь, 100 жилийн өмнө Монголд эхнэр нөхөргүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй байлаа шүү дээ. Адуу малдаа хэн явах вэ, үнээгээ хэн саах вэ гээд.
Үүргийнхээ дагуу хийх ёстой зүйлээ хийж явах нь харьцангуй тогтвортой сэтгэл зүйтэй байх нөхцөлийг тэр үед бүрдүүлж байжээ. Харин дэлхий нийт даяаршихын хэрээр заавал хэн нэгэнтэй амьдрах хэрэгцээ шаардлага бараг үгүй болж байна. Зөвхөн хүүхдийг л аав ээжтэй байлгахад оршин тогтноод байгаа мэт нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн.
Тиймээс бид уламжлалаа дагах эсвэл шинэ хувьсал руу шилжих аль нь илүү хэрэгтэй вэ гэдгийг нарийн тооцоолох хэрэгтэй байгаа юм.
Дэлхийн чиг хандлагыг харвал гэр бүл зохиох залуусын нас их оройтох болжээ. Судалгаагаар 28-32 насыг гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой гэж үздэг. Үүний үр дагаварт хожуу төрснөөс үүдэх өвчлөл, төрөхийн хүндрэлийн тоо дэлхийд маш олон болж байна. Тэгэхээр бид яах ёстой вэ?
Хүн бүр давтагдашгүй шүү дээ. Дэлхий дээрх найман тэрбум хүн бүгд өөр. Бидний хурууны хээ хүртэл өөр өөр тул сэтгэл зүй ямар их ялгаатай, мэдрэх чадвар нь өөр өөр байх нь ойлгомжтой.
Тиймээс хүн бүр өөрсдийн дотоод мөн чанарыг ойлгож авах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүн гэдэг ганцаараа, дотоод мөн чанараараа хүчгүй гэдгийг ойлгоод, үр хүүхэд, хань ижил, ирээдүйдээ юу хамгийн үр өгөөжтэй байх талаар хэлэлцэж ярилцаад, тухайн амьдралын хэв маягийг сонгож амьдрах хэрэгтэй.
-Ямар мэдрэмж төрвөл, ямар нөхцөл үүсвэл бид сэтгэл зүйчид хандах вэ? Харин ямар шинж тэмдэг илэрвэл бид сэтгэцийн эмчид хандах ёстой вэ?
-Шинж тэмдэг, дохио бүр хүн болгонд адилгүй илэрдэг. Сэтгэцийн эмч гэлтгүйгээр, сэтгэл зүйч яагаад нийгэмд хамгийн их шаардлагатай байгаа вэ гэхээр бид сэтгэл зүйч дээр ойр ойрхон очиж байх ёстой юм. Шүдний эрүүл ахуй хэвийн байсан ч эмчид тогтмол үзүүлдэгтэй адил сэтгэл зүйчид 14 хоногтоо нэг, сардаа нэг биш юм гэхэд, ядаж жилдээ нэг удаа хандаад амьдралын хэв маягийнхаа тухай ярих хэрэгтэй. Ингэвэл мэргэжлийн хүмүүс ойлгож сонсоод, ямар асуудал байгааг тодорхой хэлээд өгнө.
Миний бодлоор, сэтгэл зүйчдийг бодлогын түвшинд дэмжээд, ард иргэдээ тогтмол сэтгэл зүйчид хандуулж байвал тохирсон датан дээр суурилж, хувь хүнд таарсан зөвлөгөөг өгч чадна.
Харин одоогийн нөхцөл байдалд бидэнтэй адилхан хүн л учраас сэтгэл зүйчдэд мөнгө хэрэгтэй байна, амьдрах хэрэг байна. Тийм эдийн засгийн асуудлаас болоод заавал “хүзүүгээр татсан” асуудал үүссэний дараа сэтгэлзүйчид хандаж байна. Мөн үйлчлүүлэгчдээ 100 хувь гэж тооцвол маш багахан хувийнх нь асуудлыг хөндөж ярьж байгаа шүү гэдгээ тодруулж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болор-Од