Швед, Норвеги, Дани улсууд Украйныг Оросын халдлагаас хамгаалахад нь туслах зорилгоор “Патриот” пуужингийн систем багтсан зэвсэг нийлүүлэх НАТО-гийн төсөлд нийт 500 сая ам.долларын санхүүжилт гаргахаа албан ёсоор мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Европын холбоотнуудын хөрөнгөөр АНУ зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.
Украйны Ерөнхийлөгч В.Зеленский уг дэмжлэгийг Европ даяар урт хугацааны аюулгүй байдлын шинэ суурь болохыг онцолжээ.
Тэрээр, энэ бол мэдрэгдэхүйц тусламж. АНУ болон Европын холбоотнуудын аюулгүй байдлын түншлэлийг бэхжүүлэх, Оросын довтолгооноос хамгаалахад чиглэсэн НАТО-гийн бусад орнуудад хүчтэй жишээ болно гэж твиттертээ бичжээ.
Мөн Орос Европыг дайнтай тив болгох боломжгүй. Манай хамтын хүчин чармайлтаар энх тайван ялалт байгуулах болно гэв.
Хандив тус бүрийн хэмжээ:
- Дани: 90 сая ам.доллар
- Норвеги: 1.5 тэрбум Норвегийн крон буюу 146 сая ам.доллар
- Швед: 275 сая ам.доллар, үүнд “Патриот” пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах тоног төхөөрөмж, танк эсэргүүцэх зэвсэг зэрэг багтаж байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Скандинавын гурван улсад талархал илэрхийлж, тус санаачилгыг Европын гишүүн орнууд болон Канадын санхүүжилтээр хэрэгжүүлж, ойролцоогоор 500 сая ам.долларын багцууд болгон хувааж нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Мөн Нидерланд улс мягмар гарагт энэ санаачилгад нэгдэж, 500 сая еврогийн (ойролцоогоор 530 сая ам.доллар) санхүүжилт үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Эр сурвалж: Reuters