Монголд 8 дахь жилдээ амьдарч буй БНСУ-ын иргэн Ким Бу Ёныг "Гаднынхны нүдээр Монгол..." ярилцлагын буландаа урьж ярилцлаа. Түүнийг монгол найзууд нь Буянаа гэж дууддаг. Буянаа монгол хэл сурахад тулгарч буй бэрхшээлийг болон зарим үйл явдлыг хөгжилтэй байдлаар харуулсан бичлэг хийн өөрийн фэйсбүүкт хуваалцдаг билээ.
Овог нэр: Ким Бу Ён
Иргэншил: БНСУ
Нас: 37
Монголд амьдарсан хугацаа: 8 жил
Одоо хийж байгаа ажил: Чөлөөт уран бүтээлч, видео контент бүтээгч
- Та Монголд анх хэзээ ирж байсан бэ?
- Би 2010 оны 11 дүгээр сард анх ирж байсан. БНСУ-ын KOICA байгууллагын сайн дурын ажилтны шугамаар 15 жилийн өмнө анх удаа ирж байлаа. Тухайн үед ХУД-ийн 75 дугаар сургуулийн солонгос, япон хэлний багшаар ажиллаж байсан. Түүнээс хойш 2016 онд ирээд, 2021 онд гурав дахь удаагаа ирснээс хойш одоо болтол амьдарч байна. Тэр үед нэгэн төрийн бус байгууллагын төлөөллөөр ирж байсан. Харин одоо би аль нэг байгууллагад харьяалагддаггүй, олон нийтийн сүлжээнд чөлөөт уран бүтээл хийж байна.
- Та ямар мэргэжилтэй вэ?
- Би БНСУ-д дунд сургуулиа дүүргээд, Японы Токио хотноо Эдийн засгийн ухааны мэргэжлээр сурч төгссөн. Багаасаа л контент бүтээх их дуртай хүүхэд байсан. Анх 13 настайгаасаа видео камераар бичлэг хийх хоббитой болсон. Тэр нь одоо хөгжилтэй видео контент хийхийн эхлэл болсон байх. Өнгөрсөн жилээс эхлэн хошин бичлэгүүд хийх болсон.

- Таны монгол хэл их сайн юм. Хэр удаан хугацаанд сурч байна вэ?
- Би өмнө нь зургаан сарын хугацаанд монгол хэлний сургалтад суусан. Түүнээс хойш өөрөө ном унших, мэдээ үзэх гэх мэтээр хэлээ бие даан сайжруулахыг хичээж байна.
- Гэр бүлийн хүнтэйгээ Монголд танилцсан гэж сонссон.
- Тийм ээ, 2011 онд Монголд танилцаж байсан. Тухайн үед эхнэр маань нэгэн төрийн бус байгууллагад ажилладаг байсан ба би танилцаад удаагүй байхдаа л эхнэр минь болох хүн гэдгийг мэдэрсэн. Тэгээд удалгүй гэрлэх санал тавьж, Солонгос руу очоод ээж, ааваас нь зөвшөөрөл аваад хуримаа хийсэн. Одоо бид хоёр хөөрхөн охинтой, дөрвүүлээ Монголд амьдардаг. Хүүхдүүддээ эх хэлийг нь сайн сургах үүднээс солонгос хэлний сургалттай дунд сургуульд хамруулдаг. Тэд мөн монгол хэл үздэг. Эхнэр бид хоёр зарим нууц зүйлээ монголоор ярьдаг байсан ч одоо охид маань монгол хэл бага зэрэг ойлгодог болсон тул нууц яриандаа тэдний мэдэхгүй, бүр хэцүү монгол үгс ашиглах шаардлагатай болсон. /инээв/

- Монголд анх ирж байсан сэтгэгдлээ хуваалцаач.
- 11-р сард ирж байхад маш хүйтэн санагдаж байсан. Хуучин онгоцны буудлаас автобусанд суугаад явсан. Тэр үед цонх нь цантчихсан, хаана яваад байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэгэхээр нь цаныг гараараа хусахад тал нутаг л харагдаж байсныг санадаг юм. Тухайн үед Яармагт л явж байсан юм шиг байна лээ. 2010 онд тэнд одоогийнх шиг барилга байхгүй байсан үе шүү дээ.
Чи хэн нэгнийг хайрлах тодорхой шалтгаан хэлж байвал чи жинхэнээсээ хайрлаагүй гэсэн үг
- Соёлын ялгаа олон зүйл дээр л анзаарагдсан байх. Тэдгээрээс онцолбол?
- Би Японд олон жил амьдарсан гэж хэлсэн дээ. Тэнд байхад би юунд ч юм бэ байнга л санаа зовдог байлаа. Ямар нэгэн зүйлд байнга санаа зовоостой. Харин Монголд иртэл тэр бодол маань алга болчихсон. Монголчууд ер нь л "Зүгээр шдээ, болно шдээ" гэдэг уужуу ард түмэн шүү дээ. "Айвал бүү хий, хийвэл бүү ай" гэдэг үгэнд би дуртай. Одоо өөрөө ч тийм занд суралцсаар байна. Ялангуяа ажил дээр, аяллын үед ч анзаарагддаг. Жишээ нь аяллын үед "Энэ зам биш бол яах вэ" гэхээр "Хамаагүй ээ, дараа нь өөр зам сонгоод явчихъя" гэх мэт маш тайван ханддаг. Монгол орон маш сайхан байгальтай, ард түмэн нь ч уужуу санагддаг.
Фэйсбүүк дээр контент хийх болоход эхэндээ санаа зовж байлаа. Учир нь миний хийсэн зүйл хүмүүст таалагдахгүй бол яах вэ гэж бодогддог байсан. Харин найзууд маань "Зүгээр ээ, битгий тоо. Тэдгээр хүмүүс чиний найзууд биш, бид чиний найз шүү. Тиймээс бидэнд итгэ" гэж урамшуулж байсан. Надад Баяраа, Чинбаа, Цогтоо гэдэг гурван монгол найз бий.

- Та видеоныхоо санаануудыг хэрхэн олдог вэ?
- Миний 30 жилийн туршлага шүү дээ. /Инээв/ Өмнө нь дандаа л бодож явдаг байсан зүйлсээ одоо бичлэг болгон гаргаж байгаа. Зарим үед гэхдээ санаа орж ирэхгүй, хэцүү шдээ. /инээв/ Ер нь Монгол хэл, соёлыг нь сурмаар байгаа хүний хувьд бичлэгийнхээ сэдэвт хязгаар тавихыг хүсдэггүй. Би өөрийн хийсэн контентуудаа чамлаж үзээгүй, харин цаашид яаж илүү инээдтэй, хүмүүст хүргэх талаар үргэлж судалдаг.
- Монголчуудын зарим нь Солонгост очиж ажиллаж, амьдрахыг хүсдэг бол та эсрэгээрээ Монголд амьдрахыг хүсдэг байх нь ээ. Яагаад?
- Монгол гоё шдээ. Ямар ч орны хүн өөрийн төрсөн нутгийн гоё сайханд дасаад бараг анзаарахаа байдаг юм шиг санагддаг. Магадгүй тэгдэг байх л даа. Би 20 жил Солонгост, 10 жил Японд, 8 дахь жилдээ Монголд амьдарч байна. Харин байгаль, соёл нь харьцуулагдаад ч гэх юм уу гоё сайхныг нь илүү мэдэрдэг. Би өнгөрсөн хавар ирэхэд надад утаа хүртэл гоё үнэртсэн. Ингэж хэлэх мэдээж зохимжгүй байх л даа. Гэхдээ л тэгж их дассан байна. Монголд хэзээд ирэхэд, амьдрахад их ойр дотно, үргэлжид сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

- Танд Монголд амьдрахад юу сайхан санагддаг вэ?
- Би өнөөдөр монгол хэл дээр нэг ном уншиж байгаад гоё үг олсон. "Чи хэн нэгнийг хайрлах тодорхой шалтгаан хэлж байвал чи жинхэнээсээ хайрлаагүй гэсэн үг". Яг л үүн шиг Монголд амьдрахад яг юу нь таалагдаад байгааг би нарийн тодорхой хэлж мэдэхгүй ч давуу талуудыг нь дурдаж чадна. Жишээ нь, би үүнийг ярилцлага бүрдээ хэлдэг. Монголчууд ерөнхийдөө нийтээрээ "күүл" /догь/ хүмүүс. Амьдралын алсын хараа, туршлага их. Магадгүй Япон, Солонгост ажлын хувьд нарийн стратегитай байдаг бол монголчууд амьдралын стратегиа сайн тооцоолдог ард түмэн шиг санагддаг. Би түүнээс нь их суралцахыг эрмэлздэг. Мөн олон зүйлд санаа зовохгүй, күүл байхад ч суралцаж байна.
Наадмын нээлт үзээд Чингис хаанаар бахархаж, магадгүй би урд төрөлдөө монгол хүн байсан байж болох юм гэсэн бодлыг төрүүлж, огшсон.
- Тэгвэл эсрэгээрээ Монголд байхад таагүй санагдсан, засаж залруулмаар зүйл юу байсан бэ?
- Мэдээж аливаа улс орон бүрд л асуудал байдаг. Миний хувьд хоёр асуудлыг онцолмоор байна. Энэ бол агаарын бохирдол болон авто замын түгжрэл. Хэрэв мэргэжлийн хүмүүстэй хамтрах боломж гарвал эдгээр асуудлыг шийдвэрлэхэд миний зүгээс өөрийн чадах зүйлээр хамтран ажилламаар байдаг. Мөн зүгээр л хараад суух, эсвэл төр засгийг л буруутгалгүй бид нар өөрсдөө бас санаачилгатай байх хэрэгтэй мэт санагддаг. "Бид нар.." гэж хэлж болно биз дээ /инээв/. Монголд тэр дундаа Улаанбаатарт амьдардаг хүмүүст хамаатай асуудал гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн уулзалт хийдэг ч юм уу, бүгдээрээ хамт шийдэл эрэлхийлэх шаардлагатай санагддаг. Зөвхөн төсөв, мөнгөөр шийдэгдэх асуудал биш хувь хүний хариуцлага, хандлага ч мөн үүнд хамаатай гэж боддог. Мөн авто зам дээр ч жолооч нар нэгнээ хүндлээд, хүлээцтэй байвал түгжрэлийг тодорхой хувиар бууруулах боломжтой байх. Гэхдээ нөгөөтээгүүр монголчуудаас ч сурах зүйл их.

- Сүүлийн жилүүдэд Монгол орныг зорих БНСУ-ын жуулчдын тоо эрс өссөн. Энэ талаарх таны бодол?
- Тэд яагаад одоо ирээд байгаа юм бэ, 10 жилийн өмнө ирэхгүй яасан юм бэ? (инээв) Дээр үед бүр гоё байсан шдээ. Гэхдээ одоо ч Монгол гоё оо. БНСУ-ын жуулчид өмнө нь Вьетнам, Тайланд руу их аялдаг байсан бол сүүлийн жилүүдэд шинэ газар үзэх сонголт нь Монгол болсон гэж боддог. Гэхдээ Монголд нэг зун ирээд л аяллаа дуусгачих биш ирэх зун нь ирж үзээгүй газраа, хараагүй зүйлсээ зорьсоор дахиж ирдэг нь олон. Нэг удаа ирээд л тэр олон сайхан зүйлсийг үзэж барахгүй шүү дээ. Би өөрөө энд амьдарч байгаа ч үзээгүй зүйлс байсаар л байна.

- Та ингэхэд Монгол орноор хэр их аялсан бэ?
- Монгол орны зүүн, баруун, өмнө, хойд зүгт гээд бараг бүх аймгаар ажлаар болон гэр бүлээрээ аяллаар явсан. Тэдгээрээс Дорнодын Хэрлэн голд өнгөрүүлсэн өдрүүд санаанаас гардаггүй юм. Би нэг найзтайгаа эрэг дээр нь хэвтэж байтал тэр "Сэлэх үү" гэлээ. "Тэгье" гээд л хамаг хувцсаа тайлж сэлээд, эрэг дээр гараад л, эргэж сэлээд л байсан. Дараа нь бодсон чинь холоос хүн амьтан харсан байх аа. Учир нь малчид малаа дуранддаг юм байна лээ штээ. Тэгэхээр хэн нэгэн харсан байх боломжтой. Дараа нь бодсон чинь жаахан санаа зовсон шүү. /инээв/
- Та энэ зун юу хийв?
- Би гэр бүлээрээ анх удаа Үндэсний их баяр наадмын нээлт үзлээ. Маш гоё байсан. Чингис хааны хөрөгтэй тайзнаас Монгол улсын төрийн далбааны өнгө, хэлбэртэй чанга буудлагын үеэр Чингис хаанаар бахархаж, магадгүй би урд төрөлдөө монгол хүн байсан байж болох юм гэсэн бодлыг төрүүлж, огшсон. Наадмаар хотын хөдөлгөөн багасчихдаг шүү дээ. Би саяхны нэг өдөр сэлүүхэн гудамжаар алхаж явахдаа гэнэт баярлах мэдрэмж төрж, аньсага чийгтсэн. "Би Монголд ийм л дуртай хүн юм байна" гэх бодол төрсөн.

- Өмнө нь Японд байхад танд тийм мэдрэмж төрдөггүй байсан уу?
- Яг Монголд байгаа шиг мэдрэмж төрж байгаагүй. Би J-Pop урлагт дуртай хүүхэд байсан болохоор түүгээр л холбогдож Японд сурч, хэсэг хугацаанд амьдрах болсон. Нэг үгээр тэнд ард түмэн, аж байдал нь бус, соёл урлаг нь сонирхлыг минь татдаг байсан гэх үү дээ.
- Энд байхад тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?
- Монгол хэлний ярианы болон бичгийн хэл ондоо байдаг даа. Жишээ нь "Яадаг юм бэ" гэдэг өгүүлбэрийг "Яадын" гээд шууд хэлчихдэг. Харин яг тэр дуудлагаар нь толь бичгээс хайхаар тухайн үг байдаггүй. Зарим ийм үгсийг сайн сонсож, хэлж сурах шаардлагатай болсон. Нэг удаа автобусны буудал дээр зогсож байтал халамцуу ах надаас юм асуухаар нь би "Яагаад байгаа юм бэ" гэтэл "Хөөе, чи юу гэнэ ээ" гээд намайг цохих гээд хөөсөн. Угтаа бол би тэр үгийг хүн ууртай үедээ хэлдэг гэж огт мэдээгүй юм л даа. "What happened?" буюу "Яасан бэ, танд юу тохиолдов?" гэсэн утгаар л би асууж байгаа царай нь. /инээв/ Даанч буруу үг ашиглаад ахын уурыг хүргэчихсэн.
- Та ер нь тайзан дээр инээдтэй зүйлс ярьдаг комедиан хийж үзье гэж бодсон уу?
- Өмнө нь нэг удаа хийж үзсэн. Тухайн үед UB Comedy-ийн тэмцээнд орж байсан. Тайзан дээр, олон хүний өмнө гарсан чинь бага зэрэг сандраад сайн ярьж чадаагүй. Гэхдээ надад маш хөгжилтэй санагдсан. Сайн бэлдээд дахиад орох бодолтой байгаа.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.