gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Ханджав: Авдар нь айл гэрийн нандин энергийн ай сав

А.Анужин
Соёл урлаг
2025-07-22
20
Twitter logo

Монголын Үндэсний музей нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монгол авдар” тусгай үзэсгэлэнг толилуулж буй. Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт авдар сав, тэдгээрийн 100 гаруй үзмэр, эд өлгийн сан хөмрөгөөс дэлгэжээ.

Монголын Үндэсний музейн үзмэр харгалзагч А.ХанджавА.Ханджав" Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь тэр айлын бурхан шүтээнийг дээрээ залж, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм ай сав. Иймд авдар нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог.

Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Монгол авдар нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд олон төрлийн хэмжээтэй бөгөөд өнгө будаг, хээ хуар, зүмбэр чимэг, зураг дүрслэл нь Монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлийн талаар цогц ойлголт өгдөг.

Нөгөөтээгүүр, айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, цаашлаад улс гүрний түүх цадигийг ч тодруулан үзэх боломжтой" гэв.

Үзэсгэлэнд Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй дан авдраас эхлээд төрөл бүрийн Монгол цоож, цоожны даралт, цүү цуурга болон Монгол авдрын хөгжлийг илтгэх үйлийн хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар номын шогол,  даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ.

XIX, XX зууны эхэн үед хамаарах 1960-1980-аад оны үед явуулсан Улсын төв музейн хээрийн цуглуулга болон Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь аймаг болон Улаанбаатар зэрэг газраас цуглуулсан үзмэрүүд байх аж.

Мөн дархны багажийн авдар, авдрын өвөрмөц нэгэн төрөл болох үхэг авдар зэрэг ховор өлгийн зүйл ч харагдана.

  • Аргалын авдар
  • Үхэг авдар, XIX зууны сүүл үе 1985 онд Баянхонгор аймгаас цуглуулсан.

    МОНГОЛ АВДАР УРЛАЛЫН ТУХАЙ БАРИМТ

    Монголчуудын модоор урласан олон зүйлийн дотор  авдар, сав зонхилдог. Судлаачдын тэмдэглэснээр, Монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж иржээ. Түүний дотор хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байна.

    Тэд авдар, шүүгээ урлах модоо голцуу тав, зургаадугаар сард бэлтгэдэг. Ийнхүү модоо бэлтгэсний дараа байгалийн болон зохиомол гэсэн хоёр аргаар хатаадаг ажээ.

    Мөн авдрын нүүрэн талд элдэв хээ дүрс сийлэх, зүмбэрлэх болон өнгө ялган будах зэргээр чимэглэдэг уламжлалтай.

    Урчууд ихэнхдээ авдрыг улаан өнгөөр будсан байдаг нь галын дөл шиг өөдөө, ялан мандахыг бэлгэшээж ирсэнтэй холбоотой.

    Мөн Монголчууд авдар савныхаа нүүрэнд эд агуурс, хишиг буянаа хамгаалах утгаар арслан, бар, луу зэрэг хүчтэнийг дүрслэх нь түгээмэл байдаг.

    “Монгол авдар” үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал  Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан