АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт өнөөдөр /2025.08.15/ Аляскад болно. Түүхэн дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 11.30-д эхэлнэ гэж СNN мэдээлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад "Оновчтой, ойлгомжтой байр суурь” илэрхийлнэ гэжээ.
Лавров пүрэв гарагт Анкориж дахь зочид буудалд ирэхдээ хуучнаар СССР /Союз Советских Социалистических Республик буюу ЗСБНХУ/, одоогийнхоор ОХУ гэж кирилл үсгээр бичсэн цамцтай ирснийг СNN онцолжээ.
“АНУ-ын тусгай элч Стив Виткоффын саяхан Москвад айлчлах үеэр олон зүйл хэлэлцсэн. Дээд хэмжээний уулзалтаар энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж Кремль найдаж байна.
Бид хэзээ ч урьдчилж төлөвлөгөө гаргадаггүй. Бидний хувьд маргаантай байр суурьтай гэдгээ мэдэж байна" гэж Лавров хэлжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, "Путин Украины дайныг зогсоох хэлэлцээр хийхийг хүсэж байна гэж үзэж буй ч уулзалт бүтэлгүйтэх магадлал 25 хувьтай байна" гэжээ.
Анкориж-д болох энэ дээд хэмжээний уулзалттай холбогдуулан тус хотын иргэд, жуулчид, ажил хэрэгч хүмүүсийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүйг урьдчилан анхааруулсан байна.
Дээд хэмжээний уулзалт Элмендорф-Ричардсон хэмээх АНУ-ын цэргийн хамтарсан байгууламжид болох юм.
Эх сурвалж: CNN