Хэзээ нэгэн цагт алдарт Жимми Фаллоны шоуг үзэж суухдаа “Ийм гоё нэвтрүүлэг Монголд байвал ямар гоё вэ?” гэж бодож байсан уу? Тэгвэл бэлэн байгаарай!
Хамгийн алдартай, хамгийн хөгжилтэй, хамгийн их сюрпризтэй “The Tonight Show” олон улсад анх удаа албан ёсны эрхээ олгохдоо Монголыг сонгожээ. Тодруулбал, америкчуудын оройн хоолны дараах хамгийн хайртай шоу “The Tonight Show Starring Jimmy Fallon”-ийг NBCUniversal Formats болон Централ телевиз хамтран Монголын хөрсөн дээр буулгахдаа “The Tonight Show Starring Ankhbayar” болон амилуулж байна.
Энэ түүхэн төслийн хөтлөгчөөр хурц ухаан, хошин мэдрэмж, харизмтай хөтлөлтөөрөө танигдсан Ганболдын Анхбаяр сонгогджээ. "The Voice of Mongolia", "Mongolia’s Got Talent", "The Masked Singer Mongolia", "That’s My Jam Mongolia"... гээд дэлхийн шоу бүрд нэрээ тамгалсан тэрээр “The Tonight Show Starring Ankhbayar”-аар дамжуулан Монголын үзэгчдийг олон улсын шоутай холбохоор зэхэж байна.
Цаг үеийн байдал, сонирхолтой ярилцлага, амьд хөгжмийн тоглолт, гэнэтийн бэлгүүд, оддын дурсамж, комеди скечүүдээр дамжуулан Билл Гэйтс, Леброн Жэймс, Элтон Жон, BTS, Том Круз гээд дэлхийн алдартнууд нэг нэгээрээ уригдан ирдэг энэ шоуны монгол хувилбарт хэн хэн оролцох бол?