gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.24
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

А.Ганбат: Математикт дуртай, ирээдүйд эрдэмтэн болохуйц авьяастай хүүхдүүд Монголд хангалттай бий

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
Өчигдөр
2159
Twitter logo
Г.Тэгшсүрэн
2159
Twitter logo
Маргааш ажилтай
Өчигдөр

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид. Ерөөс хүн ажилтай байх л сайхан.

Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн математикийн багш, 26 насандаа математикийн шинжлэх ухааны доктор болсон А.Ганбат ( FB: Ganbat.atarsaikhan)-ыг танилцуулж байна.

“ТАРХИНЫ ЭД, ЭСҮҮД ХЭРХЭН ХОЛБОГДОЖ, ЯМАР ДИНАМИК ПРОЦЕСС ҮЗҮҮЛДГИЙГ МАШ ЭНГИЙН ТҮВШИНД ЗАГВАРЧЛАХЫГ ОРОЛДСОН”

-Хэцүү бодлогыг ангийнхнаасаа түрүүлээд бодчихвол хүүхэд урамшдаг. Дахиад өөрийг бодоод, хариуг нь олмоор санагдана. Чадахгүй байснаа зөв бодчихвол өөр бусад ижил төстэй бодлогуудын учир ч амархан тайлагдаад яг л газрын зураг нээж байгаа мэт их гоё.  “Өө ингэх л байж шүү дээ” гээд тодорхой үр дүнд хүрэх, энэ үр дүнгийн төлөө эрэл хайгуул хийсээр, түүнийгээ олсоор байдаг тул математик үнэхээр сонирхолтой. Би ингэж л тавдугаар ангийн сурагч байхаасаа математикт дурласан юм.

Тухайн үед сурагчдыг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд тавдугаар ангиас нь шалгаруулж, элсүүлдэг байлаа. Би энэ сургуульд элссэнээр математикаар гүнзгийрүүлж хичээллэсэн. Элссэн жилдээ нийслэлийн олимпиадад оролцон, өөрийн насны ангилалд аварга болсон юм. Зургадугаар ангиасаа Нэгдүгээр сургууль руу шилжин мөн математикийн ангид элсэж төгсөх хүртлээ сурсан. Нэгдүгээр сургуульд сурч байхдаа улсын математикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байв. Мөн олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн амжилттай төгссөн дөө.

МУИС-ийн Онолын математикийн ангийн оюутан боллоо. Оюутан болоод ч олимпиадад оролцсоор л байсан. Олон улсын оюутны математикийн олимпиадад оролцон III байр эзлэн, хүрэл медаль авч байлаа. Их сургуулиа төгсөөд Японы Киотогийн их сургуульд (Нобелийн шагналтны тоогоор Азидаа тэргүүлэгч) магистр, докторын зэрэг хамгаалахаар явав. Тэнд динамик системийн чиглэлээр суралцан магистр, үргэлжлүүлэн тархины мэдрэлийн эсүүдийг загварчлах, нейронуудын бүтэц динамикт хэрхэн нөлөөлдөг талаар судалж докторын зэргээ 2014 онд хамгаалсан.

Тархи судлах маш хэцүү, 100 тэрбум мэдрэлийн эс хүний толгойд бий. Тэр болгон нь хоорондоо өөр, өөрөөр холбогдоно. Энэ бүхнийг хэрхэн судлах вэ гэдэгт эрдэмтэд ухаанаа уралдуулж байгаа. Миний хувьд докторын зэрэг хамгаалахдаа тархины эд, эсүүд хоорондоо яаж холбогдсоноос хамаараад ямар динамик процесс үзүүлж болох вэ гэдгийг математик талаас нь хамгийн энгийн түвшинд загварчлахыг оролдсон гэсэн үг. Маш хийсвэр түвшинд ажилласан гэж ойлгож болно.

Монголдоо буцаж ирээд МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуульд ахлах багшаар хоёр жил ажиллав. Дараа нь зөвхөн боловсролын салбарт ажиллах биш математикаа орхилгүй чиглэлээ өөрчилье гээд эдийн засаг, санхүүгийн салбар руу хөрвөсөн. Монголбанкны Мөнгөний бодлогын газарт 2016 онд ажилд ороод, жил хагасын дараа тушаал дэвшин Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга болсон. Монголбанканд гурван жил ажиллаад Их Британи руу, СтратКлайдын их сургуульд санхүүгийн чиглэлээр сурсан. Үргэлжлүүлэн тэндээ ажиллах гэж байсан ч ковидоос шалтгаалан Монголдоо ирсэн юм. 2023 оноос нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд математикийн багшаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Боловсролын салбар нүдэн дээр унаад байх шиг санагдсан. Тиймээс энэ салбарт ажиллавал илүү үнэ цэн бий болгож чадах болов уу гэж санасан юм. Хүүхдийн авьяасыг нээн илрүүлээд, зөв залаад дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлээд, тэд маань олон улсад үнэлэгдэхүйц мэргэжилтэн болоосой гэдэг зорилгоор ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна.

Санхүүгийн салбарт үндсэн ажиллах боломж бий л дээ. Гэхдээ санхүүгийн салбар Монголдоо хөгжлөөрөө тэргүүлж байна. Олон улсад ч манай төлбөр тооцооны систем өндөрт үнэлэгддэг. Тэртээ тэргүй хөгжиж байгаа салбар. Би заавал тэнд ажиллах шаардлагагүй. Харин боловсролын салбар орхигдоод, хүмүүс дайжаад байна. Тиймээс багшилбал илүү хэрэгтэй юм болов уу л гэж бодсон.

ИРЭЭДҮЙН НЭЭЛТ ХИЙХ ЭРДЭМТЭН БАЙЖ БОЛОХ ЦӨӨНХ АВЬЯАСТНЫ ЗАРИМ НЬ “ДУНДАЖ” ХҮҮХЭД БОЛОХ ТОХИОЛДОЛ БАЙНА

Аль ч салбарт асуудал шийдвэрлэх, үр дүн гаргах шаардлага бий. Математик хүнийг зөв, цэгцтэй сэтгээд асуудлыг зардал багатайгаар шийдэхэд сургадаг. Өөрөөр хэлбэл, аливааг хамгийн дөт аргаар, бага зардлаар үр ашигтай гүйцэтгэж зөв үр дүнд хүрэх чадварыг математик сэтгэлгээ өгдөг. Жишээ нь, математик суурьтай хүн, суурьгүй хүн хоёр ижил ажил гүйцэтгэлээ гэж бодъё. Энэ тохиолдолд математик суурьтай хүн нь илүү ашигтай, зөв хийж өрсөлдөөнд ялах магадлал өндөр юм. Тэгэхээр математик суурь эзэмшсэн хүн олон салбарт амжилт гаргах боломжтой.

Математик хоёр түвшинтэй. Нэг нь стандарт түвшин, энэ нь ерөнхий боловсролын хөтөлбөрүүдэд бий. Хүн тодорхой цаг хичээллээд тийм чадвар эзэмших боломжтой гээд судалчихсан энэ хөтөлбөрийг стандарт гээд байгаа юм. Хоёр дахь нь, давсан түвшин, энд математикийн авьяас, өгөгдөл яригдана. Жирийн хүүхэд илүү олон цаг зарж байж ойлгож, хийх бодлогыг авьяастай хүүхэд харьцангуй бага хугацаанд ойлгоод, хурдан хариуг нь гаргачихдаг. Ийм авьяастай хүүхдүүдийг цаашид математикаар гүнзгийрүүлэн хичээллүүлж, олимпиад, олон улсын уралдаанд оролцуулах зэргээр хөгжүүлэх ёстой. Учир нь, тэд ирээдүйд шинэ инноваци, нийгмийг урагш алхуулахад том өөрчлөлт хийх магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл ийм өөрчлөлт гаргах магадлал математикийн авьяастай хүүхдүүдэд харьцангуй өндөр гэж хардаг.

Гэхдээ тэд бол цөөнх. Энэ цөөнхийг улс бодлогоор дэмжиж байх ёстой юм. Манай улс 3 сая гаруй хүн амтай. Энэ хүн амд хэрэгтэй, том өөрчлөлт хийх авьяастай хүүхдүүд хангалттай байгаа, харин тэднийг нээж илрүүлэх л чухал. Өндөр хөгжилтэй орнууд ирээдүйн эрдэмтдээ багаас нь тусгай сургууль, тусдаа хөтөлбөрөөр, тэтгэлгээр бэлтгэн нэр хүндтэй их сургуулийн багш, профессоруудаараа хичээл заалгаж байна. Дэлхий нийтэд авьяасыг яаж нээн илрүүлэх вэ гэдэг хичээл заахаас дутахгүй чухал болчихсон. Гэтэл хөдөө, орон нутагт ирээдүйд том нээлт хийх хүүхэд байж магадгүй. Үүнийг яаж улс илрүүлж түүнийг дэмжиж, ирээдүйд хөтлөх вэ гэдэг бодлого Монголд алга. Гадаадад үүнийг маш сайн хийж байгаа учраас хөгжлийг нэг, нэг алхмаар тухай бүрд нь ахиулж байна шүү дээ.

Манайд нэг зүйл ажиглагдаж байна. 1, 11-р сургууль, “Шинэ эхлэл”, “Шинэ-Эрин” зэрэг сургууль 6 ангийн элсэлт зохион байгуулдаг. Шалгалтад нь тэнцүүлэх үүднээс хүүхдийг 4-5-р ангиас нь бэлддэг болсон. Ингээд механикаар бэлдчихсэн хүүхдүүд бэлтгэлийн үр дүнгээрээ манай сургуулийн шалгалтад тэнцээд ороод ирдэг. Гэвч тухайн хүүхэд цаашид математикаар хичээллэх сонирхолтой юу, үгүй гэдэг асуулт гардаг. Эсрэгээрээ математикт авьяастай, математик сэтгэлгээтэй хүүхдүүд нь “Шинэ-Эрин, “Шинэ-Эхлэл” зэрэг сургуульд элсчихсэн байх жишээтэй. Тухайн сургуулиуд нь математикаар гүнзгийрүүлж сургах хөтөлбөргүй, дээр дурдсан стандарт түвшнийг л заана. Ингээд ирээдүйн нээлт хийх эрдэмтэн байж болох цөөнх авьяастны зарим нь дундаж л хүүхэд болж, хайран авьяас дарагдах тохиолдол байна. Энд аль ч сургуулийн хөтөлбөрийг тааруу, муу гэж огт дурдаагүйг тодотгоё. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийн талаар л онцолж байгааг хэлье.

Ер нь би математикийн авьяастай, цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах  хүүхдүүдтэй түлхүү ажиллах сонирхолтой. Тиймээс “Номтой хөтөлбөр-Бага сургууль"-ийг энэ жилээс эхлүүлэхээр зорьж байна. Математикийн авьяастай хүүхдүүдийг шалгаруулж аваад, тавдугаар ангиас нь суурийг нь бэлтгээд, чиглүүлээд явах л зорилготой юм. Ер нь авьяастай хүүхдээр сэтгэхүйн бодлого бодуулахад л танигддаг. Тэд шахалт, дарамтгүйгээр аяндаа л өөрөө бодлого бодох гээд сонирхоод, дурлаад байна. Одоогийн шавь нартайгаа бид өнгөрсөн жил олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиадад оролцсон юм. Манай дөрвөн шавь яваад 3 медальтай ирсэн.

Олон улсын математикийн олимпиадыг 2029 онд Монголд зохион байгуулахаар боллоо. Энэ бол дэлхийн хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай олимпиад. Математикийн олимп гэж ойлгож болно, бид үүнд бэлдэнэ. Тус олимпиадад энэ жил манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч оролцоод алтан медаль авсан. Тэр Сингапурын их сургуульд тэтгэлгээр суралцахаар явлаа. Тэтгэлэгт тэнцсэн хамгийн гол тодорхойлолт нь олон улсын олимпиадаас алтан медаль авсан нь шүү дээ. Хэлтэй л бол тэтгэлэг авах тухай ойлгож болохгүй, өөр ялгарал хэрэгтэй. Тэр нь математикийн олимпиадын амжилт байж болно.

Математикийн олимпиад бол нэг төрлийн оюуны спорт. Тэр утгаараа тэтгэлэг авах боломж маш өндөр. Энэ хүүхдэд потенциал бас зүтгэл нь байгаа юм байна, тэтгэлэг өгөхөд асуудалгүй гэдгийг тодорхойлчхож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл потенциалыг үнэлж байна.

“БАГШИЙН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ НЭГ ШИЙДЭЛ НЬ ХАНДИВЫН САН (ENDOWMENT FUND) БАЙЖ БОЛНО”

Багшийн үндсэн цалин 1 сая 400 мянган төгрөг. Олон жил ажилласан багш нэмэгдэл авна, бас нэмэлт орлого олох илүү боломжтой. Гэтэл шинээр орж ирж байгаа, дөнгөж сургуулиа төгссөн залууст ямар ч нэмэгдэл байхгүй, 1.4  сая төгрөгөө л авна. Анги даавал багахан нэмэгдэлтэй. Багшийн цалин яах аргагүй бага байгаа, нэмэх зайлшгүй шаардлага бий.

Гэтэл улсын талаас харвал багшийн цалинг нэмэх бодит орон зай бий юу. Өөр ямар боломж байна вэ гэдгийг судлах ёстой. АНУ, Сингапур, Английн зарим сургууль багш ажилтныхаа цалинг хэрхэн өрсөлдөхүйц байлгадаг вэ гэхээр хандивын сан (endowment fund) ажиллуулдаг. Үндсэн мөнгөнд нь хүрэхгүй. Тэр мөнгөний өгөөжөөр санхүүг нь дэмжээд явдаг. Монголд ийм механизм алга. Миний хувьд, багш нарын цалинг дэмжих хандивын сан байгуулаад, үүнийхээ зарим хэсгийг улсын төсвөөр, заримыг нь хандиваар бий болгоод өгөөжөөр нь асуудлыг шийдээд явж болмоор санагддаг.  Ингэж санхүү, боловсрол хоёр холбогдож байж боловсролын чанар сайжрах болов уу. Тиймээс би энэ хоёр салбарыг аль алийг нь сонирхож, ажилладаг. Алсын зорилго хоёуланг нь нийлүүлж ажиллах юм.

Сан бол нэг хувилбар. Гэхдээ энэ бол нэг жилийн дотор мөнгө нь бүрдэхгүй, урт хугацааны ажил. Ойрын хугацаанд гэвэл багш нарт нэмэлт орлого олох боломжийг бий болгож болно. Ажлын хажуугаар хэдэн цаг сургалтын төвд ажиллах бололцоог нь нээгээд өгдөг ч юм уу, ямар нэг зохицуулалт хийхгүй цалин нэмэх мөнгө байхгүй гээд суугаад байвал боловсролын салбар өндийхгүй.

Орон сууц маш ихээр баригдаж байна. Компанитай нь тохиролцоод багш нарт байр өгөөд, дараа жилээс энэ графикийн дагуу төлнө гэх байдлаар хамтарч болно. Тэгвэл цалин бага ч багш ажиллана. Олон гаргалгааг судалж үзэх л ёстой байх. Энэ гаргалгааг боловсролын салбарынхан гэхээс илүү санхүүгийн хүмүүс илүү үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Яагаад гэвэл хаана яаж хөрөнгө босгоод хааш яаж шилжүүлж үр ашигтай байх вэ гэдэг ажил учраас энэ бол санхүүгийн механизм. Боловсролын салбарт санхүүгийн боломжийг ашиглах ёстой, тэгж байж нөхцөл сайжирна гэж л боддог доо.  

Боловсрол үнэтэй байх ёстой юм. Үнэтэй байснаар чанартай байна. Гэхдээ энэ үнэ эцэг эх, хэрэглэгчдэд дарамттай байх ёсгүй. Энэ хооронд хэрхэн уялдаа хийж болохыг төр зохицуулах ёстой. Сургалтын зардал хямд байх ёстой, багш нарын цалин бага байна гэх асуудал боловсролын салбарыг үнэгүйдүүлж байгаа.

Зардал өндөр байх ёстой. Тэр хэрээр багш өндөр цалин аваад амьдрал, ахуйгаа сайжруулаад сэтгэл, хангалуун ажиллах нөхцөл бүрдэх юм. Гэхдээ энэ зардал төлбөрийн дарамт 100 хувь эцэг, эхэд очих ёсгүй. Тэгэхээр төрөөс зохицуулах санхүүгийн механизм заавал хэрэгтэй. АНУ-ын шилдэг их сургуулиудад зардал өндөр. Тэгж гэмээнэ, тэндээс чанартай үр дүн гарч байна.

“ШУДАРГА БУС БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БОЛ ЗАЛУУС МОНГОЛООС ДАЙЖСААР Л БАЙНА, МАГАДГҮЙ БИ Ч ГЭСЭН"

-Би санхүүгийн хөрөнгө оруулалтын том сан байгуулахыг мөрөөддөг. Мөн шинжлэх ухааны институц байгуулах зорилготой. Энэ хоёр уялдаатай ажиллах ёстой. Ийшээ л алсуураар зорьж байна. Өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Дуртай ажлаа хийгээд, гэр бүлтэйгээ боломжийн л амьдарч байгаа. Үдээс өмнө хичээлээ заана, үдээс хойш шавь нартайгаа олимпиадад бэлдээд сууна. Орой хариад хүүхэдтэйгээ хамт бодлого бодно, тоглоно. Манай хүүхэд математикт дуртай, өөрөө надаас асуугаад зүгээр суулгахгүй. Хүү маань одоо хоёрдугаар анги, 4-5 настайгаасаа л санаачилгаараа бодлого бодож эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд үе хоорондын ялгааг хүчтэй ярих болжээ. Нэг үе илүү, нөгөө нь тааруу төрөөд байгаа зүйл үгүй. Тухайн үеийн боловсролын систем ямар байна вэ гэдэг л асуудал. Ажил олгогч, ажилтан хоёр харилцан ашигтай байж тэндээс үр дүн гарна. Авах, өгөхийн ухаан гэж ярьдаг даа. Аль аль нь авч бас өгч байх ёстой юм.

Гэтэл зарим залуус, ажил горилогч нар тухайн байгууллагад орсноор юуг өөртөө давуу тал болгон сурч авах юм, юу өгөх юм гэдгээ бодохгүй зөвхөн хүнд ажиллаж өгөөд хөдөлмөрөө “шулуулаад” байх шиг сэтгээд, эргээд үүнийгээ мөнгөөр үнэлээд байдаг. Зөвхөн энэ хүнд би ажиллаж өгч байгаа гэж бодохоос илүү би энэ байгууллагаас юу авч байгаа билээ гэж бас бодох хэрэгтэй. Аливаа байгууллагад ажилласнаар соёл, тогтолцооноос эхлээд олон зүйл сурч байгаа шүү дээ. Эндээс би ямар мэдлэг олж авах вэ, үүнийг нь би сураад авъя гэдэг сэтгэхүй чухал.

Монголд боломж маш их бий, аль ч салбарт. Багш нарт ч сургалтын төв ажиллуулаад нэмэлт орлого олох, давхар мэргэжил эзэмшээд хавсран ажиллах боломж бий. Жишээлбэл миний хувьд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхийнхээ хүрээнд тухайн тохиолдолд санхүүгийн ажлаа хийгээд явдаг.

Харин миний санааг зовоодог асуудал бол шударга бус байдал. Шударга бус байдал залуусыг турхираад, тараагаад байна. Монгол залуус яагаад гадагш яваад байна вэ. Хэцүүгээс болж яваагүй гэж би боддог. Шударга бус байдлаас л болж байгаа. Татварын мөнгө зөв зарцуулагдаж байна уу гэдгээс л эхэлнэ. Бүгд төлсөн татварыг цөөнх хэсэг давуу байдлаар ашиглаад, хэрэглээд байвал бид энд татвар төлөөд ажиллаад байх шаардлага байхгүй. Бүгд шударга төлж, шударга зарцуулъя. Ийм л байвал Монгол улсад амьдраад улсынхаа төлөө зүтгэх эрмэлзэл бол залууст бий.

Хэцүүг шийдэж болно, шийдлийг яаж ийгээд хайгаад олно. Хэцүүг хүн тэвчиж чадна, харин шударга бус байдлыг л тэвчиж чадахгүй. Нэг хэсэг нь ажиллаад, нэг хэсэг нь зүгээр аваад байгаа нь л шударга бус. Үүнийг арилгахгүй бол залуус дайжсаар л байна, магадгүй би ч гэсэн. Хүүхэд маань бага сургууль төгсөх үед шударга бус байдал хэвээр байвал гадагш гаръя гэсэн бодол байгаа.

Татвараа шударга зарцуулдаг газар нь очоод хөдөлмөрлөе.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан