gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.25
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Антарктидад 65 жилийн өмнө амиа алдсан судлаачийн ясыг олжээ

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2025-08-22
0
Twitter logo

Антарктидад 65 жилийн өмнө буюу 1959 онд амиа алдсан судлаачийн ясыг мөс хайлсны дараа олжээ. 

Мөн бугуйн цаг, радио, гаансыг нь санамсаргүй олсон байна. Ясыг нь шинжлээд 25 настай байсан судлаач Дэннис Бэллийнх болохыг тогтоожээ. 

Тэрээр Их Британийн туйлын судалгааны багийн гишүүн байсан, мөсөн хавцал руу унаж амиа алдсан байна. 

86 настай ах Дэвид Бэлл нь BBC сувгийнханд "Бид түүний цогцсыг олох найдвараа алдсан байв. Түүнийг олсонд итгэхийн аргагүй байна. Бид маш их гайхсан. Ямартаа ч тэр гэртээ эргэн ирлээ. Одоо түүнийг оршуулах боломжтой боллоо" гэж баярлан ярьжээ.  

65 жилийн өмнө эрдэмтэд Антарктидад, маш хүнд нөхцөлд ажиллаж байжээ. Дэннис Тинк Бэлл энд ирсэн анхны эрдэмтдийн нэг бөгөөд зоригтой хүмүүс л энэ туйл руу ирдэг байжээ.

Тэрээр 1959 онд амиа алдсан ч мэргэжил нэгтнүүд, туйл судлаачид нь түүнийг санан дурссаар байв.  

1959 оны долоодугаар сард Лондон дахь гэр рүү нь цахилгаан явуулж, Дэннис Бэлл осолдсоныг мэдэгджээ.1934 онд төрсөн тэрээр Хатан хааны агаарын хүчинд ажиллаж, цаг уур судлаач болжээ. 1958 онд туйлд хоёр жил ажиллахаар 12-уулаа ирсэн. 

Тэд Жорж хааны арал дээрх жижиг баазад ажиллаж, өмнөд туйлын агаарыг судалж байв. Түүний үүрэг нь агаарын бөмбөлгийг гурван цаг тутамд хөөргөж, тайлангаа Их Британи руу илгээх, хоолны нөөцийг зохицуулах зэрэг байв. 

Тэр нохдод их хайртай, гөлөгнүүдийг нь тэжээдэг байжээ. 1959 оны долоодугаар сарын 26-нд, 25 насны төрсөн өдрөөсөө хойш хэдхэн хоногийн дараа найзтайгаа хамт хэмжилт хийхээр явсан байна. Зузаан цастaй, ноход ядарсан байв. Тэр хамгийн урд, цанын гуталгүй явжээ. Гэтэл цас нурж, тэр доош унажээ. 

Хамтрагч нь түүн рүү олс буулган, ноход олсыг чирсэн ч олс тасарч, тэр дахин доош унасан аж. Олсыг бүснээсээ уясан ч бүс нь тасарч унажээ. Түүнийг дуудсан ч хариу өгөөгүй байна. 

Энэ талаар тайланд "Тинк (хамтрагчид нь үүнийг ингэж дууддаг байжээ) өчигдөр унаж, амиа алдлаа. Цаг агаар таатай байвал бид түүнийг чаргаар авчирна. Жэфф (түүнтэй хамт явсан хүн) гараа гүн хөлдөөгөөд ирлээ. Аврах ажиллагаа явуулахад их эрсдэлтэй" гэж бичжээ. 

Цогцос нь байхгүй тул түүнийг оршуулаагүй. 1994 оноос хойш туйл дахь Их Британийн арлуудад 29 эрдэмтэн амиа алдсан. Тэдний гэр бүлийнхэнд Хойд туйлд зочилж, ойр дотнын хүнийхээ амиа алдсан газрыг үзэх боломжийг олгодог. Тинкийн ах энэ аялалд оролцсон байна. 

Энэ оны нэгдүгээр сард Польшийн эрдэмтэн баазынхаа дэргэд ажиллах үеэр Тинкийг олжээ. Түүний хөл хатуу зүйлд тээглэхэд хүний яс болохыг таньжээ. Түүнийг анх унасан газраас нь нэлээн зайтай газраас олсон нь мөсний хөдөлгөөнтэй холбоотой юм.    

Түүнийг эндээс олжээ.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан