Өнөө үе бол даяаршлын эрин. Мэдээллийн эрин. Мэдлэгт суурилсан нийгэм, эдийн
засгийг бүтээн байгуулах эрин. Энэ үед шинжлэх ухаан, технологи эрчимтэй хөгжиж,
тэр хэмжээгээрээ хүний, нийгмийн амьдралд өөрчлөлт гарч байна. Хүний харилцааны
гол хэрэглүүр болсон хэлний үүрэг улам бүр өсч байна.
Орчин үед хүн төрөлх хэлээсээ гадна гадаад хэл эзэмшсэн байх нь нийгмийн хэм
хэмжээ болж байна. Үүний зэрэгцээ хэл нь тархины үндсэн бүтээгдэхүүний хувьд
хүний сэтгэлгээг загварчлах гол хэрэглүүр болж, энэ утгаараа хиймэл оюун бүтээхэд
ач холбогдолтой байна. Мэдээллийн процессыг загварчлах, машины орчуулгын
программ боловсруулахад хэлний загваруудыг боловсруулж хэрэглээнд оруулах
шаардлага өсч байна. Эдгээр байдал нь хэл судлалын уламжлалт хандлагыг өөрчилж,
шинжлэх ухааны энэ салбарт зарчмын шинэчлэл хийх цаг нь болсныг нотолж байна.
Энэхүү шинэчлэлд нэмэр болох зорилгоор хэл судлалын онол, арга зүйн хүрээнд
холбогдох зарим саналыг илэрхийлье.
Учир шалтгааны
холбогдол ба шугаман бус үзэгдлийн тухай
Бодит ертөнцийн юмс, үзэгдэл учир шалтгааны холбогдолтой. Энэхүү учир шалтгааны
холбогдлыг нь тодорхой цаг хугацаа, орон зайн хүрээнд тайлбарладаг, харин шууд
детерминацийн түвшинд бүрэн тайлбарлах боломжгүй юм.
Байгаль, нийгэм дэх хувьсал өөрчлөлтийн учир холбогдлыг тайлбарлахад хаосын
тухай асуудал үүсдэг. Ургамал, амьтны популяц, агаарын болон далайн турбулент үзэгдэл,
бифуркац, тархины үйл ажиллагаа, зүрхний хэм алдагдах үзэгдэл тухайн хэмжээнд
энэхүү хаос үзэгдэлтэй холбоотой байдаг. И.Пригожин. И.Стенгерс нарын эргэлтгүй
үйл явц, хаосын шугаман бус үзэгдлийн тухай болон диссипатив бүтцийн үзэл
онол нь шинжлэх ухаанд шинэ хандлагыг тодорхойлсон. /Laszlo Alexander,
Kripper Stanly. System theories 1997./ Өргөн утгаар нь хэлбэл синергетикийн
онол, арга зүй нь хэл шинжлэлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд хүргэхэд
нэн ач холбогдолтой байна.
Шугаман үзэгдэл нь шугаман бус үзэгдлийн хэсэг, шугаман математик нь шугаман
бус математикийн чухал хэсэг гэж үзвэл тархины, сэтгэхүйн, хэлний хүчээр хүнд нөлөөлөх
тухай асуудлыг энэ арга зүйгээр судлах шаардлагатай нь тодорхой байна. Хүний
бие организмыг фрактал геометрийн үүднээс судлах нь чухал болохыг судлаачид
хэлсэн байдаг. Тархины, сэтгэхүйн шугаман бус үзэгдлийг фрактал онолын үүднээс
судлах нь хүн судлалд, энэ утгаараа сэтгэл судлал, хэл шинжлэлд зарчмын шинэ
чиглэлийг бий болгоно. Энэ бол когнитив ба нейро хэл шинжлэлийн динамик
системийн онолын нэг тулгуур болно. Үүний жишээ бол семантик хаосын судалгаа
болно.
Хүн бол нээлттэй систем, иймээс хүний организм орчинтойгоо байнгын энергийн
солилцоонд оршино. Хүн, түүний тархи дээд зэргийн зохион байгуулалттай систем.
Сэтгэхүйн үйл ажиллагаа системийн шинжтэй байдаг. Иймд сэтгэхүй нь зарим үед
хаосын, шугаман бус төлөвт ордог. Энергийн солилцоогоор эргэн тэнцвэртэй төлөвт
ордог. Тархин дахь орчны тусгал нь когнитив мапаар илрэх бөгөөд энэхүү мап
шугаман, шугаман бус ямар ч төлөвтэй байж болно.
Сэтгэхүйн системийн тогтвортой тэнцвэр алдагдах нөхцөлд тодорхой үе шатанд
бифуркаци үүснэ. Гэхдээ тогтвортой нөхцөлд ч, бифуркацийн нөхцөлд ч орчинтой
энерги солилцох нэг эх үүсвэр нь тархи, түүний суваг нь хэл байна. Иймээс
хэлийг хүний сэтгэн бодох үйл ажиллагаатай холбоотой энэхүү динамик системийн
нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, хэлний системийн, динамик холбогдлыг вербал
сэтгэлгээний түвшинд тайлбарлах нь илүү үндэслэлтэй болно.
Нейроны систем гадаад орчноос хүлээн авч байгаа бүх мэдээллийг синтез хийдэг.
Толин нейрон буюу тархины толин систем нь хэлний сэтгэлгээний чухал суурь
болдог байна. /Иваницкий А.М. Естественные науки и проблема сознания. 2004./
Бодит юм үзэгдлийг хүний тархинд нейродинамик код төлөөлдөг.
Тархины гомеостатик бүтцүүд нь сэтгэхүйн, улмаар хэлний шугаман бус үзэгдлийг
үүсгэдэг байна. Хүний когнитив хөгжлийн үе шатууд, шилжилтийн нас гэдэг нь
бифуркацийн бүсэд хамаарна. Тэгэхээр сурах насны хамгийн өрнөлийн үе шатууд нь
мөн тодорхой хүрээнд бифуркацтай холбогдоно. Энэ утгаар хийсвэр сэтгэлгээ,
хэлний сэтгэлгээний хөгжлийн үе шатыг динамик системийн онолын хүрээнд судалвал
илүү зохистой, хэдэн наснаас нь сургахыг тодорхойлоход шинжлэх ухааны нэг үндэслэл
болно.
Хэлний шугаман бус үзэгдлийн өвөрмөц жишээ бол метафор юм. Метафор үүсэх
ассоциатив механизм нь динамик шинжтэй, энэ учраас хэлний шугаман бус үзэгдлийг
үүсгэдэг. Хэлний ийм ассоциатив механизмыг судлах нь тархи судлал, сэтгэл
судлалд онцгой ач холбогдолтой болж байна.
Энерги дамжих тухай
Хэлээр мэдээлэл, бодол санаагаа дамжуулах үйл явдлыг зөвхөн үг, өгүүлбэр,
текстийн түвшинд авч үзэх нь хангалтгүй юм. Дотоод хэлэхүйн түвшинд бодол
санааг илэрхийлэх, дамжуулах үзэгдлийг судлах нь өнөө үед нэн чухал болж
байна. Энэ бол хүнээс хүнд, тархинаас тархинд энерги дамжих үйл явцыг судлах
тухай юм.
Далд энерги нь альфа, вета, гамма, дельта, тетта цацрагаар дамждаг нь шинжлэх
ухаанд тодорхой зүйл. Эрдэмтэд квантын физикийн үүднээс тархины динамикийг
судлан термодинамикийн хуулиудын хүрээнд тархины энерги дамжуулах потенциалыг
тодорхойлж байна. Энэ судалгаанд хэл шинжээчид оролцож, ялангуяа энтропийн
асуудлыг нарийвчлан авч үзвэл хэлний сэтгэлгээний шугаман бус үзэгдлийг тайлбарлах
нэг гарц олдоно гэж бодож байна. Хүний оюун ухаан бодисын бүтцээс илүү нарийн
нийтлэг шинжтэй учир квантын физикийн онол, улмаар утсан бүтцийн онол шиг ийм
хүчтэй онолуудаас санаа авч цаашид түүнээс ч илүү хүчтэй өөрийн гэсэн онолыг
боловсруулах бодит хэрэгцээ байгаа нь тодорхой юм. / Тарароев Я.В Теория струн
как современная физическая концепция основания мира” В.Ф. 2007.03/
Тархинаас тархинд энерги дамжих явцад таталцлын болон цахилгаан соронзон
оронтой төсөөтэй орон үүснэ. Харин энэ оронд энерги дамжуулах ямар хүч үйлчилдэг
вэ, өөрийн гэсэн “бозонууд” байна уу, нейроны синапсисууд нь “фермионы” эх
суурь болох уу, Торсионы орон зайн холбогдлын тухай гэх мэт олон асуудал үүсч
байна. Сэтгэхүйн /макро/ түвшинд болон нейроны /микро/ түвшинд нэгдсэн
судалгаа хийж, сансрын /дээд тэнгэрийн/ хүчний үйлчлэл болон бифуркацийг
нарийвчлан судлах, энэ хүрээнд Шредингерийн хар муурын парадокс/стохастик учир
шалтгааны/, Гейзенбергийн тодорхойгүй байдлын тухай чухал санаа ямар холбогдолтойг
авч үзвэл нэн сонин болно.
Тодорхой системд, объектод үзүүлэх нөлөөллийн үр дүн нь тийнхүү нөлөө үзүүлж
байгаа хүчин зүйлүүд, эсвэл тэдгээрийн давтамжийн жирийн нийлбэрээр тодорхойлогдохгүй.
Тухайлбал, хүнд мэдээллээр нөлөөлөх нь үүний жишээ болно. Тарнийг олон
уншсанаар нөлөөлөх хүч нь нэмэгдэх үү гэдэг ч үүнд холбогдоно. Далд тарни,
хараал ерөөл, хар цагаан хэл ам гэх мэт эгэл түвшинд ярьдаг, зарим хүний үнэмшиж
итгэдэг үзэгдлийн учир шалтгааныг тодорхойлж, үнэн-худлын зааг ялгааг тодорхойлоход
тархины энергийн судалгаа ач холбогдолтой болж байна.
Загварчлах тухай
Тархины энерги дамжуулах үйл явц зүүн-баруун тархины симметрийн асуудалд
холбогдох бөгөөд энэ учраас, ялангуяа баруун тархи чухал нөлөөтэй болох учраас
олон хэмжүүрт цаг хугацаа, орон зайн нэн төвөгтэй асуудал үүсч байгаа юм. Энэ хүрээнд
орчин үеийн физикийн онолууд, математик загварууд хүчин мөхөсдөж байна. Тэгэхлээр
одоо яах вэ. Хиймэл оюун бүтээх хэрэгтэй. Хүний тархины чадварыг судлах
хэрэгтэй. Ингэхлээр дээр дурьдсан онол, загваруудыг хэрэглэн илүү хүчтэй “динамик”
онол, загварыг боловсруулах бодит шаардлага үүсч байна.
Энэ бол хэл шинжлэлийн, ялангуяа когнитив болон нейро-хэл шинжлэлийн хөгжлийн
ирээдүй болно. Хоёр хэмжүүрт логикийн түвшинд хэлний сэтгэхүйн үзэгдлийг
загварчлахад илүү дөхөмтэй байна. Хоёр хэмжүүрт логик, алгебр нь хэлний, сэтгэхүйн
үзэгдлийн мөн чанарт нэвтрэх нэг хүчтэй арга болно. Хоёр хэмжүүрт дифференциал
динамикийг хэрэглэн хүний бичсэн текстээр /бичгийн хэлбэр бус/ зохиогчийг
тогтоох нь үр дагавраар нь эх үүсвэрийг тогтоож байгаа хэрэг юм. Энэ бол синергетикийн
хүрээнд математик загварчлалыг хэрэглэхийн зөвхөн нэг жишээ юм.
Сонгодог физикт долгион ба бөөм нь салангид объект бол квантын физикт фотон нь
долгион – бөөм болно. Энэ нь эртний Грекийн бурхан Янус лугаа адил гэж эрдэмтэд
үздэг. Ландаугийн шингэн гелийн судалгаанд энэхүү хоёр нүүртэй Янусийн тухай
дурьдсан байдаг. Хэлэнд ийм хоёр нүүртэй Янус лугаа үзэгдэл байх бөгөөд үүний учир
шалтгааныг зөвхөн шугаман бус сэтгэлгээний түвшинд л тайлбарлаж болно.
Ширээн дээр таван алим байхад долоон алим авах гээд үз гэсэн Францын математикч
Л.Карногийн жишээг ч хэлийг когнитив онолын үүднээс судлавал илрүүлж болно.
Энэ бол 5-7= -2 үзэгдлийг хэлэнд тодорхойлж болно гэсэн үг.
Халуун - хүйтэн, өндөр – нам, улаан – хар гэх мэт эсрэгцлүүд нь хүний субъектив
орон зайг матрицын аргаар загварчлах боломжтойг харуулж байна. Энэ нь эсрэг
тэсрэг ойлголтуудыг нэгтгэн синтез хийх хүний сэтгэхүйн чадварыг загварчлах
боломжийг нээж байгаа юм.
Метафор нь хэл шинжлэл, тухайлбал, когнитив хэл шинжлэлийн хүрээнд математик
логикийн аргыг хэрэглэн сэтгэхүйн үзэгдлийг загварчлахад нэн ач холбогдолтой
судлагдахуун болж байна. Нейро болон когнитив хэл шинжлэлд хэл бол бодит юм үзэгдэлд
шууд холбогдохгүй, харин ментал загварт холбогдоно гэж үздэг. Концепт нь бодит
обьектийн аналог төлөөлөл болох утгаараа метафор сэтгэлгээний үр дүнд үүсдэг.
Метафорууд нь изоморф чанартай бөгөөд дээд эрэмбийн когнитив үйл ажиллагааны
бүтээл болно. Чухам иймээс хэлээр бодол санаа илэрхийлэх, ойлгох механизмыг
когнитив загварчлалын аргаар судалж тодорхойлох нь үр дүнтэй болно. Концептуудыг
нэгтгэн илүү өргөн агуулгатай, өндөр эрэмбийн концепт бүтээх /blending/ үйл явц
нь хийсвэр сэтгэлгээний гол суурь болох учир когнитив загвар нь концептуал,
хийсвэр сэтгэлгээг судлах чухал тулгуур болно. Хэлний сэтгэлгээ нь гүн түвшинд
тодорхой тооны суурь концептууд, тэдгээрийг холбон нэгтгэх болон ангилан
ялгах дүрмүүдээс бүтэх учир эх болон гадаад хэл эзэмших үйл явцыг шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр судлах нэг суурь нь когнитив загварчлал байх бөгөөд хэл
шинжлэлд энэ аргыг өргөн хэрэглэж байж л шинжлэх ухааны түвшин, онолын
чадавхийг дээшлүүлж чадна.
Орчин үед хиймэл оюуны судалгаа, текстийн анализ, сэтгэхүйн процессыг
загварчлах, семантик ой зэрэг нэн чухал асуудлуудыг судалж боловсруулахад хэлний
шинжлэл чухал үүрэгтэй болж байна. Гэхдээ хэл шинжлэлийн өнөөгийн хандлагыг
эрс өөрчлөн, тархи судлал, сэтгэл судлалтай нягт холбон орчин үеийн тодорхой
шинжлэх ухааны онол, аргуудыг хэрэглэн методологийн шинэ чиглэлийг
боловсруулснаар энэхүү үүргийг гүйцэтгэж чадна. Энэ бол хэл судлалд шинэчлэл
хийх үндсэн чиглэл болно.
Б.Чулуундорж