Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн хүү, улсын харцага
Ганбаатар. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар одтой сайн барилдаж олны хараанд
ихээхэн өртсөн. Нас залуу аймгийн арслан эртэй бяртай бөхчүүдийг хаяж улсын
начин цолыг шууд алгассан билээ. Түүнтэй ярилцлаа.
-Таныг хэвлэл мэдээлэлд төдийлөн
ярилцлага өгч байгаагүйг тань мэдэх юм. Та өөрийнхөө бага нас болоод гэр бүлээ
танилцуулаач?
-Би айлын бага хүүхэд. Аавыг маань хүмүүс сайн таних байх. Ээж Баттунгалаг
физикч, ах Мөнхбаатар маань компьютерийн инженер. Эхнэр, охин, хүүгийн хамт
амьдардаг.
-Өнгөрсөн жилийн наадмын гурвын
даваанаас хойших барилдаан сонирхолтой болсон. Хэн хэнтэй учраа таарав?
-Даваа болгон л үнэтэй учраас бүгдэд нь анхааралтай хянуур барилдсан. Дөрвийн
даваанд улсын заан Д.Амгаланбаатар, тавын даваанд улсын начин Ду.Батбаяр
нартай оноолтоор таарсан. Зургаагийн даваанд шинээр начин болсон Нямсүрэнтэй
тунаж долоогийн даваанд арслан Х.Мөнхбаатартай барилдаад унасан.
-Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн
барилдаан аль нь байв?
-Наадмаар давсан даваа болгон сайхан. Ард түмэн бүгдээрээ харж суудаг. Төрийнхөө
цагаан сүлдийг тойрох сайхан. Тэр энэ гэж онцлох юм алга.
-Улсын цолыг та хэдэн насандаа авав. Эхлээд
улсын начин болонгуут юу бодогдов. Болоогүй дээ, цааш ахина л гэж байв уу?
-Би өнгөрсөн зуны наадмаар 25 насандаа улсын цол хүртсэн. Зургаагийн
даваанд туначихаж байгаа юм. Нэгэнт надтай тунасан хүн бид хоёрыг дахиад давах
боломжтой гэж хүмүүс үнэлж үлдээсэн учраас тав давчихлаа гэж ханах нөхцөл бүрдээгүй.
Хэн давсан нь ахиу цол авах гэж байгаа учраас сэтгэл ханах зүйл байхгүй. Хэрдээ
л хичээж барилдсан. Надад цол авснаасаа илүү өчнөөн юмыг баталж харуулсан
санагдсан. Аав, ах нарынхаа хичээж байгаа хүсэл зоригийг гүйцээсэн. Манай
нутаг усныхан, компанийнхан, цол авчихаасай гэж итгэн хүсэн хүлээж байсан
ард түмнийхээ хүслийг биелүүлсэн явдал гэж бодож байна. Миний дотроо бодож
байсан хүн манай аавын ах. Улсын засуул, эмч тэр ах маань их баярлаж байгаа
байх даа гэж бодож байсан. Одоо энэ том цолыг хамгаалж ахиулж барилдана гэдэг
том үүрэг ирж байна.
-Танд өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн л
байх?
-Ер нь бөхчүүд өөрөө цол авсандаа баярладаггүй. Цаана нь энэ хүнийг
барилдуулах гэж хичээж байгаа аав, ээж, ах дүү, албан газар, нутаг усны дэмждэг
хүмүүс нь үнэхээр их сэтгэлээ зориулдаг учраас тэднийгээ баярлуулах юмсан
гэсэн сэтгэл хамгийн эхлээд төрдөг. Давж, унахад өөрийгөө бодохоосоо илүү
арынхаа хүмүүсийг боддог байх.
-Улсын цол авахад аав тань яаж баяр хүргэв.
Та тэр үеийн халуун сэтгэгдлээс хуваалцаач?
-Баяр хүргэе гэсэн. Би долоогийн даваанд барилдчихаад аав дээр очсон ш
дээ. Тэрнээс наана уулзаагүй байсан. Тав даваад ирэхэд манай аавын том ах баяр
хүргэсэн.
-Ама Д.Бямбадорж, улсын харцага Д.Баасандорж,
улсын начин Д.Лхагвадорж нар гээд төрсөн ах дүүгийн хүүхдүүд нь сайхан бөхчүүд
болсон. Та хэд багадаа бужигналдаж өссөн байх. Аливаа уралдаан тэмцээн бэлтгэл
дээр бие биенээ хэр дэмжих вэ?
-Манай Ама хүүхэд байхын сэргэлэн, авьяастай. Д.Лхагвадорж бид хоёроос дүү
ч гэлээ бид хоёрыг унагачихдаг. Дийлчихээд инээгээд л. Бага байхын бөх гэдгийг
нь хүлээн зөвшөөрчихсөн. Харин Д.Баасандорж ах болохоор багаасаа секцэнд
явчихсан. Бид хоёроос түрүүлээд бөх болчихсон байсан. Д.Лхагвадорж бид хоёрт
бөх зааж өгдөг. Одоо ч гэсэн ингэж барилдмаар байна гэж ярьдаг, хэлдэг. Манай
ах дүүсийн дунд эрэгтэй, эмэгтэйгүй гол ярьдаг сэдэв нь бөх.
-Таны бөх болох үүд хаалга хэрхэн
нээгдэв. Бөхөд хайртай гэдэг утгаараа аав тань нөлөөлсөн үү?
-Аавыг дагаад хүүхэд байхын бөх үздэг. Манай аавын ах бөх юм чинь ахыгаа их
харна. Ах дүүд нэг тийм том бөх байхаар чинь бид нарын яриа, гэр бүлийн амьсгал
байнга бөхийн орчинтой байна. Хүүхэд байхын бөхөд дуртай. Би их сургуулийнхаа үндэсний
бөхийн секцэд Бандихүү багшийнхаа удирдлагаар хичээллэж байгаад их сургуулиа
төгсөөд “Хүч” спорт хороонд орж жинхэнэ тамирчны бэлтгэл хийж эхэлсэн. Начин
Амараа багш, одоо харцага Нармандах багшийн удирдлагад байна.
-Та физикч мэргэжилтэй гэв үү?
-МУИС-ийн физикийн ангийг 2002 онд төгссөн.
-Танайд бөхийн удам бий юу. Говь-Алтай аймгийг
төдийлөн бөх багатай гэгдэж байснаа сүүлийн үед хүч түрэн гарч ирэх болсон
гэдэг?
-Манай аймагт цөөхөн ч гэлээ сайн сайн бөх байсан. Батсуурь аваргын дараа
олон сайхан заан, начингууд төрсөн. Монголчууд эртний бүх эрчүүд нь барилддаг
байсан учраас бөхийн удам байлгүй яахав. Аав, ээжийн хоёр талд сумандаа сайхан
барилдаж байсан хүмүүс байсан.
-Р.Нямдорж гуайг бөхөд хайртай, энэ
спортын хөгжилд багагүй гавьяатай хүн гэдгийг мэднэ. Аав тань танд юу голлон
захиж сургадаг байв?
-Монголчууд бөхөө сайхан дээдэлдэг хүмүүс. Тэр дундаа манай аав, аавын
ах, дүү нар бүгдээрээ орчин үеийн хэллэгээр бөхийн хорхойтон. Бөхийн холбоо
байгуулахаас өмнө ийм байсан. Бөхийг дээдэлдэг, сайхан байгаасай гэж боддог үзлийнхээ
дагуу бөхийн найраа, худлаа барилдах, ард түмнээ хүндлэхгүй байхаас хол яваарай
гэж захидаг. Их сургууль төгстөл аав, гэрийнхэн маань намайг номын хүн болгоно
гэж ярьдаг байсан. Тэр үед аав намайг бөх болчихно гэж бодоогүй байх аа. Манай
талийгаач ах сургууль төгсөнгүүт “Хүч” рүү оруулчихсан. Түүнээс би цааш үргэлжлүүлэн
магистрт суралцахаар элсчихсэн байсан.
-Эр бяр амтагдсан идэр залуу насанд тийм
цолонд хүрчих юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Энэ цаг үед бөх болоод улсын цол аваад явж байгаа нь сайхан. Зөв үзэл
бодлоос ухрахгүй. Сайхан бөх байсан шүү гэж яригдахаар ард түмэндээ нэр хүндтэй
байхыг хүсч байна. Түүнээс биш тийм цол, ийм цолонд хүрнэ гэж ам гарахыг хүсэхгүй
байна.
-Таны хувьд бөх ажил уу, чөлөөт цагаа өнгөрүүлэх
спорт уу?
-Миний хувьд ажил гэж ойлгодог. “Хүч” спорт хороонд тамирчин гэсэн орон
тоонд төрийн алба хааж байна. Миний ажил бол бэлтгэлээ өдөр болгон хийх,
амжилтад хүрэх. Бусдын адил ажилдаа явж байгаа шиг өдөр болгон ажил болох
бэлтгэлээ хийдэг. Нэг талаар бөх хүн амрах нь ч тэр хүний ажил болдог. Зарим хүмүүс
хааяа нэг барилдчихаад, идэж унтаад явж байдаг гэдэг ойлголт байж магад. Тийм
биш ээ.
-Улсын заан Р.Давааням агсныг дурсах хүн
өнөөдөр олон. Уучлаарай, таны хувьд талийгаачийг эндэхэд хамт автомашинд
явсан гэж сонссон. Тэр үед хүнд хэцүү л байсан байх?
-Тэр хүнд хэцүү үеийг дурсаад яах ч юм билээ. Гэгээлэг зүйлийг дурсъя. Бөх
болоход нөлөө их үзүүлсэн гэж дээр ярьсан. Энэ асуултыг тавиад хэрэггүй байх
аа. (Тэрбээр өөрийн хүндэлж явдаг хайрт ахыгаа харуусалтайгаар алдсандаа
сэтгэл нь шаналж явдаг болох нь анзаарагдаж байв.сур)
-Таны хийдэг дархан мэх юу вэ. Бие
томтой бөхчүүдийн тоонд та багтах байх?
-Миний өндөр нэг метр 96 см, 130 кг жинтэй. Хийдэг мэх голдуу шуудагны
барьцнаас шахаж татах. Үндэсний бөх жингийн хязгааргүй байдаг болохоор том
биетэй хүнд давуу талтай. Жижиг биетэй хүн хурдан хөдөлгөөнтэй байх нь давуу. Өөрийнхөө
аль давуу талыг хэн сайн ашигласан нь илүү амжилт гаргана.
-Таны бодлоор амжилтын нууц юу вэ?
-Хөдөлмөрлөсний хэрээр аз завшаан дагадаг гэж хүмүүс ярьдаг. Би
туршлагатай, тийм том бөх биш шүү дээ. Тийм болохоор амжилтад хүрэхийн нууц энэ
тэр гэж том яримааргүй байна.
-Бөхчүүд дотроо хагаралтай гэгдэж
байсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хагаралтай байсан гэх тэр үеийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Одоо
хагарал гээд байх юм алга. Үүнийг ард түмэн ч харж байгаа. Бүгдээрээ барилдаад
амжилтуудаа үзүүлээд явж байна. Манай үндэсний бөхийн барилдааны ур чадвар,
зохион байгуулалтыг өнгөрсөн үетэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд гэж
ойлгож байгаа. Бөхөд дуртай оронд мэндэлж бөх болж барилдаж байгаадаа их баярлаж
байна. Ард түмэндээ ирж буй сар шинийн мэндийг хүргэе.
Б.Долзодмаа