gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрээн рүү зорчих үнийн саналын ялгаа

Нийгэм
2008-01-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-01-15
Эрээн рүү зорчих үнийн саналын ялгаа

"Цагаан сарын өмнө Эрээнээс жаахан бараа татах санаатай. Вагоны тасалбар олддоггүй. Маргааш үүрээр нэг дугаарлаад үзэхээс" гэж нэг танил минь ярилаа. Баярын үеэр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн вагоны тасалбар олдохоо больчихдог аж. Өчигдөр өглөө 10 цагийн үед Улаанбаатар төмөр замын Орон нутгийн зорчигч тээврийн тасалбар түгээх газарт очиход арваад хүн дугаарлажээ. Лавлахаас нь тасалбарын үнэ асуучих санаатай дөхвөл дугаарлаж байгаа хүмүүсийн нэг нь "Хөөе битгий урдуур дайраад бай" гэж омогдох юм. Гурван ес эхэлчихсэн хүйтэн цагт үүрийн жингээс гадаа дугаарласан юм хойно, бухимдах нь зөв байх. Тэдний нэг болох О.Туяатай ярилцлаа.

-Эрээн явах вагоны тасалбар олдохгүй байгаа юм уу?
-Эрээн биш Замын-Үүд л дээ. Наймаачид Замын-Үүдээр дамжиж Эрээн явдаг юм. Баярын үеэр тасалбар олдохоо больчихно. Би хоёр өдөр дугаарлаж байна. Өглөө 7.00 цагт ирэхэд өмнө 40-өөд хүн гадаа дугаарлаж байсан. Касс нь 8.00 цагт ажиллаж эхэлнэ. Үүрээр ирээд касс ажиллатал гадаа зогсож байгаад хэдхэн хүн тасалбар авдаг. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн тасалбар нэгдүгээр сарын 20 хүртэл бичигдчихсэн байгаа гэнэ. Шагийн билет харин олдох юм шиг байна лээ.

-Ямар үнэтэй бол?
-Замын-Үүд хүрэх вагоны нийтийн суудлын тасалбар 6400 төгрөг байдаг. Замын-Үүдээс цаашаа Эрээн хүртэл 5000 төгрөгөөр автобусанд сууна. Гэтэл Замын-Үүд хүрэх вагоны шагийн тасалбар 30 мянган төгрөг хүрчихсэн байна. Баярын үеэр наймаачид голдуу Эрээн явдаг. Хэдэн төгрөгийн ашиг гаргах гэж өвлийн хүйтэнд зүтгэж байгаа хүмүүс тийм үнэтэй билет авах хэцүү шүү дээ. Бид чинь замдаа хөөрхөн "шатчихдаг" хүмүүс. Ямар сайндаа л хэдэн төгрөгийн зөрүүний төлөө ингэж өдөр шөнөгүй дугаарлаж байхав дээ.

-Та тэгээд тасалбараа бичүүлж чадах нь уу?
-Нэгдүгээр сарын 20-ноос нааш саналтгүй гэсэн. Шагийн тасалбар зардаг хүнтэй ярьж байгаад үнийг нь жаахан буулгахыг бодно доо. Гэхдээ өглөө эрт ирж, шантралгүй дугаарлавал хямд тасалбар бичүүлж болно л доо. Хүмүүс сар шинийн баярынхаа юмыг бэлдэхээс өмнө явж ирэх учиртай юм.

-Шууд Эрээн хот руу вагон явдаггүй юм уу?
-Үнэ нь ялгаатай байдаг юм. Шууд Эрээн рүү явах вагонд суувал 47 мянган төгрөг, харин Замын-Үүд хүртэл 6400 төгрөг. Цаашаа Эрээн хүртэл 5000 төгрөгөөр л сууна шүү дээ гэв.

Улаанбаатар төмөр замын Орон нутгийн зорчигч тээврийн тасалбар түгээх газрын ээлжийн ахлагчаас энэ талаар тодруулахад "Замын-Үүд явах тасалбар нэгдүгээр сарын 18-ныг дуустал бичигдчихсэн. Харин өдөр бүр нэмэгдэл тасалбар бичдэг. Иргэд үүнд л дугаарладаг. Бид аль болох иргэдийг чирэгдүүлэхгүйн төлөө ажиллаж байгаа. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нийтийн суудал 6400, 9700 төгрөгийн үнэтэй, экспресс үйлчилгээний тасалбар 22.800, 18900 төгрөгийн үнэтэй байдаг. Харин шууд Эрээн хот явах тасалбарыг Олон улсын зорчигч тээврийн албанд бичдэг юм" гэлээ.

Улаанбаатар төмөр замын Олон улсын зорчигч тээврийн тасалбар түгээх газарт очвол хүн цөөтэй, сэлүүхэн байлаа. Улаанбаатар-Эрээний чиглэлд долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, ням гаригт вагон явдаг аж. Тухайлбал, пүрэв, ням гаригт 12 вагон, бусад өдөрт таван вагон зорчигчдод үйлчилдэг юм байна. Энэ талаар Улаанбаатар төмөр замын Олон улсын билетийн кассын дарга Д.Оюунтунгалаг "Эрээн хот хүртэлх пүрэв, ням гаригт зорчих гал" тэрэгний тасалбар 34.370 бусад өдрийн суудал 47.79С төгрөгийн үнэтэй байдаг Манайд тасалбар хүрэлцээтэй байгаа. Олон улсынх нь жаахан үнэтэй учраас иргэд Замын-Үүдээр дамжиж явах сонирхолтой байдаг" гэсэн юм.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан