Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигтийн боомтыг байнгын ажиллагаатай болгох нээлтийн ёслол бямба гаригт боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар хотод болсон Монгол-Хятадын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтаар өмнөд хил дээр орших дөрвөн боомтыг олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай болгохоор тохиролцсоны нэг нь Бичигт боомт юм. Байгуулагдаад 15 жил болж буй хилийн эл боомтыг байнгын ажиллагаатай болгоход зайлшгүй шаардагдах дэд бүтцийн барилга байгууламж болох есөн айлын орон сууц, гааль, шалганы болон цэргийн хоёр давхар байр, цардмал зам талбайг БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууныхан өөрийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулан өнгөрсөн намар ашиглалтад оруулжээ. Олон улсын зэрэглэлтэй байнгын ажиллагаатай Бичигт-Зүүн хатавчийн хилийн боомтоор одоогоор Эрдэнэцагааны Баянцогтын нүүрсний уурхайгаас нүүрс, Дорнодын Тамсагаас газрын тос тээвэрлэн гаргаж байгаа агаад цаашид төмөр зам, хурдны засмал замаар холбогдсон үйлдвэр, худалдаа арилжааны төвлөрсөн боомт хот болж хөгжих төлөвтэй аж. Бямба, ням гаригаас бусад өдөрт иргэд зорчин гарахад чөлөөтэй юм байна. Бичигтийн боомтыг байнгын ажиллагаатай болгох ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Юу Хун Ёо, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал А.Баатарцогт, Сүхбаатар аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт болон албаны бусад хүн оролцов.
Г.Сүхээ