gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятад их шилжилтээ алгуур боловч амжилттай хийж байна

2018-10-26
0
Twitter logo
0
Twitter logo
2018-10-26

Жинь хоёр жилийн өмнө Бээжингээс Вэндэнд ирсэн. 40 дөхөж яваа энэ эр 21 сая хүн бужигнаж, түжигнэсэн завгүй Бээжингээс “зугтаж”, Хятадын зүүн зүгт хүний хөл, хөдөл­гөөн бага, уйтгартай энэ хотод “хоргодчихсон” нь учиртай.

Бидний төсөөлөл дэх Хятад хүний нийтлэг төрхийг хадгалсан, намхан нуруу, нүдний шилтэй тэрбээр Вэндэн дүүргийн Шэнжин уулын энгэрт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар зорьж буй юм. Зоогийн газар, зочид буудал, зугаа цэнгэлийн төв зэргээс бүрдэх уг цогцолбороо ирэх оноос нээхээр зэхэж буй тул Жинь тун завгүй байна.

300­-гаад метр өндөр, най­ман километр нутагт ханхайсан Шэнжин уул чац нуруугаа­раа сүрдмээр өндөр биш ч жуулчдыг татаж, зугаа цэнгэлийг хөгжүүлэхэд туйлын тохиром­жит байршил.

Ой модоор битүү бүрхэгдсэн энэ уулын байгалийн ерөнхий төрхийг нь хадгалж, жуулчдыг татах нэгэн цэг болгохоор зорьжээ.

Тиймээс БНХАУ Засгийн газар, бүс нутгийн засаг захиргаа одоогоос хэдэн жилийн өмнө энэ уул хүртэл зам, дэд бүтэц татаж, бизнес цэцэглүүлэх өнгөн хөрс хэдийн бэлтгэсэн. Гэхдээ төсвөөсөө хөрөнгө гар­ган, тэгш зам, цахилгаан эрчим хүч татсан төр өөрөө энэ хэсэгт бизнес эрхэлж, мөнгө олохоо урьтал болгосонгүй. 

Харин биз­несийн таатай орчныг нь бий болгоод, бизнес хийх болом­жийг нь хувийн хэвшилдээ үлдээсэн. Тиймээс мөнгө олох, бизнесийн боломж байгааг олж харсан Жинь тэргүүтэй бизнес эрхлэгчид бизнесийн төв болсон Бээжинг орхин, Хятадад хөгж­лөөрөө сүүл мушгидаг, захын нэгэн хотод ирээд байгаа нь энэ. Энд хөгжлийн үрийг цэцэглүү­лэхээ Жинь хүсэж байна.

Одоогоос хэдэн жилийн өмнө, хотоос хөдөөд шилжин суурь­ших нь энгийн Хятад иргэдийн хувьд боломжоос зугтахтай адил санаанд багтамгүй үзэгдэл байсан бол өдгөө энэ хандлага өөрчлөгджээ. Тус улсын иргэд хот руу хошуурахаа больж эхэлсэн байна.

Ингэснээр том хот дагасан хүн амын хэт төвлөрөл хэмээх толгойны өвчнөөсөө салах нэг аргыг Хятадын Засгийн газар олоод байна. Гэхдээ төвлөрлийг сааруулах нь урд хөршийн Засгийн газрын гол зорилго биш.

Их гүрэн бага чулуугуур ихийг хөдөлгөх том амбийц тээж явна.

Энэ бол эдийн засгийн бүтцийн их шилжилт, шинэ тэнцвэр юм. Сүүлийн 20 жил Хятад улс манай гарагийн хамгийн том үйлдвэрлэгч бол­сон. 1.4 тэрбум иргэнтэй энэ их гүрэн хөдөлмөрийн хямд хүчээ овжин ашиглаж, дэлхийн үйлдвэр болтлоо дэвшсэн.

Дэн Сяопины нээлттэй эдийн засгийн бодлогын үр шимийг хүртэж, үйлдвэржилтийг өндөр түвшинд хөгжүүлсэн. 1980 онд АНУ-­ын эдийн засгийг 10 хуваасны нэгтэй нь тэнцэж байсан (300 тэрбум ам.доллар) Хятадын ДНБ­-ий хэмжээ хэзээ мөдгүй Америкийг гүйцэж түрүүлэх гэж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд БНХАУ нэг хүнд ногдох ДНБ-­ээ 10 дахин өсгөж, 800­-8000 ам.доллар болгожээ.

Гэхдээ хөгжлийн бодлогоо таван жилээр төлөвлөж, 30 жи­лээр тодорхойлдог энэ улс шинэ мөчлөгийн өсөлтийн цэгээ өөр­чилж, үйлчилгээ хэмээх орлогын цоо шинэ үүд онилж эхэлсэн юм. 2010 оноос эхлэн хөгжлийн хэв загвараа өөрчилж, үйлчилгээ, инновац гэсэн хос хөдөлгүү­рээр эдийн засгийн хүчээ улам зузаатгахаар зорьж байна. Тий­мээс эдийн засгийн тулах цэгээ үйлдвэрлэлээс үйлчилгээнд шил­жүүлж эхэлсэн нь энэ.

Тэд хүний хөдөлгөөн дагасан мөнгөний их урсгалыг тогтоон барихын тулд эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор зорьж эхэлсэн.

Тиймээс далайтай ойр, зах хяз­гаар бүс нутгуудаа жуулчлалын бүс болгон хөгжүүлж, зугаа цэнгэлийн гял цал, цоо шинэ хотыг сүндэрлэн босгож байгаа юм. Хятадын эдийн засгийн энэ эргэлтийг даган Жинь ч Вэндэнд ирсэн.

Шандун аймгийн Вэйхэй хотын Вэндэн дүүрэг өмнө нь эрэг шураг зэрэг эд анги, багаж хэрэгслийн үйлдвэрт түшиг­лэсэн хязгаар нутаг байв. Энэ дүүргийн томоохон үйлдвэрийн нэг болох Wendeng Maxpow­er Tool групп гэхэд 4000 гаруй нэр төрлийн эрэг, боолт, түл­хүүр зэрэг бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүний дэлхийн тэргүүлэх үйлдвэрийн нэг.

Харин өдгөө 500 мянган хүн амтай тус дүүрэгт энд тэндгүй барилгын ажил өрнөж, хөшөө дурсгал, зоогийн газар гээд хүний халаасыг хоосолж болох бүх үйлчилгээг нээхээр зэхэж байна. Бас өрсөн хасаа шиг өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж эхэллээ. Вэндэн дүүргийн засаг захиргаа эдийн засгийн цоо шинэ өсөлтийг цогцлоох 70 зорилт бүхий 118 төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ шинэ загвар нь зуун тэрбум юанийн орлогыг алсдаа авчирна гэж тэд тооцож байна. Тиймээс хүн орхоодой, халуун рашаан, уран хатгамал, үзэсгэлэнт парк гэсэн хэд хэдэн төрлийн брэнд үйлчилгээ хийгээд бүтээгдэ­хүүн сонгож, брэнд болгохоор зорьж хувийн хэвшилтэй түншлэн ажиллаж байгаа аж.

Эгэл жирийн Хятад иргэн Жинь, энэ улсын энгийн нэг дүү­рэг болох Вэндэнгээр төлөөлүү­лэн авч үзэхэд эх газрын эдийн засгийн их шилжилт эрчимтэй өрнөж байна. Эдийн засгийн энэ аварга шилжилтээ тэд алгуур бо­ловч тун амжилттай хийж байгаа нь энэ.

Монголын эдийн засгийн гол “хэтэвч” болох Хятад улсын эрэлт, хэрэгцээ ийн чимээгүйхэн атлаа эрчтэй өөрчлөгдөж, эдийн засгийн бүтэц нь танигдахын аргагүй болтлоо хувирч байхад худалдааны орлогынхоо бараг 90 хувийг тус улсаас бүрдүүлдэг Монгол улс түүхий нүүрсээ яаж зарах тухай бодлоос ахиж чадахгүй сууна.

Хятадын эдийн засгийн шилжилтийн талаарх энэ нийтлэл цаашид үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан