gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөшигийн хөндийн нисэх буудлын хөрөнгө оруулалт нэмэгдсэний цаана…

Нийгэм
2018-05-02
0
Twitter logo

“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хоёр дахин том, дэлхийн стан­дартад нийцсэн нисэх онгоцны буудал зор­­чигчдоо хүлээн авахад хэд­­хэн сар үлдлээ.  Хө­шигийн хөндийн ни­сэх онгоцны буудал ирэх арваннэгдүгээр сард анхны нислэгээ хийнэ. Барилгын бү­тээн байгуулалт ерөн­хийдөө дуусч, тохижилт, үйлчилгээний ажил хийж буй юм. Томоохон бүтээн байгуулалттай хол­­боотой хөрөнгө, сан­­хүүгийн маргаан өнгөр­сөн хугацаанд бараг л га­раагүй гэхэд болно. Харин саяхнаас УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хөшигийн хөндийн хөрөнгө оруулалттай хол­боотой асуудал хөндөгдөж эхлэв. Учир нь нисэх онгоцны буудлыг анх 247 сая ам.доллараар барина гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Гэтэл яг ашиглалтад орохын даваан дээр төсөвт өртөг 650 сая ам.доллар болсон гэж ЗТХЯ-наас танилцуулав. 

2008 онд Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас жилийн 0.2 хувийн хүүтэй, Step нөхцөлтэй, 28.8 тэрбум иенийн зээл авч энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.   2011 онд Японы зөвлөх компани зураг төсөл боловсруулах шатанд төсөвт өртөг нь дээрх зээлийн гэрээний дүнгээс хэтрэх тооцоо гарсан учраас барилгын ажлын төлөвлөлтийг да­хин хянаж, улмаар  жилд гурван сая хүртэл зор­чигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөв­лө­сөн байна. Энэ нь нисэх онгоцны буудлыг төсөвт өртөгт тааруулан төлөвлөсөн гэ­сэн үг юм.  Гэсэн ч бү­тээн байгуулалтын  явцад тө­сөвт өртөг дахин хү­рэл­цээгүй. 

Энэ нь нисэх онгоцны буудлыг төсөвт өртөгт тааруулан төлөвлөсөн гэ­сэн үг юм. 

Япон улстай хийсэн хөрөнгө оруу­лалтын зээлийн гэрээнд “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэл­цэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авна” гэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг 2011 оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тө­лөв­лөгөөнд тусгаж сан­хүү­­жүүлэхээр шийд­вэр­­­­лэжээ. Ийнхүү бү­тэ­эн байгуулалтын ажил явах тусам төсөвт өртөг нь нэмэгдсээр байжээ.

Үүний дараа 2013 онд манай улсад албан ёсны айлчлал хийс­эн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Япон улсаас дахин Step нөхцөл­тэй­гөөр 36.8 тэрбум иенийн нэ­мэлт зээл авахаар бол­сон байдаг. Step нөхцөл гэдэг төслийн зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компани нь Япон улсын аж ахуйн нэгж байх, мөн нийт гэрээний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг Япон улсын зах зээлээс хийх ёстой байдаг юм байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ

  • 2008 онд Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газраас жилийн 0.2 хувийн хүүтэй, Step нөхцөлтэй, 28.8 тэрбум иенийн зээл авч энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж байв. 
  • 2011 оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын  хуралдаанаар нэмэлт санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
  • 2013 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
  • Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Японы Улсаас дахин Step нөхцөлтэйгөөр 36.8 тэрбум иенийн нэмэлт зээл авахаар болсон байдаг.  Энэхүү зээлээс Манай засгийн газар өмнө оруулсан 8.1 тэрбум иенийг эргүүлэн татаж авчээ.

Хөшигийн хөндийд хөрөнгө оруулсан Японы 650 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаанд төлж бараг­дуулах болж байна. Иймэрхүү замыг туулж, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох болчихоод байгаа юм. 

Манай Засгийн газар нисэх онгоцны буу­далтай болох гэж анх 247 сая ам.доллар зээлнэ гэж тооцож байсан бол 650 сая орчим ам.долларын зээлд уначихлаа. Энэ асууд­лаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Олон улсын жиш­гээр манай улсад барих гэж байгаа шиг нисэх буудал барихад хэчнээн төгрөгийн зардал гаргадаг юм бол. Төсөвт өртөг анх 247 сая ам.доллар байснаа гурав дахин нэмэгдэж байгаад гайхаж байна. Энэ асуудлыг шалгах нь зүйтэй” гэсэн саналыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр гаргасан байдаг.

Энэ асуудлаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Шинэ нисэх буудал барих төслийн бүтээн байгуулалтыг 2013 оны тавдугаар сараас эхэлсэн. Одоо­гоор зөрчил дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байна. Уг төсөлд жил бүр аудит шалгалт зохион байгуулж ирсэн. Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй. 24 цагийн хугацаанд нис­лэгийн аюулгүй байдлыг хангасан буудал барих саналыг анх Японы талд тавьсан. Шинэ нисэх онгоцны буудал барих ТЭЗҮ өөрчлөгдсөөр ирсэн. Мөн төсөв нэмэг­дэ­хэд 2006 оноос хойш ханшийн өсөлт, барилга бай­­гууламжийн тоо шалт­гаалсан.

Мөн төсөв нэмэг­дэ­хэд 2006 оноос хойш ханшийн өсөлт, барилга бай­­гууламжийн тоо шалт­гаалсан.

Засгийн газ­раас гаргах төсвийн хө­рөнгө оруулалтыг нэ­мэлт зээлд шингээж өгсөн зэрэг нөлөөлсөн” гэлээ. Хуралдааны эцэст УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  төсвийг гурав дахин нэмэгдүүлсэн асуу­дал яригдаж байгаад ан­­хаа­­рал хандуулж, эрс­дэ­лийн аудит оруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. 

Түүнчлэн Монголын тал зээл авч барьж, зээлийг төлж байгаа атлаа менеж­ментийг Японы талын 51, Монголын талын 49 хувийн эзэмшил бүхий хамтарсан хуулийн эт­гээд байгуулах  асуудлыг нягт­л­ахаар болсон юм.

Ийнхүү Хөшигийн хөндийн нисэх онгоцны буу­­­­дал ашиглалтад орох­той зэрэгцэн Японд төлөх зээлийн асуудал “бослоо”. Нэг өглөө сэрэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд Монголын Засгийн газар 650 сая ам.долларын өрөнд оржээ. Түүнээс гадна Хөшигийн хөндийн ни­сэх онгоцны бууд­лын 51 хувийг Японы тал эзэмшинэ. Ха­рин Монголын тал 49 хувийг эзэмшиж, 30 жилийн дараа онгоцны буудал манайх бо­лох юм. Иймэрхүү тохиролцоотойгоор бид нисэх онгоцны буудалтай болж байна даа.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан