Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 18, кабелийн телевизийн 70 суваг үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбар 2537 хүнийг ажиллуулж байгаа юм.
Жижиг зах зээл, цөөн үзэгчдэд хэт томдсон, энэ олон тоо орлогыг нь сарниулж байгаа талаар дөрөвдүгээр сарын 17-нд болсон “Монголын телевизийн форум”-ын үеэр оролцогчид ярьж байлаа.
Үр дүнд нь үзэгчид хохирч “өчнөөн олон сувагтай атлаа үзэх юм юу ч алга” хэмээн шогширч сувгаа эргүүлж суухад хүрчээ. Сүүлийн жилд телевиз үзэх хүний тоо ч буурах хандлагатай болсон.
Зар сурталчилгаа сайн авахын тулд нийт 88 сувгийн хэддүгээрт байрших нь чухал.
Өнгөрөгч 2017 онд 55 сая секунд сурталчилгаа өргөн нэвтрүүлгийн 18, кабелийн 52 сувгаар цацагджээ. Улаанбаатар хотын нэг телевизэд жилд 1,2 сая секунд, нэг сувагт 0,6 сая секунд зар сурталчилгаа ногдож байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаанаас харвал Масс агентлагийн сувгууд хамгийн өндөр орлоготой ажилласан байна. Тэд 2017 онд ойролцоогоор 1.4 тэрбумын орлого олжээ.
Нэг секундын зар сурталчилгааны дундаж үнэ 1168 төгрөг байх боловч нийт орлогынх нь 24,2 хувийг бартер эзэлдэг ажээ.
Зар сурталчилгаа сайн авахын тулд нийт 88 сувгийн хэддүгээрт байрших нь чухал. Сүүлийн үед IPTV болон телевизүүдийн хооронд энэ тал дээр үл ойлголцох байдал гарах болжээ.
Тиймээс Монголын телевизүүдийн форум 2018-д оролцогчдын төлөөллөөс авсан ярилцлагыг хүргэж байна.
ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул: ХЭН ЮУ ҮЗЭХИЙГ IPTV-ҮҮД ШИЙДЭЖ БАЙНА
-IPTV нэгдүгээрт телевизүүдээс холболт болон үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө авдаг. Хоёрдугаарт үзэгчдээс мөнгө авдаг.
Хоёр талаас санхүүжиж байгаа атлаа орлогоо хуваарилахгүй байна. Бидний үйлдвэрлэсэн контентыг хүмүүст үзүүлж мөнгө авч байгаа хэрнээ контент үйлдвэрлэгчдэд орлого хуваарилахгүй байгаад асуудал үүсээд байгаа юм. Хууль эрх зүй нь бүрхэг учир IPTV-дийн зарим үйл ажиллагаа телевизүүдэд таалагдахгүй байна. Жишээ нь, ухраах үйлчилгээ, сувгийн дараалал тогтоох гэх мэт. Эдгээр нь телевизүүддээ ямар ч ашиггүй. Контент үйлдвэрлэхэд оюуны их зардал, техник ашиглалт, технологи нэвтрүүлэх гэх мэтээр их зардал шаардагддаг. Гэтэл монголын үзэгчдийн 85 хувь нь монголын телевизүүд, тэдний контентыг үздэг. Үлдсэн 15 хувь нь л гадны сувгуудыг үздэг. Энэ 85 хувийн үзэлтийг бий болгодог телевизүүддээ орлогоосоо хуваарилахгүй байгаа нь шударга бус гэсэн үг. Зөрчил энэ дээр л үүсэж байна. Орлого хуваарилах нь цаг хугацааны л асуудал байх болов уу. IPTV-үүд бол цаг хожсон үйлдэл хийж байна.
-Хэт олон тв суваг байна. Энэ тохиолдолд телевизүүд хэддүгээрт өөрийн сувгийг байршуулах вэ гэдэг нэлээд маргаантай асуудал болоод байх шиг?
-Манай хувьд энэ дээр том маргаан үүсгэж байна. Ямар суваг, хэддүгээрт байрлахыг IPTV-үүд тохируулж байна гэдэг хэн, юу үзэхийг эдгээр компани шийдэж байна гэсэн үг. Манай телевизийн байршлыг найман сарын дотор таван удаа сольсон. Нэг бол 59 дээр, нэг бол 32 дээр гэх мэтээр ингээд сольчихоод байгаа тохиолдолд үзэгчид манай суваг дээр тогтож үзэх боломжтой юу. Байгууллагын тогтвортой байдлыг алдагдуулж, үзэгчдийг төөрөгдөлд оруулж байгаа юм.
-Үүнийг яаж шийдвэл шударга болох вэ?
-Би америкийн Комкастын хэрэглэгч байсан. Үндэсний хэмжээний бодлогоор таван сувгийг эхний тав дээр байршуулдаг. Харин дараа нь хэрэглэгч өөрсдийн сувгийн жагсаалтыг үүсгэдэг. Таны үздэг 10 суваг л эхний 10 дээрээ байрлана гэсэн үг. Гэтэл манай улсад ийм боломж байхгүй юу гэвэл байгаа. Харилцаа холбооны зохицуулах газраас энэ боломжийг бий болгохыг IPTV-үүдэд үүрэг болгодог боловч үүнийгээ огт сурталчилдаггүй. Сувгийн байршлыг тогтоох давуу эрх тэдэнд байгаа тохиолдолд үүнийг сурталчлах нь ашиггүй л дээ. Тиймээс дурын хэрэглэгчээс “өөрийн үздэг 10 сувгаа эрэмбэлдэг үү” гэж асуухад “мэдэхгүй” л гэж хариулна.
“Монгол” телевизийн мэдээний ерөнхий продюссер Э.Лхагва: ҮЗЭЛТИЙН 85 ХУВИЙГ ТАТДАГ ДОТООДЫН ТЕЛЕВИЗҮҮДЭДЭЭ МӨНГӨ ТӨЛДӨГГҮЙ
-Монгол тв ухрааж үзүүлэхгүй байхыг IPTV-үүдээс хүссэн. Үүний шалтгаан юу байсан юм бэ?
-IPTV-үүд ухраах үйлчилгээ буюу үнэ цэнэ нэмсэн үйлчилгээ гаргаж монголын хэрэглэгч нараас төлбөр авдаг.
Монгол тв-ийн хувьд олон улсын кинонуудын зөвхөн өргөн нэвтрүүлгийн эрхийг нь худалдаж авдаг.
Өөрөөр хэлбэл бид давтаж үзүүлэх эрхийг нь авдаггүй. Эдгээр кино болон “Авъяаслаг монголчууд”, “Төрөх өрөөний тоглоом” зэрэг нэвтрүүлгийг давтан үзүүлэх юм бол бид оюуны өмчийн зөрчил үүсгэх учир IPTV-үүдэд “манай телевизийг давтан үзүүлдэг үйлчилгээнээс болиулна уу” гэдэг хүсэлтийг гаргасан. Тэд болиулсан. Дунд нь иргэд бухимдсан. Ийм л үйл явдал.
-Сувгуудын жагсаалтан дээр ямар тохиолдолд үзэгчдэд ашигтай хувилбар гарч болох бол?
-Уншигчид ямар броузер хэрэглэхээ, ямар мэдээллийн сайт уншихаа өөрсдөө сонгодог. Яг үүнтэй адил. Би NBA сувгийг нэгдүгээрт, хүүхдийнхээ үздэг сувгийг хоёрдугаарт гэх мэтээр тавьмаар байна. Энэ боломжтой гэдгийг Энхбаяр дарга түрүүн хэлсэн. Олон сувгийн журман дээр ч байна, ийм боломж нь бүх хэрэглэгчийн боксон дээр ч бий.
Гол нь программчлаад хаачихсан байгаагаа болих ёстой. Энэ эрхийг хэрэглэгчдэд өгөх ёстой. Тэгэх юм бол яагаад ийм ёс зүйгүй телевиз гараад байгаа юм, яагаад оюуны хулгай хийдэг суваг ажилласаар байна вэ гэдэг маргаан эцэслэгдэнэ.
-Гэхдээ заавал хэрэглэгч жагсаалт үүсгэнэ гэхгүйгээр үзэлтийн хувиар нь эрэмбэлээд жагсаачихаж болохгүй юм бэ гэдэг нэг асуудал байгаа?
-“Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төсөл дээрээ “IPTV-ийн байршуулалтыг чөлөөл” гэж оруулахыг Өргөн нэвтрүүлгийн телевизүүд хүсч байх шиг байна. Гэхдээ телевизүүдийн байр суурь янз бүр байна. Зарим нь лиценз авсан огноогоороо байршуулъя гэж байна. Жишээ нь, манай захирал Бат-Эрдэнийн хэлж байгаагаар “үзэлтээрээ байршъя.
IPTV-ээс Контентын санд мөнгө орлоо гэхэд түүнийг үзэлтээр нь хуваарилъя” гэж байгаа юм. Монгол тв болон Боловсрол суваг зарим улиралд нийт үзэлтийн 70 хувийг татдаг. Ингэлээ гээд ямар ч орлого хуваарилалт байхгүй. Гэтэл IPTV-үүд HBO, National geographic багцад жилд 1,5 сая доллар төлж байгаа. Тэгсэн атлаа Хүрээлэн төсөлд мөнгө төлдөггүй. Үзэлтийн 85 хувийг татдаг дотоодын телевизүүддээ мөнгө төлдөггүй.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж: IPTV-ҮҮД КОНТЕНТ ҮЗЭХ БОЛОМЖООР ХАНГАСАН ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨЛБӨР Л АВДАГ
-IPTV-үүд сувгуудын байршлыг тогтоож байгаагийн цаана лобби явагдаж байна, шударга бус байна, телевизийн бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулж байна гэж шүүмжилж байна. Энийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохицуулах боломж байдаг уу?
-Өнөөдрийн байдлаар IPTV болон суваг хоорондын ойлголцол, сувгийн дараалал, ухраах үйлчилгээний талаар ярьж байна.
Сувгийн дарааллын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тодорхой зохицуулалт байгаа. Хэрэглэгч өөрөө сувгийнхаа дарааллыг өөрөө үүсгэх боломжтой байдлаар хэрэглэж байгаа set up box-н дээр шийдэгдэх ёстой гэдэг шаардлага бий. Энэ шаардлагыг IPTV-үүд хангасан. Хэрэглэгчид маань өөрийн дуртай сувгуудаа тохируулах боломжтой гэсэн үг. Харин хатуу дарааллыг Харилцаа холбооны зохицуулах хороо дүрмээр зохицуулаагүй. Энэ бол IPTV-ийн шийдэх технологийн л асуудал. Ухрааж буцаах үйлдэл дээр мөн зохицуулагдаагүй. Эдгээр нэмэлт үйлчилгээг хэрэглэгч авч ч болно, авахгүй ч байж болно.
-Сурталчлахгүй байгаа нь хэний буруу юм бэ?
-Сурталчлах ёстой. Хэрвээ хатуу зохицуулалтыг хүсвэл зохицуулах бүрэн боломжтой.
-IPTV нэг талаас үзэгчдээс мөнгө авч байгаа, нөгөө талаас телевизүүдээс мөнгө авч байгаа боловч орлогын хуваарилалт хийхгүй байна гэж ярьлаа. Та үүнийг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж бодож байна?
-Хуулийн төслөөр Үндэсний контентын сан гэж хуваарилах механизмыг тусгасан. Өнөөдрийн байдлаар IPTV-үүд хувь хэрэглэгчийн гэр лүү татсан кабель болон тухайн хүнийг контент үзэх боломжоор хангаж байгаа техникийн бэлэн байдлын төлбөр л авч байгаа. Тэнд ямар нэгэн контент дамжуулсан утга байхгүй.
Техникийн хөрөнгө оруулалт, шинэ технологийн асуудал л яригдана. Харин контентын орлого хуваах асуудал тусдаа яригдана. Видео сан дээр байрлах контентууд дээр бол бизнесийн зарчмаараа орлого хуваагдаад явж байгаа. Телевизийн эфирүүд дээр одоогоор орлого хуваах механизм, зарчим тогтоосон юм байхгүй. Телевизүүд реклам сурталчилгаанаас орлого олж байгаа учир “эфир дамжуулж өгөөч” гэсэн гэрээ л хийгддэг.
“Media innovation consulting” компанийн гүйцэтгэх захирал Ц.Тамир: IPTV зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. ОРЛОГО ХУВААХ боломж бараг байхгүй
-Телевизийн төлөөллүүдийн ярьж байгаа шиг IPTV-үүд орлого хуваарилна гэдэг нь олон улсад байдаг жишиг үү?
-Телевизүүд “манай контентыг ухрааж, дахин борлуулж байгаагийнхаа хувьд төлбөрийн 3000 орчим төгрөгнөөсөө хуваарилах ёстой” гэж үзээд байна.
IPTV зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс боломж бараг байхгүй. Харин төлбөртэй тусгай сувгийг борлуулсныхаа орлогыг бол хувааж болно.
-Тэгвэл сувгуудын жагсаалтыг гаргахад ч мөн телевизүүд гомдолтой байна. Зурагтын удирдлага үзэгчдийн гарт байгаа мэт боловч үнэндээ IPTV-үүдийн гарт байна гээд байгаа?
-Тэр үнэн. Лобби байгаа эсэхийг бид баримтаар нотолж чадахгүй. Гэхдээ Ганзул захирлын хэлж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа С1 телевиз гэнэт урдуур жагсдаг болсон талаар бид ярих л ёстой. Энэ бол баримтаар нотлох шаардлагагүй бүх хүний нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбаяр даргын хэлж байгаагаар бол үзэгчдэд эрхийг нь олгосон дүрэм байхад харин IPTV-үүд энэ журмыг дагахгүй байна гээд байгаа юм. Ингээд жагсаалтыг өөрт ашигтайгаар хийгээд байх шиг байгаа юм. Муухай шүү дээ, ийм бол.
-Ямар тохиолдолд үзэгчдэд ашигтай хувилбар байж болох вэ?
-Төлбөртэй сувагтай болох. Мөн өргөн нэвтрүүлэг кабелийн суваг хоёрын зааг ялгааг үзэгчдэд ойлгомжтой болгох хэрэгтэй. Өргөн нэвтрүүлгийн суваг 18 байгаа юм бол тэр нь эхний 18-д жагсаг л дээ. Яагаад гэвэл илүү их зардалтай, илүү хүнд орчинд үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм.
-Танд баярлалаа.