ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төслийн хүрээнд Нийслэлийн боловсролын газартай хамтран эх орны хөрсөнд тарьж ургуулсан “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид гурван сарын турш нийлүүлэн, “Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдал”-ын судалгааг хийлээ.
2017 оны 12 дугаар сард эхэлсэн судалгаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан байна. Цэцэрлэгүүдийг Нийслэлийн боловсролын газраас санал болгожээ. Сонгогдсон цэцэрлэг тус бүрээс 3-5 насны 50 хүүхэд сонгон авч, өдөрт 100 мл шар луувангийн шүүс, луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, хэрэглээгүй хүүхдийн ялгааг харуулахыг зорьжээ.
Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн судалгаа амжилттай дуусч, өчигдөр (2018.05.08) Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт судалгааны үр дүнгээ танилцуулав. ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, "Цаашид “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэх, импорт орлох, дотоодын шүүсний үйлдвэрлэлийг дэмжинэ” гэлээ.
-093343-22246089.jpeg)
“Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл маркетинг” төслийн удирдагч Т.Төрмандах: “2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Монгол ногоо” төсөл эх орны хөрсөнд ургуулсан ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилготой. Арав гаруй шинэ сортыг судалсны үр дүнд гол үүсгэдэггүй, шүүсний гарц сайтай “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлсэн юм. Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд Голландын “Naval F1” шүүслэг сортын 1 тонн шар лууванг тарьж ургуулсан” гээд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 5 га талбайд тарих болсноо дуулгалаа.
Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд луувангийн шүүс бэлдэхээс гадна луувангаар баяжуулсан жигнэмэг, мантуу, хайлмаг өгөхөд хүүхдүүд амтархан иддэг, судалгаа өгөөжтэй байсан учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсчээ. Мөн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хүүхэд нь өсөж, яс, шүд нь бэхжин, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирсан талаар хэлжэээ.
-093426-1026761537.jpeg)
Энэ үеэр “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь судалгааны үр дүнгээ танилцуулж, багачуудад луувангийн шүүс, төрөл бүрийн луувангаар баяжуулсан хоол бэлтгэн өгч байхыг зөвлөсөн. “Naval F1” сортын шар лууванг судалгаанд хэрэглэхийн өмнө дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
“Монгол ногоо” төслийн зүгээс луувангийн шүүс шахах машин, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон шүүс гаргах “Naval” сортын шар лууванг судалгааны хугацаанд дээрх хоёр цэцэрлэгт тус бүр 500 кг-ийг нийлүүлжээ. Тогооч нарт хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, зохистой хэрэглээ, хүүхдийн хоолны шим тэжээлийн талаар онолын мэдлэг олгож, ногооны шүүс гаргах, шар луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүүхдийн хоол бэлтгэх арга технологийг эзэмшүүлсэн байна.
-093443-1506503091.jpeg)
Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, аминдэмээр нэн баялаг. Тиймээс хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, нүдний хараа сайжруулах, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, амны хөндийг цэвэрлэх, шүлс ялгаралтыг дэмжих, шүд цоорлоос сэргийлэх зэрэг олон талын ач тустай. Цаашлаад хорт хавдар, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой гэнэ.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бие бялдрын хэмжилтүүдийг шар луувангийн шүүс болон баяжуулсан бүтээгдэхүүн өгөхийн өмнө болон 3 сар хэрэглэсний дараа хийж, тэдний өсөлт хөгжилт, шим тэжээлийн байдлыг үнэлжээ. Ингэхдээ ДЭМБ-аас 2006 онд шинэчлэн боловсруулсан “Хүүхдийн өсөлтийн стандарт”-ыг баримталсан байна. Судалгааны үр дүнд шар луувангийн шүүсийг гурван сарын турш хэрэглэсэн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлсөн гэж “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь дүгнэв.
Судалгааны явцад дээр дурдсан хоёр цэцэрлэгийн нэг өдрийн хоолонд агуулагдах шим тэжээлийн агууламжийг ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад зайлшгүй шаардлагатай зарим аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, жимс, хүнсний ногоог түлхүү оруулах шаардлагатай.
Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байж, хүүхдэдээ аль болох амттан, тос ихтэй, шарсан, хуурсан хоол өгөхгүй байхыг зөвлөлөө.
-093511-493156239.jpeg)

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД ШАР ЛУУВАНГИЙН НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН СУДАЛГААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
- ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хоолыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулах
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж, улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэх
- Хүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж, өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавих
- Хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөх
- Хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягт хамтран ажилладаг байх