gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Галдаа: Мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн байгууллагын халаасанд явагддаг

Нийгэм
2012-08-30
0
Twitter logo

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өчигдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хуралд Улсын Дээд шүүх, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас эхлээд хуулийн бүх байгууллага оролцож мөрдөн байцаах ажиллагаанд учирч буй саад бэрхшээл, түүнийг даван гарах гарцын талаар ярилцав.

Энэ үеэр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Б.Галдаатай ярилцлаа.

-Мөрдөн байцаах үйл ажиллагааг шинэчлэх олон асуудал байгаа талаар яригдаж байна. Ямар асуудлууд хүндрэл учруулаад байна?

-Манай байгууллагын өнөөдрийн байдалд доголдол их бий. Болохгүй, бүтэхгүй зүйл ч байна. Хэчнээн хичээж, гүйгээд байгаа ч гэсэн хүч хүрэхгүй, биднээс үл шалтгаалах хүчин зүйлүүд бий. Тиймээс Монгол Улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай. Үүнийг дагаад боловсон хүчин, нийгэм, эрх зүйн орчин зэрэг олон асуудал хөндөгдөнө.

-Та нараас үл шалтгаалах ямар хүчин зүйл байна?

-Өнөөдөр мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн байгууллагын халаасанд явагддаг. Өөрөөр хэлбэл, шууд тэр удирдлагуудаас хамааралтай нөхцөлд ажиллаж байна. Эдийн засгаас авахуулаад бүх зүйл. Тэд биднийг халааснаасаа гаргах дургүй. Тиймээс энэ чиглэлээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Яагаад гэвэл, прокурор, шүүх, шүүх эрх мэдлийн эцсийн ажил мөрдөн байцаах газрын үр дүнгээс хамаардаг.

-Мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн байгууллагын халаасанд явагддаг гэлээ. Тэгэхээр хараат бус байдал байхгүй гэсэн үг үү?
-Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хуулиар давуу чанартай. Боловсон хүчин санхүү захиргааны удирдлагын хувьд биеэ даасан хараат бус байхыг хуулиар заагаад өгчихсөн. Тиймээс манай алба ямар нэгэн прокурорын хараанд байдаггүй. Бүрэн биеэ даасан. Харин өөр мөрдөн байцаах газрыг хараарай хэн нэгний халаасанд байгаа шүү.

-Сүүлийн үед цагдаа болоод хуулийн байгууллагынхан хэрэгт нэлээд холбогдох боллоо. Бүр өсөх хандлагатай байна?
-Энэ чиглэлээр хэрэгт холбогдох тохиолдол бий. Хэрэгт холбогдож байна гэдэг нь гэм буруутай гэсэн ойлголт биш. Бид хар цагааныг дэнсэлж, буруугүй бол нэрийг нь цэвэрлэх, буруутай бол хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллаж байна. Нэг үе хуулийнхан хэрэгт холбогдож байсан. Арваад жилийн өмнө дунджаар улсын бүртгэлд 100-аад хэрэг бүртгэгддэг байлаа. Харин шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй. Харин 4-5 жилийн хугацаанд 400-500 хүртлээ өссөн. Гэхдээ сүүлийн үед буурах хандлагатай болсон.

-Тэд ихэвчлэн ямар хэрэгт холбогддог вэ?

-Шүүн таслах ажиллагааны эсрэг, өмчлөх эрх, албан тушаал, аваар осол, иргэдийн эрүүл мэндэд халдах гэмт хэрэг буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Эдгээр нь анхаарал татаж буй гол хэргүүд болоод байгаа.

-Самрын хэрэгт холбогдсон цагдаа нарын хэрэг юу болсон бэ. Шийдэгдэх хугацаа нь болчихлоо?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Гол хүмүүсээ эрэн сурвалжилж байж олж авсан. Самрын хэрэгт холбоотой зарим хужаа нь хятад руу гараад явчихсан. Үүнээс болоод хэрэг удааширч байна.

-Мөн НЦГ-ын Хэв журмын газрын нэр бүхий хүмүүс ХОМ-ээ худал мэдүүлсэн хэрэг гарсан. Энэ юу болсон бэ?
-ХОМ-той асуудлыг АТГ-аас шалгаад, хариуцлага хүлээлгэхээр холбогдох газарт нь бичиг тоот өгсөн гэж яригдсан. Арга хэмжээ авсан эсэхийг нь мэдэхгүй байна.

-ТЕГ-ын гурван ажилтан холбогдсон хэрэг байгаа. Ер нь тус байгууллагын хүмүүс хэрэгт холбогдох нь хэр их вэ?
-Холбогдоно. Ажил хийж байгаа хүн чинь алдах юм гарна шүү дээ. Тагнуулын ажилтан гэхээр хэргээс зайдуу байдаг гэсэн үг биш. Жилд 2-3 тагнуулын ажилтан хэрэгт холбогддог. Харин шүүхээр ял авсан тохиолдол байхгүй.

-Сүүлийн үед цагдаагийн хурандаа нар их хөрөнгөжсөн гэх боллоо. Ийм тохиолдол хэр их байдаг вэ?

-Хөрөнгөжсөн гэж их яригддаг. Одоогийн мөрдөж буй хуулиар иргэдийн гомдол мэдүүлэг, мэдээлэл дээр тулгуурлаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлдэг. Тиймээс бид хурандаа бүхнийг барьж аваад "Чи ийм байшин барьсан байна" гээд шалгах ёс зүй болоод одоогийн мөрдөж буй хуульд нийцэхгүй.

-Цагдаа нар ихэвчлэн ямар хэрэгт холбогддог бол?
-Авлига, эрүү шүүлтийн хэрэг байна. Сүүлийн үед айлгаж, дарамталж, хууль бус арга хэрэглэж бай-цаалт авах зэрэг хэргүүд өсөлттэй байгаа. Бид тухайн хэрэг дээр мөрдөн байцаалт явуулаад, прокурор руу шилжүүлнэ. Прокурор яаж шийдэх нь тэдний асуудал.

-Гэхдээ прокуророос хэрэг буцах, хэрэгсэхгүй болох тохиолдол нэлээд гардаг. Ялангуяа томоохон албан тушаалтнуудын холбогдсон хэргээс харагдаж байна?
-Тухайн хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох нь тэдний хуулиар өгөгдсөн эрх. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт явагдсан ажил дээр хяналт тавих нь прокурорын эрх мэдлийн асуудал.

-Тэгвэл жилд дунджаар хэчнээн хэрэг хэрэгсэхгүй болдог вэ?

-Манай албаны хувьд жилд дунджаар 7-8 хэрэг хэрэгсэхгүй болдог. Харин "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байвал мөрдөн байцаагч нарын мэдлэг хангалтгүй байна. Эсвэл дээрх үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болвол ямар нэгэн "но" орсныг харуулна.

Э.Энхцолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан