Ерөнхийлөгч маань телевизээр “хэл хальтарснаас” болж, адлуулах болов. Айл болгон бөөтэй болж байгаа асуудлыг зохицуулах ёстой гэчихсэн юм билээ л дээ, уг нь. Нэг талаар ингэж хэлэх нь хүний эрхэнд халдсан буруу гэж болох ч нөгөө талаас төрийн тэргүүн ингэж хэлснийг зөв гэж хэлмээр байна.
Үнэндээ айл болгон болсон болоогүй бөөтэй болж, бөөгөөс үүдэлтэй хэргүүд ч сүүлийн үед олон гарах боллоо. Бие нь өвдсөн хүнийг сахиустай юм байна гэж ятгаж, мөнгө саах сүлжээний бизнес цэцэглэчихээд байгааг та бид харж л байгаа шүү дээ. Нэг хүн бөө болохын тулд арван сая төгрөг зарцуулж байна. Бөө болохгүй бол үхнэ гэчихээр хэн ч амьд үлдэхийг л бодно.
Бие нь өвдөж, онош нь тодрохгүй байгаа хэнбугай ч бөө болох нь энүүхэнд. Шүтэх, эс шүтэх нь хувь хүний асуудал, хүний эрх гэлээ ч бас Үндсэн хуульд хүн амар тайван орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг байх шүү, тэгж яривал. Эцэг өвгөдөөс тахин шүтэж ирсэн бөө мөргөлийг өдгөө мөнгө олох хэрэгсэл болгосон хүмүүсийг цэгцлэхэд буруу юу байхав.
Өдөр шөнөгүй хэнгэрэг хэц дэлдэж амьтан хүн амраахгүйгээс эхлээд нийслэлийн ойр хавийн уул толгод, гол усны хөвөө хадаг яндар, архины шилээр дүүрч байна. Үнэн ч бөө байна, худал нь ч байна. Бид ялгаж, салгаж, зааглах л ёстой. Үнэнхүү харанхуй оронд заларсан угийн эцэг тэнгэрүүдтэйгээ уулзаж, учирч хэн нэгнийг зовлон зүдгүүрээс нь ангижруулж байгаа нь ч байдаг л байх.
Харин өргөл барьц нэхэж, ядарсан хүний зовлонгоор тоглож хөлжиж байгаа нь ч бий. Хөвсгөл нутгийн нэгэн бөө “Дов болгон дээр бөө, хонхор болгонд лам сууна” гэж нэгэн цагт хэлж байсан юм гэнэ лээ. Түүн шиг айл болгонд байгаа бөө, бөө тодруулдаг муур багш нарыг цэгцлэх л ёстой.
Ерөнхийлөгчийн саналыг хоёр гараа өргөн дэмжиж байна. Мэдлэггүйгээсээ болоод үнэн худлыг ялгаж салгаж чадалгүй, ашиг хонжоо хайгчдын золиос болж байгаа олон хүн бий. Зарим удган, зайрангууд бөөгийн онгод авахуулах нэрээр хүний аминд хүрсэн олон тохиолдол бий. Сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс зөвхөн бөө нартай холбоотой хэргүүд л гэхэд гурав дөрвөн хуудас хэрэг миний ширээн дээр байж л байна.
Тухайлбал, Төв аймгийн нутаг, Авдрант уулын орчимд Болд-Эрдэнэ гэх зайран улаач болж буй хүүд бөөгийн сахиус онгод, чанарыг нь авахуулах нэрээр эсгийд ороож, халуун усанд оруулж, усанд нь улайссан чулуу хийж хүний амь бүрэлгэсэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Ж.Баярсайханы машин дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн Э.Мөнхбат гэгч нь бас л улаач нэгэн.
Тэрбээр хоёр сая төгрөгийн өргөл барьц өгөхийг шаардаж, өгөхгүй бол гай барцад учирна гэж хохирогчид хэлж, итгүүлэхийн тулд уг хэргийг үйлдсэнээ хүлээсэн, Баатар гэгч нь өөрийгөө бөө гэж бусдад итгүүлэн иргэн Сүхбатын хэт хутгыг амьдралд чинь гай болж байна гэж залилан авсан, бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дарханы Хонгор сумын нутагт бөөгийн онгод тэнгэрийг дуудаж, онгод нь орсон шинээр бөө болсон хүмүүсийг тойргоор гүйлгэж байгаад П гэгч иргэн ухаан алдаж, зүрхний дутагдлаар нас барсан гээд гал түймэр тавьсан, мөнгө залилж авсан, ухаан алдуулж байгаад хүчиндсэн, бөө болох гэж байхад нь мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлсэнгүй хэмээн нагац эгчээ хутгалж хөнөөсөн гээд бөө нарын бусдад учруулсан хохирол барагдахгүй их.
Тиймээс энэ замбараагүй олон бөөг зохицуулах л ёстой. Бөө, тэднийг өмөөрөгчид шүтэх эрхтэй юм бол би бас амар тайван амьдрах эрхтэй шүү. Хэзээ нэгэн цагт намайг ч онгод сахиустай гэж хэн нэгэн хэлэхвий гэхээс үхтлээ айж явдаг хүн шөнийн од шиг олон байгаа шүү гэдгийг бөө сонирхогчдод хэлчихье.
Ерөнхийлөгч маань буруу юм хэлээгүй ээ. Зөв. Айл болгонд төрөөд байгаа бөөг бус тэднийг төрүүлээд байгаа сүлжээний бизнесчдийг зохицуулах хууль яалт ч үгүй хэрэгтэй. Чи бөө болох эрхтэй юм бол би амар тайван орчинд ажиллаж амьдрах эрхтэй.
У.Төмөр