gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Диплом зарна...”

Боловсрол
2012-04-25
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-04-25
“Диплом зарна...”
Хаврын шалгалт хаяанд ирж, их дээд сургуулийн элсэлт, төгсөлт зэрэгцэх үеэр боловсролын салбарынхан дунд нэгэн хачирхалтай бизнес цэцгэлдэг.

Үүнийг зарим нь багш нарын бизнес ч гэж нэрлэдэг. Үр дүнг нь мэдсэн, ашиг шимийг нь хүртсэн хүн ч бас цөөнгүй бий. Энэ төрлийн бизнесийг хөхүүлэн дэмжиж байгаа "бизнес эрхлэгчид"-ийг барьж авах бас амархан. Захын нэг зарын сонин эргүүлэхэд хуурамч диплом "үйлдвэрлэдэг" "бизнес эрхлэгчид"-тэй төвөггүйхэн холбогдож болно.

"Мэдлэггүй, мэргэжилгүй ч мөнгөтэй л бол бүхнийг шийдэж болно"

"Хувь тавиланг худалдаж авч болдоггүй" гэдэг. Гэтэл энэ үг худлаа гэдгийг тэд танд утасны цаанаас ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгнө. Та мэдлэггүй, мэргэжилгүй нэгэн байлаа ч алт ухаж, аль эсвэл ганзагын наймаанд явж цуглуулсан хэдэн бор төгрөгөөрөө хуурамч диплом худалдаж аваад, төрийн томоохон албан тушаалд томилогдчихоод, хүссэн ажлаа хийж болно гэдгийг тэд хичээл зааж байгаа юм шиг хэлэх нь шалгалтын "сезон" эхэлсэнтэй холбоотой.

Тэр ч бүү хэл, аль нэг салбарын даргын сэнтийд заларч, төсөв мөнгө захиран зарцуулах эрхтэй болно гэдгийг ухуулан сурталчилах хүн ч бас байна. Арга ч үгүй биз дээ, мөнгөтэй л бол бүхнийг шийдэж боддог гэдгийг мэдлэггүй, мэргэжилгүй, дээр нь сурч боловсрох хүсэл сонирхолгүй, сонирхол нь байгаад ч оюуных нь чадамж ядмагхан хэдэн нөхөд түмний хөрөнгийг захиран зарцуулж, төсөв мөнгөнөөс нь хумсалж болно гэдгийг аль хэдийн "нотолчихсон" юм чинь.

Тийм болохоор энэ төрлийн бизнес эрхэлж, хэдэн төгрөгийн ашиг хонжоо хардаг хүмүүс бас олширсон. "Хоосон толгой"-той ч хичээл бүр нь "А" үнэлгээтэй хуурамч диплом худалдан авдаг хүмүүсийн тоо ч бас нэмэгдсээр байгаа юм. Тодорхой тоо баримт дуръя.

2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 20 гаруй хуурамч дипломыг илрүүлж холбогдох арга хэмжээг авч байсан. Гэтэл 2009 оны шалгалтаар энэ тоо нэг дахин өссөн. Өөрөөр хэлбэл, 2009 онд хуурамч дипломтой холбоотой 40 гаруй зөрчил илрүүлж байсан.

Харин 2010 онд Мэргэжлийн хяналтын газраас Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагад хийсэн шалгалтаар хуурамч диплом "өвөртөлсөн" 37 төрийн албан хаагч илэрсэн.

Тэр үед хамгийн олон хуурамч дипломтой ажилтнуудын жагсаалтыг нийгмийн даатгалынхан тэргүүлж, татварынхан удаалж байсан. Жагсаалтын гуравт газрын албаныхан орж, дөрөвт гааль, ашигт малтмалын ажилтнууд "дөрөө харшуулж" байсан. Харин энэ онд дээрх тоо хэдээр өсөх бол гэдэг асуулт таавар хэвээрээ үлдэж байна.

Зарын сонин эргүүлэхэд "Диплом зарна" гэсэн зар 4-5 тааралдах болсон нь энэ төрлийн бизнес идэвхжиж байгааг гэрчилнэ. Дээр нь бас голч дүнг засч янзална гэх болж.

"МУИС, ШУТИС-ийн диплом гаргаж өгнө"

Сонины болон интернэтийн зар харж байгаад хоёр, гурван утас руу залгаж үзлээ. "Диплом зарна", "Голч дүнг засна" гэсэн зар олон байгаа ч нэг сумаар хоёр туулай буудах боломжийн хувилбарыг нь сонгов. 999176....тай дугаарын эзэн "Диплом зарна бас голч дүн засна" гэнэ.

-Сайн байна уу. Зарын дагуу холбогдож байна /25-35 орчим насны эрэгтэй утас авав/. Та аль сургуулийн диплом гаргах юм бэ?
-МУИС болон ШУТИС-ийн диплом гаргана. Гэхдээ зөвхөн 2000-2009 оны хооронд гаргаж өгнө. Мөн 2010 оны диплом гарч магадгүй.

-Өө тийм үү. Надад 2011-2012 оны диплом хэрэгтэй байгаа юм. Та энэ оны диплом гаргах боломжгүй юм уу?
-Боломжгүй. 2011, 2012 оны диплом гарахгүй.

-Тэгвэл 2009 оны диплом гаргуулъя. Та хэдээр гаргаж өгөх юм бэ. Хэр удах бол?

-Удахгүй ээ. Дөрвөн долоо хоногийн хугацаанд гаргана. Үнэ 2.300.000. Харин мэргэжлийн хяналтын газар бүртгэлгүй. Гэхдээ энэ асуудал биш. Хүмүүс зөндөө л гаргуулаад, ажил төрөлд ороод явж байна.

-Диплом чинь хуурамч гэдэг нь мэдэгдэх үү? Хаанаас гаргадаг юм бэ?

-Мэдэгдэхгүй ээ. Боловсролын яамнаас таньдаг эгчээрээ гаргуулдаг юм. Яаманд бүртгэлтэй учраас асуудал үүсэхгүй.

-За за. Мөнгөө яаж авах вэ?

-Эхлээд 1.800.000 төгрөг авна. Диплом гарсаны дараа 500 мянган төгрөгөө гүйцээж авна. Дипломыг чинь яг гаргах хүн заавал эхэнд мөнгөө авна гэдэг юм.

-Танд яаж итгэх вэ, эргэлзээд байна. Та ямар баталгаа өгөх вэ?

-Диплом гартал өөрийнхөө бүх бичиг баримтыг барьцаанд өгч болно. Үүнд диплом, гэрчилгээ, иргэний эсвэл жолооны үнэмлэх, гадаад паспорт, 21000-ын дэвтэр гэх мэт. Мөн нотариатаар ч батлуулж болно. Цагдаагийн газрын тодорхойлолт авч болно.

-МУИС, ШУТИС-ийн бүх анги гарах уу?

-Бүгд арай гарахгүй ээ.

-Төлбөрийг нь жаахан ярихгүй юм уу?

-Ярихгүй ээ. Тийм юм байхгүй.

Бидний дунд ийм яриа өрнөв. Хуурамч дипломны хуудуугай наймаанд төрийн албан хаагчид ихэвчлэн гар дүрдэг бөгөөд тэр дундаа их дээд сургуулийн багш нар, боловсролын яамны ажилчид оролцдог гэх олны үг ортой бололтой.

Б.Энхтуул, Б.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан