gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вьетнамчууд “Тунгалаг Тамир”, “Гүнж”-ийг хэвлүүлэх хүсэлт тавилаа

Нийгэм
2007-08-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-08

Вьетнамын утга зохиолыг манайхан тус улсын удирдагч байсан Хо Ши Миний бү­тээлээр бага сага гадарлах байх.
Өнгөрөгч зуунд Монгол, Вьетнам хоёр улс эв хамтын нийгэм байгуулах үзэл бод­лоор холбогдож байсан үе бий. Уг харьцаа сүүлийн хориод жил алдраад байсан ч урлаг соёлын салбарт найрсаг ха­рил­цаа дахин сэргэж эхэлж байна. Вьетнамын зохиолч­дын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, ор­чуу­лагчдын эвлэлийн тэргүүн, Оросын утга зохиолын М.Го­рькийн нэрэмжит шагналт зохиолч Тхюй Тоан, яруу найрагч Чан Ньонг, зохиолч Нгуен Кхак Фук, То Дык Жьеү, Хоанг Минь Тыонг нарын таван зохиолч уран бүтээ­лийн сэдэл, сэдэв хайж талын нүүдэлчин Монгол оронд айлч­­­лан ирээд байгаа юм. Тэд уржигдар Монголын зохиолч­дын эвлэлийн гүйцэтгэх захи­рал Х.Чилаажав, төрийн шаг­налт зохиолч Д.Батбаяр, Д.Но­­ров, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяр­жаргал, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын менежер М.Са­­­руулдалай нартай уул­заж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлэв. Ирэх онд Вьетнамын зохиолчдын бай­гууллагын 50 жилийн ой болох бөгөөд энэ үеэр манай зо­хиолчдын бүтээлийг төрөлх хэлэн­дээ хөрвүүлэн хэв­лүүлэх бодолтойгоо ч илэр­хийлээд авав. Чингэснээр Монголын орчин үеийн уран зохиол 80 гаруй сая хүн ам­тай Вьетнамын ард түмний хүртээл болох үүд хаалга нээгдэж байна гэж Тхюй Тоан зохиолч онцолсон. Манай өмнөх үеийн зохиолчдоос Д.Нацагдорж, Л.Түдэв, Д.Цэ­дэв, Д.Сэнгээ, Д.Нямаа нарын зохиол бүтээл 1957 оноос хойш түүвэр товхимол болон хэд хэдэн удаа хэвлэгдэж байсан бол билгүүн номч Б.Ринчен бугайн “Гүнж” өгүүл­лэгийн түүвэр, Төрийн хошой шагналт зохиолч, “ХХ зууны шилдэг монгол роман туур­вигч” Ч.Лодойдамбын “Тун­галаг Тамир” романыг Вьет­намын уншигчид дахин олон хувиар хэвлүүлэх санал хү­сэлт ирүүлэх болжээ. Зо­хиолч То Дык Жьеү нутагтаа алдартай туурвигч төдийгүй түүхэн романаар гаршсан зохиолч аж. Тэрбээр дэлхийн мянган жилийн суут хүмүүн Чингэс хаан болон түүний байгуулсан Их Монгол Улсын тухай, ХIII зууны үеийг хамар­сан өргөн сэдэвтэй зохиол бичихээр сэтгэл шулуудсан тул баримт цуглуулах, Чингэс хааны уугуул гал голомттой танилцахаар ийнхүү манай улсыг зорьсон гэнэ. Мон­голын утга зохиолын жүжиг, хүүрнэл зохиолын нэрт мас­тер Дармын Батбаяр зохиол­чийн жүжгийг вьетнамчууд 1980-аад оны дундуур улсын театрынхаа тайзнаа тавьж байсныг тэд бас дурсаж, түүнд хүндэтгэл үзүүлж бай­сан юм. Ийнхүү оюун сэтгэл­гээний гэх тодотголтой шинэ мянганд өнө эртний уламж­лалт харилцаатай Монгол, Вьетнамын үгийн урла­гийн­хан хамтарч ажиллахаар бол­сон нь сайшаалтай.

Л.Батцэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан