-Мөсөн чихэр, баримлын шавар эсвэл ногоон замаск хэлбэрээр хар тамхи оруулж ирж худалдаалж байна-
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг манай улсад сүүлийн үед нэлээдгүй гарах болжээ.
Түүнчлэн мансууруулах бодис хэрэглэж байгаад хордож нас барсан тохиолдол ч байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд холбогдож байгаа нь олон нийтийн сэтгэлийг түгшээж байгаа юм.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 15 настай хүүхэд газ үнэрлэж байгаад нас барсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт 14-17 насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурч байгаад тус дүүргийн цагдаад баригдсан байна. Мөн энэ сарын 12-нд Баянгол дүүрэгт 21-23 насны гурван эмэгтэй газ үнэрлэж байгаад мансуурч хордсон тохиолдол гарчээ. Энэ мэт мансууруулах бодистой холбоотой том, жижиг хэргүүд гарсаар л байна.
Эхэндээ манай улсын иргэд гадны хүмүүст хууртан, тээвэрлэгч болж байгаа тухай ярьж байсан бол сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх хандлагатай болж, үүнд насанд хүрээгүй хүүхдүүд ч татагдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа юм. Тэр дундаа олны танил хүмүүс ч эл хар хорыг ихээр сонирхох болж, торны цаана суусан нь ч бий.
Түүнчлэн манай улсын иргэд хилийн чанадад хар тамхи мансууруулах бодисын санаатай болон санамсаргүйгээр тээвэрлэн ял шийтгэл авч харийн нутагт ял эдэлсэн хүмүүс цөөнгүй. Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах, борлуулах хэрэг өмнөх оныхоос 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Он гарсаар хар тамхитай холбоотой хэрэгт 40 шахам иргэн холбогдон, шалгагдаж байгаа ба үүнээс гадаадын хоёр ч иргэн манай улсын хилээр хар тамхины төрлийн зүйл оруулж ирэхийг завдсан байх юм.
Энэ хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаад мөсөн чихэр, баримлын шавар, эсвэл ногоон замаск хэлбэрээр оруулж ирж худалдсан тохиолдлууд илэрсэн аж. Ер нь манай улсад эхэндээ хүчтэй нөлөөтэй хар тамхи мансууруулах бодис орж ирдэг байсан бол сүүлийн үед хүнд хэлбэрийн хар тамхины төрлийн зүйлүүд орж ирдэг болсон байна. Ийм тохиолдлууд ч илэрсэн байна.
Түүнчлэн хар тамхины төрлийн бодисын хэрэглэж байгаа залуусын дийлэнх нь 17-20 гаруй насныхан ихэвчлэн хэрэглэдэг гэх мэдээлэл ч байна. Мөн баар, цэнгээний газруудаар хар тамхины төрлийн бодис худалдаалж байгаа талаар эх сурвалжийн мэдээлэл ч бий. Үүний мөрөөр цагдаагийн байгууллагаас дээрх газруудыг шалгаж байгаа аж. Хэрвээ ийм тохиолдол гарвал мэргэжлийн эмчид болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй аж.
Дээрээс нь энэ мэдээллийг ялангуяа баар цэнгээний газруудыг ажиллуулж байгаа иргэд тухайн газрынхаа үйлчлүүлэгч, барменыг ч мөн сайтар хянаж байх шаардлагатай аж. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд цавуу үнэрлэх, өвс ургамал татах зэргээр мансуурах нь их байна.
Үүнээс гадна хар тамхи хэрэглэдэг хүмүүс насанд хүрээгүй ялангуяа арван жилийн хүүхдүүдийг уруу татах, тэдэнд мансуурахыг санал болгосон тохиолдол ч бүртгэгдэн, шалгагдаж байгаа аж.
Хамгийн гол нь Монгол Улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээг газар авахуулахгүй байхын тулд хүн бүрийн оролцоо чухал аж. Энэ төрлийн мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байвал энэ төрлийн гэмт хэрэг газар авахгүй байх боломжтой талаар мэргэжилтнүүд ч ярьж байгаа юм.
Мөн цагдаагийн байгууллагын судалгаагаар одоогийн байдлаар гаднын оронд хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан манай улсын 40 гаруй иргэн бий гэнэ. Үүний дийлэнх нь БНХАУ-д баригдсан аж. Үүнээс гадна Малайз, Сингапур, Унгар зэрэг улсад цөөн тоогоор баригдан, шалгагдаж байгаа нь ч бий гэнэ.
Ер нь манай улсын иргэд амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн шуналаасаа болоод гаднын иргэдэд их хууртдаг аж. Жишээлбэл, хар тамхи зөөвөрлөхөд 20-30 насны залуу хүмүүсийг ашиглаж байсан бол одоо 30-40 настай хүнийг ашиглах хандлагатай болсон байна. Одоо 40 хүрч яваа хүн тээвэрлэгчээр явж байгаад баригдан, шалгагдаж байгаа тохиолдол ч бий гэнэ.
Түүнчлэн гаднын иргэд манай улсад аялал жуулчлалаар их ирдэг. Энэ үеэрээ манай иргэдийг уруу татах тохиолдол гарах болсон байна. Тиймээс дор бүрнээ л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй аж.
Хар тамхины хэрэгт холбогдсон хүнийг яаж шийтгэж байгаа нь бас нэг анхаарал татсан асуудлын нэг болчихоод байгаа юм. Одоогийн байдлаар хэрэглэсэн хүмүүст ял шийтгэл ногдуулдаг эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна.
Цаашид энэ тал дээр анхаарч ажиллахгүй бол манай улсад хар тамхи хэрэглэдэг хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байх нь.
Л.Алтанхишиг