gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн пропорциональ систем гэж юу вэ?

Улс төр
2012-06-04
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-06-04
Пропорцианаль систем буюу намын жагсаалтаар санал өгөх систем

Пропорцианаль буюу хувь тэнцүүлэх системийг энэ удаагийн сонгуульд УИХ-ын 28 суудлын хувьд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Тойрог хувааж байгааг хувь тэнцүүлж байна гэж ташаа  ойлгох явдал их байдаг.  Энэ системээр сонгуульд оролцож байгаа нам, эвслүүд өөрсдийн авсан саналын дагуу суудлыг хувь тэнцүүлэн бодож 28 гишүүнээ сонгох юм.

Саналын хуудасны доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвслийн нэрс хэвлэгдэх бөгөөд эдгээрээс зөвхөн нэгийг дугуйлснаар пропорцианаль системээр саналаа өгч байгаа нь энэ.
Та нам эвслүүдийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн хүмүүс, тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцаж аль нам, эвсэл нь улс орны хөгжилд илүү хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээр нь сонголтоо хийгээрэй.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд энэ удаагийн сонгуульд оролцох боломжтой болсон бөгөөд тэд зөвхөн нам, эвслийг сонгох юм.

Пропорцианаль системийн давуу тал нь сонгуульд оролцсон хүн нэг бүрийн саналыг үндэслэн нэр дэвшсэн нам, эвслээс нийт саналд эзлэх хувьд нь тэнцүүлж суудлыг хуваарилдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн санал тодорхой хэмжээгээр тусгагдана гэсэн үг. Энэ системээр сонгогдсон гишүүд нь тойргийн явцуу эрхээс илүү нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасан улсын хөгжлийн асуудалд илүү анхаарлаа хандуулдгаараа онцлогтой. Мөн нам, эвсэлүүд нэрсийн жагсаалтаа гаргахдаа аль болох олон санал авахын тулд өөрсдийн дотоод ардчилал хөгжүүлж, нэр цэвэр гишүүдээ бичдэг.

Энэхүү системийн муу тал нь “гуя дагасан хүзүүнүүд” гарах магадлалтай. Мөн олон нийтийн зүгээс тавих хяналт харьцангуй холддогоороо муу талтай гэж үздэг.

Манай шинэ хуулийн дагуу пропорцианаль системээр суудал хуваарилахдаа нийт сонгогчдын нам, эвсэлд өгсөн саналын тоог нэгтгэж нийт сонгогчдын 5 хувиас илүү санал авсан нам, эвслүүдийн эзлэх хувиудыг нэмж 28-д хувааж нэг суудалд ногдох хувийг тооцож түүнтэй хувь тэнцүүлж тухайн нам, эвсэлд ногдох суудлын тоог гаргана. Ингээд тухайн нам эвслийн авсан  суудлын тооны дагуу нам, эвслүүдийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний эрх олгоно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан