Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” хэмээх нэгэн шинэ роман утга зохиол судлан сонирхогч, уншигч хүн бүрийн гар дээр очиход бэлэн болоод байна.
Туулай жилийн намар, өвөл бичигдсэн гэгдэх тус роман нь учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь Монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлжээ.
Зохиогчийн ярьж буйгаар “Шүгдэн” бол өнөө цагт Буддын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй нэгэн өвөрмөц шүтээний нэр бөгөөд уг шүтээнийг Шарын шашны тэргүүн XIV Далай лам хориглосон нь олон учир битүүлэг маргаан, оньсогыг дагуулсан аж.
Романы үйл явдлаас цухасхан өгүүлбэл: Монголчуудын сайн мэдэх Гүмбум хийдэд нэгэн лам учир битүүлгээр амиа алдаж, хэргийг мөрдөхөд оролцохоор Өвөрмонголоос нохойн албаны монгол цагдаа томилогдон очиж буйгаар зохиолын үйл явдал эхэлнэ. Гэвч Хойд хятад даяар алдартай мөрч нохой нь ажлаа ч гүйцэтгэж амжилгүй мөн л учир битүүлгээр үхдэг. Золгүй явдлын ул мөр бараг л замхарч байх үед өвөрмонгол цагдаа өөрийн эрхгүй мөнөөх хэрэгтэй хутгалдаж, бүр хувиараа мөрдөж эхэлдэг бөгөөд энэ зуураа өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн Бурханы шашны талаархи олон зүйлийг ойлгож ухаардаг. Учир битүүлгээр амиа алдсан лам Шүгдэн сахиус тахидаг байсан нь уг романы нэр болсон бөгөөд түвдээр энэ үг "аливааг атган баригч их хүч" хэмээсэн утгыг агуулдаг нь давхар ёгт бэлгэдлийн санааг ч агуулжээ.
Зохиол ерөнхийдөө Хятад дахь Монголчуудын хувь заяа, лам нарын сахил санваар өнөө цагийн ёс сурталтай хэрхэн зөрчилдөн самуурч буй, шашин ч бас дотроо үзэл бодлын хувьд туйлшралд автан, сүсэгтнүүдийн дунд үл ойлголцол үүсгэж буй, их гүрний бодлогын золиос болсон жижиг үндэстнүүд үлдэхийн тулд цөхрөлтгүй тэмцэвч хэрхэн хүчин мөхөсдөж буй тухай өгүүлнэ.
Монгол үндэстний таслагдал хэрчигдлийн сэдэв энэ романы дэвсгэр өгүүлэмж болжээ. Нууцлаг аллагын учрыг ч романд бүрэн тайлдаггүй. Энэ мэт олон зүйлийн эцсийн гаргалгааг уншигч өөрөө л оюун санаандаа эцэслэн дүгнэх эрхтэй үлдэх аж.
Зохиогч энэхүү номоо “Ажиа гэгээнд зориулав” хэмээсэн байх бөгөөд Хөхнуураас тодорсон энэ Монгол гэгээн бол Далай ламаас хойш социализмын хил хязгаарыг гэтлэн (АНУ-д) дүрвэж гарсан шарын шашны хамгийн том мяндагтан юм байна.
Г.Од