Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим гадаад паспортыг энэ сарын 1-нээс олгож эхлээд байна. Энэ паспортын талаар mус газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа.
-Цахим гадаад паспорт олгож эхэлсэн. Энэ нь одоо хэрэглэж буй гадаад паспортоос ямар ялгаатай болоод давуу талтай вэ?
-Чиптэй гэдэг нь хялбаршуулсан журмаар буюу өөрөөр хэлбэл хилийн шалган нэвтрүүлэх цэгээр хүний оролцоогүй, дараалалд хүлээж зогсохгүйгээр тоног, төхөөрөмжид паспортоо уншуулаад нэвтрэх болж буйгаараа ихээхэн онцлогтой.
Мөн паспортын загвар тодорхойлолт шинэчлэн батлагдсанаар хуудасны тоо өөрчлөгдсөн. Үндэсний энгийн гадаад паспорт 32 хуудастай байсан бол энэхүү чиптэй цахим гадаад паспорт нь 48 хуудастай. Иргэд хилийн шалган нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-60 минутыг өнгөрүүлдэг. Харин цахим паспорттой тохиолдолд энэ хугацааг хэмнэх юм.
-Энэ паспортыг захиалах иргэн ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Гадаад паспортоо захиалахдаа иргэн хаана ч хандаж болно. Харьяалал харгалзахгүй бүртгэл хийж буй учраас өөрт ойр улсын бүртгэлийн байгууллагын харьяа газраасаа захиалах боломжтой. Ингэхдээ заавал өөрийн биеэр ирэх ёстой. Бүртгэл хөтлүүлж байгаа учраас биеийн давхцах өргөдлийн бүртгэлийг уншуулна. Иргэд зөөврийн дискээр өөрөө зургаа авч ирэх эсвэл бүртгэлийн ажилтанд хандаж зургаа авахуулж болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын /photo.burtgel.gov.mn/ цахим сайтаар нэвтэрч зааврын дагуу зургаа илгээх сонголт бий. Зураг нь ICAO-ын стандарт, шаардлагад нийцсэн байх хэрэгтэй.
Түүнчлэн иргэд зурагдаа маш сайн анхаарах ёстой. Нүд, чих, дух ил гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн байдлаар гоо сайхны хагалгаа болон бусад дүр төрхийн өөрчлөлтөд орсон бол үүнийг нотлох баримтаа авч ирэх юм. 16-аас доош насны хүүхдүүд гадаад паспорт авах бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн иргэний өмнөөс захиална. Үүн дээр ямар тогтоол, шийдвэрээр тухайн хүний эцэг эх, асран хамгаалагч вэ гэдгээ батлах баталгаатайгаа ирэх ёстой.
-Зарим иргэн энэ паспортыг заавал захиалахгүй бол болохгүй мэт ойлголттой явж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэд энгийн гадаад паспорт болон чиптэй цахим гадаад паспортоос өөрсдийн сайн дурын хүсэлтээр алийг нь хэрэглэхээ сонгоно. Өмнө авсан болон иргэдийн гар дээр хүчин төгөлдөр байгаа паспортоо заавал солих хэрэгтэй гэсэн үг биш. Хугацаа нь дууссан тохиолдолд шинээр солиулж авах боломжтой гэсэн үг. Хэрэглээний хувьд л дээр хэлсэнчлэн бичиг баримтаа шалгуулж, хүний оролцоо шаардлагагүйгээр түргэн шуурхайн хилээр нэвтрэх боломжтой болж буй.