Жоом, бясаа зэрэг хортон шавж хуучны орон сууц, барилгуудад түгээмэл байдаг байв. Гэтэл сүүлийн үед нийслэлийн хуучин, шинэ орон сууцууд болон үйлчилгээний газруудад бясаа, жоом их байгааг иргэд цахим орчинд хэлэлцэж байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулан айл өрх, албан байгууллагын дуудлагаар хортон шавж устгах үйлчилгээ үзүүлдэг иргэнтэй утсаар холбогдсон юм.
-Орон сууцуудад жоом элбэг байна гэж иргэдийн ярилцах нь үнэн үү?
-Үнэн. Жоом, дээр нь бясаа маш их болсон. Би сүүлийн хоёр жилд дуудлагаар хортон шавж устгах үйлчилгээ үзүүлж байна. Хуучны орон сууцуудаас гадна орчин үеийн өндөр үнэтэй орон сууцуудад ч жоом байдаг. Жоом устгуулах дуудлага өгдөг.
-Дээхнэ үед орон сууцуудад жоом элбэг байсан. Харин сүүлийн 20-иод жил огт харагдаагүй, устсан гэж бодож байв?
-Жоом дээр үед элбэг байсан, сүүлийн үед харьцангуй багассан боловч огт устаагүй. Бясаа маш элбэг болсон. Жоом хуучин тавилгууд болон хөргөгч, хөлдөөгчний мотороор дамжин нүүх үед орон сууцанд тархдаг. Нэг байрнаас нөгөөд дамжин тархдаг.
-Жоом, бясаа бүрэн устдаг уу?
-Сайн хор хэрэглэвэл бүрэн устана. Зарууд дээр Орос, Хятад, Солонгосын хор ашиглаж шавж устгана гэсэн байдаг. Хүч муутай хор хэрэглэвэл бүрэн устахгүй, зүгээр дайжуулдаг. Мөн хэчнээн цэвэрлэгээ хийгээд ч арилахгүй.
-Та ямар хор ашиглаж устгадаг вэ?
-Тосон суурьтай Америкийн хор хэрэглэдэг. Маш хүчтэй хор учир бүрэн устгаж чаддаг. Маш хүчтэй хор учир хор цацсаны дараа 4-5 цаг гэртээ орж болохгүй. Үйлчилгээний төлбөр нь 80-100 мянган төгрөг байдаг.
-Өдөрт шавж устгуулах хэчнээн дуудлага ирж байна вэ?
-Янз бүр, зарим өдөрт 3-4 айл дуудлага өгөх нь бий гэв.