“Лантуу дохио” ТББ-аас саяхан “Ид шидийн орон -3” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Дундговь аймагт нээсэн. Дараагийн эзэд нь Хөвсгөл аймгийн хүүхэд багачууд болох юм.
“Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ барилгынхаа шавыг өнгөрсөн 5 дугаар сард тавьж, өнөөдрийг хүртэл хугацаанд 85 сая төгрөгийн хандив цуглуулаад байсан юм. Харин энэ сарын 14-нд болсон Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийн уулзалтаар 40 гаруй хандивлагч гэр бүл, хамт олон, хувийнхаа зүгээс нийт 200 гаруй сая төгрөг, мөн ажил үйлчилгээ, бараа материалын хандив өгчээ. Тэдний дотор СТА жүжигчин Л.Сөрөлт төрсөн ах, дүү нарынхаа хамт 5 сая төгрөг “Ид шидийн орон Хөвсгөл” төсөлд хандивлав.
“Ид шидийн орон- Хөвсгөл” төслийн гүйцэтгэх захирал С.Ичинхорлоо "Хүүхдийн хөгжих орчин дутмаг байгааг анзаарсан Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг залуучуудын төлөөлөл “Шидэт урц” ТББ-аа байгуулж, “Лантуу дохио” ТББ-аас 21 аймгийн дунд зарласан хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв байгуулах шалгаруулалтад орсон. Харамсалтай нь бид эхний шатанд шалгарч чадаагүй. Гэхдээ бууж өгөөгүй. Дараагийн арга замаа хайж, унаж боссоны үр дүнд өнөөдөр хандивынхаа арга хэмжээг Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийнхээ дунд зохион байгуулж байна. Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон” жишиг төвтэй харьцуулахад манай төв орон нутгийн онцлогоос шалтгаалаад модон бүтэцтэй буюу төсөвт өртгөөс хямд байхаар төлөвлөж, зураг төслийг нь хийсэн. Өнгөрсөн зургаан сарын турш манай багийнхан итгэлээ алдалгүй өдөр бүр хичээсэн. Энэ бол Хөвсгөлийнхөө хүүхдүүдийн төлөө, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө чин сэтгэл байлаа. Залуус маань цалингүй, сэтгэлээрээ ажиллаж байгаа ч цаашид хичээсээр "ид шид" бүтээж босгохын төлөө зүтгэх болно" гэв.
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр "Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон-3” хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв олон аймгийн залуус хүүхдэд сэдэл санаа төрүүлж байна. Нутгийн хүмүүс нь манай аймагт хэрэгтэй төсөл байна гэж хандаж байгаа нь “Лантуу дохио” ТББ-ынхны нийгэмдээ харуулах гэсэн бас нэг зорилго байлаа. Үүний том төлөөлөл Хөвсгөл аймаг. Дундговь аймагт анх төсөл эхэлж байхад л зэрэгцээд ажлаа эхэлсэн залуучууд өнөөдөр төвийнхөө барилгын шавиа тавиад, суурийг нь цутгаад аймгийнхнаа уриалж байгаад туйлын баяртай байна. “Ид шидийн орон” төслийг хүмүүс зөвхөн барилга гэж хардаг. Гэвч энэ бол үнэт зүйлийн ордон. Барилга нь баригдаж, төсөл жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэхэд тухайн орон нутагт маш том өөрчлөлт гардаг. Хүүхэд багачууд, хүмүүсийн ертөнцөд гэрэл асдаг" хэмээв.