gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Том компаниудын эрх ашигт нийцсэн Аялал жуулчлалын хуулийн төслийг ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Э.Оргил
Эдийн засаг
2022-12-02
57
Twitter logo

Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор дотоодын аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгч, тур оператор   компаниудын төлөөлөгчид уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар санал бодлоо илэрхийллээ.

Хуулийн төслийн хэд хэдэн заалт нь аялал жуулчлал эрхлэгч компаниудын шахаж боомилсон, дарамталсан заалтуудыг тусгасан байна. Төсөлд тур операторууд буюу гадаадаас жуулчин оруулж ирдэг гол байгууллагуудаа боомилсон тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалтыг эргэн хараач ээ. Байгаль орчин хор хөнөөл үзүүлдэг, уул уурхай эрхэлдэг, иргэдэд ноцтой хохирол учруулдаг бизнесийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгодог. Харин аялал жуулчлал бол үүний эсрэг гэгээлэг салбар.  Тиймээс бидэнд тусгай зөвшөөрөдл олгох хэрэггүй юм. Урьдынхаа жишгээр ангиллын гэрчилгээтэй яваад байж болно. Төсөлд 2023 оноос ангиллын гэрчилгээг үгүй болгож, тусгай зөвшөөрөл олгодог болно гэж төсөлд тусгасан байгааг эсэргүүцэж байна.

Номадик турист ХХК-ийн захирал О.Тулга, Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд энэ салбарын ирээдүйг хаасан зүйл заалтууд орсон байна. Төсөлд засаж сайжруулах, эргүүлэн татах шаардлагатай 12 заалт байна. Хуулийн төсөл боловсруулах шатанд бид саналуудаа илэрхийлж байсан боловч хүн бүрийн саналыг тусгах боломжгүй гэсэн учир бид дуу хоолойгоо хүргэхээс аргагүй боллоо.

Аялал жуулчлалын салбар 80 мянган хүнийг ажил орлоготой байлгадаг, 600 сая долларыг Монголын эдийн засагт оруулдаг таван том салбарын нэг юм. Аялал жуулчлал бол улс төр авлигаас ангид цэвэр өрсөлдөөний салбар. Гэтэл төсөлд тусгай зөвшөөрөл авах заалтууд оруулж, аялал жуулчлалын салбар авлигад идэгдэх нь гэж бид харж байна. Тиймээс тусгай зөвшөөрөл авах заалтыг эсэргүүцэж байна.

Монгол хүн бүр майхнаа бариад эх орондоо аялж, зугаалах эрхтэй. Олон улсын жишгээр тухайн улс орны иргэд жуулчдынхаа 70-80 хувийг эзэлдэг. Энэ хуулийн төсөлд дотоодын аялагчдын тухай зүйл заалт огт оруулаагүй.

Степ Монголиа тур оператор компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэсэн заалтыг төсөлд шинээр оруулж ирсэн. Энэ заалтад Монголын үзэсгэлэнтэй бүх л газрууд хамрагдах юм байна. Хэрэв энэ газруудын отоглох цэгт хоноглоогүй л бол нэг хүн 100 мянган төгрөгөөр торгуулах заалт оруулжээ. Гэтэл манай одоогийн нөхцөлд отоглох цэгийн хүрэлцээ хэд билээ.  

Монголчууд маань аяллын боловсролд суралцаж байна, хогоо авдаг болж байна. Аль болох аяллын боловсролд сургах талаас нь зохицуулах ёстойгоос бус хааж, боох торгох заалтуудыг хуульд тусгаж болохгүй. Мөн аялал жуулчлалын компаниудын гол бүтээгдэхүүн нь маршрут байдаг. Энэ маршрутыг орон нутгийн засаг захиргаа батлан явуулна гэсэн заалт тусгасан. Энэ бас л хүнд суртлыг нэмэгдүүлнэ.

Төрийн хүнд суртал, тусгай зөвшөөрлийн тоог багасгая гээд 800-гаад тусгай зөвшөөрлийг 100 гаруй болголоо гэж байсан атал аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрлийн тоог нэмэх гэж байна. Тусгай зөвшөөрлийн ард авлига, хүнд суртал нуугдаж байдаг. Монголд улс төржөөгүй нэг салбарыг улс төрийн хамааралд оруулах нь гэж харж байна. Манай салбарыг тусгай зөвшөөрлөөс ангид байлгахыг хүсэж байна. Бид нар ажлаа урьдын адил явуулмаар байна гэлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэхэд аялал жуулчлалын компаниудын саналыг авсан. Гэтэл төсөл батлагдахдаа бидний өгсөн саналын 10-20-хон хувийг оруулж, ихэнх гол заалтуудыг хассан байна.

Төсөлд:
Монгол гадаад аялагчдын үйлчилгээний үнэ тарифын талаар оруулж ирсэн байсан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид гадаад, монгол жуулчдадаа ижил үнээр үйлчилгээ үзүүлээгүй бол тэдэн нэгжээр торгоно гэж заалт байна. Гадаад болон монгол жуулчид орлогын хувьд маш их ялгаатай. Гэтэл дотоодын жуулчид маань өндөр үнээр үйлчлүүлэх болж байна. Энэ нь хэсэг бүлэг, том компаниудын эрх ашигт нийцсэн хуулийн төсөл боловсруулсан. Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд хулгайгаар оруулсан заалтуудыг эсэргүүцэж байна хэмээн санал бодлоо илэрхийллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан