gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.08
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурван хүүхдийн хичээлийн хэрэглэл цөөн тоогоор авахад 500 мянган төгрөг зарцуулж байна

А.Наранцацрал
Боловсрол
2022-08-17
218
Twitter logo
А.Наранцацрал
218
Twitter logo
Боловсрол
2022-08-17

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Инфляцын түвшин Улаанбаатар хотод 16 хувьтай байгаа бөгөөд иргэдийн медиан цалин 1,066,067 төгрөг байна. 

Иргэдийн худалдан авах чадвар өдөр өдрөөр буурсаар байгаа энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн бэлтгэл базаахад хэчнээн төгрөг шаардагдаж буйг тооцоолохоор Дүнжингарав худалдааны төвийг зорив. Тус төвөөс гурван хүүхэдтэй гэр бүл дүрэмт хувцас болон цэцэрлэг, сургуулийн хичээлийн хэрэглэл цуглуулахад 500 мянган төгрөг болж байгаа юм. 

Тэдгээр нь зөвхөн эхний ээлжид хэрэглэх буюу цөөн тоогоор худалдан авсан хичээлийн хэрэглэл бөгөөд нэмэлтээр цэцэрлэгийн хүүхдийн унтлагын хувцас, ангидаа өмсөх биед эвтэйхэн гутал хувцас, трико, сурагчид дүрэмт хувцасныхаа доор өмсөх гутал зэргийг багтаагаагүй тооцоолол юм. Эдгээрийг нэмбэл бүр ч өндөр зардал гарна. 

Энэ хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 10-60 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, өнгөрсөн онд бага ангийн эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас 88 мянга байсан бол энэ жил дотоодын үйлдвэрийнх зарим нь 115 мянган төгрөг буюу 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Харин бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас 117 мянга байсан бол 165 мянган төгрөгийн үнэтэй болсон байв. Дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ мөн л 20-40 мянган төгрөгөөр, ахлах ангийнх 50-60 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Цэцэрлэгт хэрэглэдэг хичээлийн хэрэглэлийн жагсаалтыг хараад ариун цэврийн хэрэглэлүүдийг цөөхөн ширхгээр худалдан авахад хэд болох талаар худалдагчаас асуухад 30 гаруй мянган төгрөг болж байв.

Худалдагч “Одоо улам үнэтэй болно. Та хичээлийн хэрэглэл цуглуулж байгаа эхний хүн болохоор арай хямд өгье. Жишээ нь салфеткийг бусад лангуунд 4000 төгрөгөөр зарж байгаа. Танд 3000 төгрөгөөр өгье” гэв. 

Харин бага ангийн сурагчдын тухайд дүрэмт хувцастайгаа нийлээд нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүгд нийлээд 200 орчим мянган төгрөг боллоо.

Үүнд хичээлийн цүнх, гутал багтаагүй бөгөөд зөвхөн дүрэмт хувцас, цөөн тооны дэвтэр болон үзэг, харандаа, будгийн харандаа, цавуу, дэвтрийн хавтас зэрэг хичээлийн хэрэгслүүд орж байгаа юм. Нийтдээ цэцэрлэгийн насны нэг, сургуулийн насны хоёр хүүхдийн хичээлийн хэрэглэл худалдан авахад 500 орчим мянган төгрөг зарцуулахаар байна.

Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулж буй иргэн А.Дашням “Би дөрвөн хүүхэдтэй. Том нь энэ жил оюутан болж байна. Гурван хүүхдийн хичээлийн хэрэглэлийг цуглуулахад 500-600 мянган төгрөг болох төлөвтэй байна. Нэг нь өнгөрсөн жил авсан дүрэмт хувцсаа өмсчихнө. Хоёр хүүхдэдээ цамц, өмд, сарафан авна. Бас сургуулиас биеийн тамирын хувцас ав гэж хэлдэг. Тэрийг авбал бараг 1 сая төгрөг болох байх. Аваагүй дутуу юм байгаа. Энэ жил юм үнэтэй байна. Жил болгон л нэмэгдэх юм”  гэв.

Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж амжаагүй байгаа эцэг, эхчүүдэд зориулан цэцэрлэг, сургуулийн хичээлд хэрэглэх бичиг хэргийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээр хүргэж байна.

Хичээлийн хэрэглэл Хүүхэд 1
/цэцэрлэгийн дунд бүлэг/
Хүүхэд 2
/ЕБС-ийн бага анги/
Хүүхэд 3
/ЕБС-ийн дунд анги/
Үнэ Нэгж үнэ, ширхэг Нийт үнэ Нэгж үнэ, ширхэг Нийт үнэ Нэгж үнэ, ширхэг Нийт үнэ
Номын хавтас     1000, 5ш 5000 1000, 5ш 5000
Үзэгний сав      15000   20000  
Гуашь- 6 өнгөтэй 6000, 1ш 6000        
Өнгийн цаас 3000, 1ш 3000        
Зургийн дэвтэр 1500, 2ш 3000 3000, 3ш 9000 8500, 1 ш 8500
Дэвтэр 48х         1300, 4 ш 5200
Дэвтэр 36х     1000, 5ш 5000    
Дэвтэр 24х     800, 2ш 1600    
Офицер шугам         2000, 1ш 2000
12 өнгийн тосон харандаа 8000, 1ш 8000        
12 өнгийн харандаа     8000, 1ш 8000 15000, 1ш 15000
Баримлын шавар 5000, 1ш 5000        
Шугамны ком /градус заадаг/         6000, 1ш 6000
Уян шугам 20см     1500, 1ш 1500 1500, 1ш 1500
Үзгэн бал zero     1200, 6ш 7200 1200, 6ш 7200
Цаасны цавуу 2500, 1ш 2500 2500, 1ш 2500 2500, 1ш 2500
Балын харандаа 1000, 1ш 1000 1000, 2ш 2000 1000, 2ш 2000
Бийр 1000, 1ш 1000        
Ватум цаас 25000, 1ш 2500        
Дэвтрийн хавтас      2500, 10ш-тэй 2500 2500, 10ш-тэй 2500
Үзүүрлэгч     1500, 1ш 1500 1500, 1ш 1500
Дүрэмт хувцас /хүү/       115,000   198,000
Цэцэрлэгийн ариун цэврийн хэрэглэлүүд
/Цөөн ширхгээр/
Хөөсөн саван 5500, 2ш 11,000        
Сойз 3500, 1ш 3500        
Оо 3500, 1ш 3500        
Ариун цэврийн цаас 2500, 2ш 5000        
Салфетка 3000, 2ш 6000        
Нийт үнэ    61,000   160,800   256,900
Бүгд            478,700

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан