gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барак Обама телевизийн салбарын "Оскар" гэгддэг "Эмми"-гийн шагнал хүртжээ

А.Мишээл
Дэлхийд
2022-09-05
8
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Нетфликсийн "Бидний аугаа их үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд" баримтат цувралаар "Шилдэг өгүүлэгч" төрөлд "Эмми"-гийн шагнал хүртжээ. Шилдэг хүүрнэн өгүүлэгч номинацид байгалийн тухай кино бүтээдгээр алдартай, найруулагч Дэвид Аттенборо, жүжигчин Люпита Нионго, нэрт сагсан бөмбөгчин Карим Абдул-Жаббар нар мөн нэр дэвшсэн байна. 

"Эмми"-гийн шагнал нь Оскарын шагналтай дүйцэхүйц Америкийн телевизийн хамгийн том шагнал юм.

Барак Обама өмнө нь "Итгэлийн зориг", "Аавын минь мөрөөдөл" зэрэг аудио номоороо хоёр ч удаа "Грэмми"-гийн шагнал хүртэж байсан бөгөөд "Эмми"-тэй болсноор тэрээр "Эмми", "Грэмми", "Оскар" болон театрын шилдгүүдийг шалгаруулах "Тони"-гийн шагналтай хүмүүсийн "Эгот" зэрэглэлтэй болоход тун ойрхон байгаа аж. Өнөөдрийн байдлаар Мел Брукс, Вупи Голдберг, Одри Хепберн, Женнифер Хадсон зэрэг 17 хүн л "Эгот" зэрэглэлд хүрсэн байдаг гэнэ.

Түүний шагнал хүртсэн Нетфликсийн цувралд АНУ, Чили, Кени, Индонез болон бусад орны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын тухай өгүүлдэг аж. Уг киноны продюсерээр 2017 онд Обама ажлаа өгснийхөө дараа эхнэрийн хамт үүсгэн байгуулсан "Higher Ground" компани ажиллажээ. "Higher Ground" нь зөвхөн Нетфликст зориулж кино хийдэг бөгөөд хэдэн арван сая долларын гэрээ байгуулдаг байна.

Ийнхүү Барак Обама "Эмми"-гийн шагнал хүртсэн АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө  Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 1956 онд уг шагналыг авчээ.

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан