Өнөөдөр БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын өдрүүд Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Арга хэмжээ есдүгээр сарын 2 – ноос 4-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Соёлын өдрүүдийн хүрээнд тус үйл ажиллагаанд “AT-Монголиа” корпораци төрөл бүрийн солонгос хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож байна. “AT-Монголиа” корпорацийн асарт ирсэн хэн бүхнийг кимчитэй хуушуур болон тусгай соус, цитрон цай болон алое шүүсний моктейлоор дайлж байна. Түүний зэрэгцээ кимчитэй хуушуур, моктейлийн жороо танилцуулна.
БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа “AT-Монголиа” буюу Korea Agro-Fisheries&Food Trade Corporation корпораци нь дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани нь солонгосын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулж экспортыг дэмждэгээрээ онцлог юм. Мөн солонгосын худалдааны компани болон монголын худалдан авагчдын хоорондын харилцаанд гүүр болохын сацуу экспортын зөвлөгөө өгдөг ажээ.
Бид AT корпорацийн Монгол дахь төлөөлөгчтэй цөөн хором ярилцлаа.
- Та бүхэн энэ удаагийн арга хэмжээнд ямар бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна вэ?
Бид Монголын хэрэглэгчдэд Солонгос улсдаа тэргүүлэгч хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Өнөөдөр бидний танилцуулах бүтээгдэхүүн бол OKF компанийн зуун настын шүүс, Hosan компаний зуун настын шүүс, Dooraeone компанийн цитрон цай, Yonsei Milk-ийн сүү, Paldo-гийн рамен юм.
- Ямар учраас эдгээр бүтээгдэхүүнүүдийг онцолсон бэ?
OKF-ийн зуун настын ундааг нь дэлхийн зуун настын ундааны зах зээлийн 76%-ийг эзэлдэг дэлхийн No1 зуун настын ундаа үйлдвэрлэгч компани юм. OKF-ийн зуун настын ундааг дэлхийн 180 оронд экспортолж, цэвэр, аюулгүй үйлдвэрт үйлдвэрлэдэг тул Монголын хэрэглэгчид итгэж, хэрэглэх боломжтой.
Hosan компаний зуун настын ундаа нь элсэн чихрийн орц багатай тул эрүүл мэнддээ анхаардаг мөн хоолны дэглэм барьдаг хүмүүст тустай.
Dooraeone компаний цитрон цайг Солонгосын байгалийн сайхан бүтэцтэй Жолланамдо(Jeollanam-do) мужийн Гохеун(Goheung) хотод ургасан цитроноор хийдэг. Goheung мужид ургуулсан цитрон нь далайн сэрүүн салхинд ургадаг тул амт, үнэрээрээ бусад бүс нутгийн цитронуудаас илүү амттай байдаг. Уг цайг Солонгост ханиад хүрэх болон ядарч сульдах үед их хэрэглэдэг ба цагаан гаатай, зуун настын, чавганы цай гэх мэт олон төрөл байдаг.
Yonsei сүү нь Солонгосын нэр хүндтэй их сургууль болох Йонсей(Yonsei) их сургуулийн хийсэн сүү юм. Энэ сүүг уувал сайн их сургуульд орно гэсэн яриа хүртэл байдаг. Yonsei Milk нь ургамлын гаралтай сүүн бүтээгдэхүүн бөгөөд бүйлс, газрын самар, хушга, макадамия самар, нарсны самар, кешью самар, пистачиос самрын орцтой. Уг сүү нь веган сертификаттай бүтээгдэхүүн бөгөөд шим тэжээл, илчлэг багатай мөн уусны дараа хүнд биш дотор тухтай байлгадгаараа давуу талтай. Монголд албан ёсоор орж ирээгүй байгаа бөгөөд Монголоос түнш хайж байна.
Палдо нь монголчуудын сайн мэдэх доширак гоймон, жантай гоймон, халуун ногоотой гоймон зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Палдо гоймон нь их амттай бөгөөд эрэлт ихтэй байдаг.
- Танай асар бусдаасаа онцлог юу байна вэ?
Бид Монголчуудын дуртай хуушуурыг Солонгос цуугаар хийсэн соусанд дүрж идэх амталгаа бэлтгэсэн байгаа. Солонгост хуушууртай төстэй шарсан банш байдаг. Солонгост шарсан баншийг идэхдээ цууны соусанд дүрж иддэг учир Солонгос цуугаар хийсэн сүмс нь Монгол хуушууртай зохицно гэж бодож байна. Чихэрлэг амтанд дуртай монгол хэрэглэгчдийнхээ онцлогийг тусган бага зэргийн чихэрлэг цууны соусын жор бэлтгэсэн байгаа.
Арга хэмжээний үеэр нийт 3000 гаруй хуушуур бэлтгэсэн байгаа учир та бүхэн хүрэлцэн ирж хуушуур болон цууны соус амтлаад үзээрэй.
Түүнчлэн зуун настын болон цитрон цайгаар хийсэн моктейлоор дайлна. Улаанбаатар хотын ирээдүйтэй Shooter клубын барменуудыг урьж, цитрон цай, зуун настын моктейл бэлтгэн тарааж байна. Моктейлийн жорыг интернетэд нийтлэх бөгөөд ингэснээр та гэртээ хийж уух боломжтой болно.
- Та өөрийгөө танилцуулахгүй юу
Намайг Жон Хун Ли гэдэг. Би БНСУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа, AТ Хөдөө аж ахуй далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдааны корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга байна. Бид Солонгосын газар тариалан ба далайн аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, төрийн өмчит худалдааны бизнес, Солонгосын хүнсний экспортыг өргөжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг ажил эрхэлдэг компани юм.
Манай aT Монгол дахь оффис нь Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, Солонгос хүнс импортлогч болон борлуулагч компаниудад дэмжлэг үзүүлж ажилладаг.