gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

Н.Хангал 2025 он гэхэд Индонез дэх компани маань сарын 30 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой

Б.Эрдэнэчимэг
СEO
2022-12-23
810
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
810
Twitter logo
СEO
2022-12-23

“Storepay” компанийн үүсгэн байгуулагч Н.Хангал бизнесийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч байхдаа спортын сэтгүүл гаргаж, анхны бизнесээ эхлүүлсэн Н.Хангал захирал одоо финтекийн салбарт ажиллаж байна.

“Storepay” компанийн үүсгэн байгуулагч Н.Хангал бизнесийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч байхдаа спортын сэтгүүл гаргаж, анхны бизнесээ эхлүүлсэн Н.Хангал захирал одоо  финтекийн салбарт ажиллаж байна. Гурван жилийн өмнө тэгээс эхэлсэн “Storepay” компани одоо 400 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх болжээ.      

-Та яагаад бизнесийн удирдлагыг сонгон суралцсан бэ?
-Би багаасаа тооны хичээлдээ сонирхолтой байв. Ахлах ангиа төгсөөд үеэлтэйгээ хамт спортын сэтгүүл бэлтгэн, урагшаа галт тэргээр явж хэвлүүлээд 5999 төгрөгөөр сэтгүүлээ борлуулсан нь миний анхны төсөл байв. Дараа нь МУИС-ийн математик, компьютерын сургуулийн оюутан байхдаа “Хөдөлгөөнт реклам” компаниа байгуулан, таксины ард реклам байршуулж байв. Өөр бизнесүүд эхлүүлсэн ч амжилтгүй болсон. Цемент оруулж, борлуулах гэсэн ч бүтээгүй. Явсан нохой яс зууна гэдэг шиг ямар нэг зүйлийг туршиж, хүмүүстэй харилцаж л хүн суралцдаг.

Би аль нэг байгууллагад ажиллахаас илүүтэй өөрийн компанийг байгуулахыг илүүд үзсэн тул. магистрын зэргээ бизнесийн удирдлага, тэр дундаа олон улсын бизнесээр хамгаалсан. Шинэ санаа олоод түүнийгээ хэрэгжүүлдэг төрлийн хүн юм байна гэдгээ сурагч байхдаа мэдэрч эхэлсэн.            

-“Storepay” компани таны санаачлан эхлүүлсэн хэд дэх төсөл вэ?
-2019 онд энэ компанийг үүсгэн байгуулсан. Эхлээд санаагаа хоёр нүүрэнд буулгаад хөгжүүлж эхэлсэн. Storepay миний байгуулсан гурав дахь компани. Би Австралид Queensland-ийн Технологийн их сургуульд магистр хамгаалсан юм. Австралийн банк, санхүүгийн салбарын хөгжил, бүтээгдэхүүн үйлчилгээ нь тухайн үед манайхаас тэнгэр газар шиг ялгаатай байв. Хүүгүй, шимтгэлгүй, хуваан төлдөг  үйлчилгээг нь би эхлээд ойлгоогүй. Ийм байх боломжтой гэж үү гэж бодон, энэ бизнесийг судалж эхэлсэн. Манайд зээлийн хүү өндөр, зээлээс зээлийн хооронд амьдрах нь түгээмэл тул гоё шийдэл байна гээд хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Гэхдээ Австрали, Монголын нийгэм, цалин, санхүүгийн сахилга бат гээд олон зүйлээрээ ялгаатай. Иймд эхэндээ монголын хөрсөнд нутагшихгүй юм байна гэсэн бодол ч  төрсөн.              

-Таны ажилдаа баримталдаг зарчмууд юу вэ?
-Би жижиг зүйлийг ч алгасалгүй, бүрэн гүйцэд хийхийг хүсдэг. Нүдэнд нэг зүйл тороход түүнийг тэвчиж өнгөрөөж чаддаггүй. Дунд сургуульд байхад багш самбар арчаад нэг цэг арчилгүй үлдээхэд би байж сууж чаддаггүй байв. Одоо ч энэ зан маань ажилд нөлөөлдөг. Нийгмийн сүлжээнд байршуулах манай постерууд, вэб сайт, аппликэйшны UI/UX дизайн өнгө, үсгийн хэмжээ гээд бүгдийг анхаардаг. Бэлэн болоогүй зүйлийг яарч сандран цагтаа баригдлаа гээд гаргадаггүй, хугацааг нь сунгах нь зөв гэж боддог.

Анх төлбөрөө хуваан төлөх үйлчилгээ эхлүүлэхэд эргэн төлөлт нь ямар байх бол, чанаргүй зээл хэдэн хувьд хүрэх бол гэж болгоомжилсон. Гэсэн ч туршаад үзье, алдвал тэр биз  гээд гаднын хөрөнгө оруулагч хайж эхэлсэн юм.     

Ажлын талбарт хүн хийх ёстойгоо гүйцэтгэн, үүргээ биелүүлж, алдаа гаргасан бол хариуцлагаа үүрэх ёстой. Би ажил хэргийн ёс зүйг өндөрт тавих зарчим баримталдаг.

Ямар нэг ажлыг оролдож үзээгүй, хийгээгүй атлаа бүтэхгүй гэж дүгнэх, төсөөлөн бодох нь буруу гэж боддог. Хэн нэгний үгээр шийдвэр гаргалгүй, оролдож үзээд л шийдвэрээ гаргадаг. Хэн нэгэн шинэ санаа гаргатал өө наадах чинь бүтэхгүй, ийм тийм гэх мэтээр бусдын бодлоос болж өнөө санаагаа ажил хэрэг болгоогүйгээс олон том бизнес, ажил амжилт бодол төдийгөөр дууссан  байх тохиолдол олон.                    

-Яг одоо ямар асуудал таны санааг зовоож байна вэ?
-Бид нэг асуудлаас нөгөө асуудлын хооронд, нэг эрсдэлээс нөгөө рүү гэх мэтээр амьдардаг. Ямар ч асуудалгүй амьдрал бидний төсөөлдгөөр үүлэн дээр, диваажинд л байдаг. Асуудалгүй амьдралд хүн долоо хоноод л уйдах байх. Асуудал байснаар биднийг илүү хүчирхэг болгож, шийдэл олоход сургадаг. Би асуудлыг бидний тархины дасгал гэж ойлгодог. Биеийн хүчний дасгал хийснээр хүнд төмрийг өргөдөг болж, дараагийн жин рүү шилждэг шүү дээ. Яг үүн шиг тархи, оюун санаа асуудал шийдэх үедээ дасгал хийж, илүү хүчирхэг болж, дараагийн том асуудлыг шийдэх чадвартай болж байдаг.

Анх компани эхлүүлэхэд өдөрт 100 асуудал гардаг байв. Одоо багассан ч компани цар хүрээгээ тэлэхэд эргээд нэмэгддэг тул дор дор нь зөв шийдэх нь чухал.           

БИ АЖИЛ ХЭРГИЙН ЁС ЗҮЙГ ӨНДӨРТ ТАВЬДАГ

БИ АЖИЛ ХЭРГИЙН ЁС ЗҮЙГ ӨНДӨРТ ТАВЬДАГ

-Таны хүндэтгэдэг СЕО хэн бэ?
-Хүн бүрд сул, давуу талууд бий. Гэхдээ чадварлаг захирлуудад нэг онцлог шинж байдаг нь тэд бүгд ухардаггүй, тууштай байснаар амжилтад хүрдэг. Ийм чанартай байхад хэн ч СЕО болж болно. Тухайн компанийн жилийн борлуулалт, хэрэглэгчийн тоо, үйл ажиллагааны цар хүрээнээс СЕО нь ямар хүн болох нь ойлгомжтой. Манай томоохон компаниудын СЕО бүгд л чадвартай.

Дэлхийн шилдэг СЕО-нуудын түүхийг уншихаар гараашаасаа бизнесээ эхэлсэн, их сургуулиа хаясан, амьдралдаа эргэлт хийсэн байдаг. Би захирлуудын түүх, амьдралын замналыг унших дуртай.        

-Та мэдээллээ хаанаас авдаг вэ?
Нийгмийн сүлжээнд шүүлтүүргүй, үнэн худал холилдсон мэдээллүүд байдаг тул албан ёсны эх сурвалжаас, мэдээний сайтуудаас мэдээ уншдаг. Ямар нэг дуулиан шуугиантай мэдээлэл харвал CNN, BBC, ABC рүү орж шалгадаг, баталгаатай мэдээлэл авдаг. Мэдээллээс хоцрох дургүй.       

-Таны хобби юу вэ?  
-Бүх төрлийн спорт сонирхдог, үзэх дуртай. Фитнесээр хичээллэдэг.

-Таны гол өрсөлдөгч хэн бэ?
-Бид хүү шимтгэл хуваан төлөх үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн ч манай улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага бий. Бидэнтэй ижил төстэй бизнес эрхлэгчид төрөн гарсан. Энэ бизнесийг анх эхлүүлсэн хүний хувьд дараагийн ижил төстэй компаниуд төрөөсэй гэж дотроо боддог байв. Учир нь бид зөв зүйл хийж буй эсэхээ нотлох, бусадтай харьцуулах боломжгүй байв.  Өөр компаниуд байгуулагдсанаар бидний бизнес загвар зөв, хэрэглэгчийн зах зээл байна гэдгийг баталлаа. Олон компани бий болсноор хэрэглэгчид аль нь сул, давуу талтайг харьцуулах боломж бүрдлээ. Тэд хамгийн сайныг нь л сонгоно. Эндээс компаниуд алдаа дутагдлаа олж авдаг. Зэх зээлийн цэвэр өрсөлдөөний орчинд компаниуд маш хурдан хөгждөг.

Бид ганцаараа зах зээлд үйл ажиллагаа явуулсан бол одоо ч өөрчлөгдөөгүй байж мэднэ. Дараагийн компаниуд гарч ирснээр бид үйлчилгээгээ илүү сайжруулах хүсэлтэй болдог. Өрсөлдөөн хэрэглэгчдэд, компанид ч сайнаар нөлөөлдөг. Өрсөлдөөнгүй зах зээл унтаа, эргэлт удаантай. Иймд ижил төстэй байгууллагууд үүссэнд баяртай байдаг.                       

-“Одоо аваад дараа төл” гэхээр хүн бүрд сайхан сонсогдоно. Гэхдээ манай иргэдийн санхүүгийн боловсрол тааруу тул энэ эрсдэлээс айгаагүй юу?
-Иргэдийн санхүүгийн сахилга батыг зээлийн оноогоор дүгнээд эхэлсэн. Хоёр компани энэ  үйлчилгээг үзүүлдэг. Тэд Монголбанкны харьяанд байсан, зээлийн мэдээллийн санг шилжүүлэн авсан. Энэ нь ч зөв. Цаашид хэрэглэгчдийн зээлийн оноог мэргэжлийн түвшинд, бодитоор олгоно. Бид 2019 онд ажлаа эхлүүлэхэд зээлийн оноо байгаагүй. Зээлийн мэдээллийн санд тухайн иргэн зээлтэй эсэх, хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй зээлтэй юу гэдэг нь л ил байв. Зээлийн онооны систем хөгжсөнөөр бид шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдлээ.

Ер нь эрсдэлийг тооцоолж, баримжаалж, тулгарвал ямар арга хэмжээ авах уу гэдгээ төлөвлөж болно. Стратеги боловсруулах шаардлагатай. Стратегийг хүмүүс төлөвлөгөө гэж ойлгодог. Энэ нь бүх хувилбар нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах уу, ямар байдлаар ажиллах вэ гэдгийг том зургаар нь гаргасан цогц төлөвлөгөө юм.

Би өөрийнхөө хэмжээнд эрсдэлийг тооцсон. Хэрэглэгчийн, хамтрагчдын, мэдээллийн технологийн компаниудын, санхүүгийн, худалдан авах чадварын гээд тооцоолсон. Бидний хүчин чадал эхний ээлжид ийм байх нь гээд хэрэглэгч, хамтран ажиллах байгууллагуудаа гаргасан. Стратеги төлөвлөгөөгүйгээр шууд маркетинг хийж, олон мянган хэрэглэгч татсан бол ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлнө, эднийх худлаа, болдоггүй, ажилладаггүй юм байна гэцгээнэ.

Энэ эрсдэлийг тооцож сэргийлсэн тул олон нийт рүү чиглэсэн сурталчилгаа явуулаагүй, олон хүн татах гэж оролдоогүй. Эхний, органик хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ тултал нь үзүүлж, тэдгээр хэрэглэгчийн зан төлөв, ойлголт, сэтгэгдлийг анхааралтай ажигласан. Хэрэглэгч юу хүссэн, бидний алдаа хаана гарав гээд эхний жилдээ засаж сайжруулсаар ирсэн. Харин хамтран ажилладаг байгууллагадаа байнга нэмсэн. Энэ бизнесийн онцлог нь хэрэглэгч олон байх биш, харин худалдан авалт хийх газар нь бэлэн байх юм. Хүнд өдөр тутам тулгардаг асуудлыг цоо шинэ аргаар шийдсэний дараа тухайн хэрэглэгчид төрсөн сэтгэгдэл хамгийн сайн маркетинг болдог. Хүн манай үйлчилгээг аваад баярласан бол гэртээ очоод найз нөхдөдөө ярьдаг. Нэг хүнээс гарсан мэдээлэл тархсаар 300 хүнд хүрдэг. Манай эхний хэрэглэгчид дараагийн хэрэглэгчдийг авчирсан юм.

Бид энэ онд гурван жилийн ойгоо тэмдэглэж байна. 400 мянган хэрэглэгчтэй боллоо. Энэ оны төгсгөл гэхэд бид нийт 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийх төлөвтэй байна. Үүний 80 тэрбум төгрөгийн борлуулалтыг энэ онд хийлээ. Бид эхний жил 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийхийг хүсээгүй. Сууриа тавьж, системээ бэлдэн, ачаалал даах чадвараа бэхжүүлж, алдаагаа хурдан засахад анхаарав. Суурийг зөв тавьсны дараа тэр суурин дээр хүссэн үедээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж болно. Бат бэх суурьгүйгээр өндөр тоо, өндөр ашиг руу тэмүүлсэн бол энэ бизнес амжилтад хүрэхгүй байв. Одоо бид хэрэглэгчийн тоог нэмэхэд анхаарч ажиллана.

ЧАДВАРЛАГ ЗАХИРЛУУДАД НЭГ ОНЦЛОГ БАЙДАГ НЬ ТЭД УХАРДАГГҮЙ, ТУУШТАЙ БАЙСНААР АМЖИЛТАД ХҮРДЭГ

-400 мянган хэрэглэгчийн дийлэнх нь ямар хүйстэй, аль насны бүлгийн, хаана оршин суудаг, ямар ажил хийдэг, юуг түлхүү сонгодог хүмүүс вэ?  
-Тэдний 50-60 хувь нь идэвхтэй хэрэглэгчид. Storepay aппликэйшний татан авалт 583  мянга байна. Би компанийн амин үзүүлэлтүүдийн мэдээллийг өглөө бүр авдаг юм. Нийт хэрэглэгчдийн 55 хувь нь эмэгтэйчүүд. Тэд маш их худалдан авалт хийдэг. Эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, шаардлага биднийхээс огт өөр шүү дээ. Хувцас, гэр ахуйн бараа их авдаг. Гэхдээ бид хувцас, цахилгаан бараагаар хамтран ажилладаг байгууллагаа хязгаарлаагүй. Хүний хэрэгцээ өргөн тул бүх үйлчилгээг хуваан төлөх таатай нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Эмнэлэг, гоо сайхан, авто засварын төвүүд, даатгал, тийз борлуулагч, гадаад дотоод аялал, сургалтын төвүүд, сургууль цэцэрлэг гэх мэт олон төрлийн байгууллагатай хамтран ажилладаг.           
         
Та Storepay-д эрхээ нээлгэсэн бол хүссэн үйлчилгээгээ төлбөрийн дарамтгүйгээр, орлогодоо тохируулан авч, санхүүгийн зохистой хэрэглээтэй байх боломжтой. Бид хүний  хүссэн, зорилтот худалдан авалтын төлбөрийн шийдлийг олгосон. Бид мөнгө зээлсэн бол бид өндөр хүү шимтгэл  төлдөг, урт хугацааны зээл авсан бол анх авсан мөнгөө хоёр нугалж төлөх ч тохиолдол бий шүү дээ.    

-Иргэдийн эргэн төлөлт хэвийн байгаа юу. Хэр зэрэг хариуцлагатайгаар үлдэгдэл төлбөрөө төлж байна вэ?
-Зээлийн аппликэйшнүүд биднээс өмнө байгуулагдан, иргэд гар утаснаасаа барьцаагүй зээл авч, зээлээ төлж хэвшсэн. Энэ нь бидний үйл ажиллагаанд дөхөмтэй байв. Хэрэв бид финтекийн анхны компани байсан бол хэрэглэгчдэд цоо шинэ соёл, хэрэглээ нэвтрүүлэхийн тулд багагүй хугацаа зарцуулах шаардлагатай. Аливаа ажлыг зөв цагт хийх нь яарч эхлүүлснээс ямар чухал болох нь эндээс харагдана. Хэрэв бид 2016 онд Storepay-г нээсэн бол олон хүндрэлтэй тулгарах байв. Иргэдэд ойлгуулах, дадал суулгах амаргүй.           

Бид нийслэл болон орон нутаг дахь 2400 байгууллагатай хамтран ажилладаг. Эдгээрээс Storepay ашиглан худалдан авалт хийх боломжтой гэсэн үг юм. Бид эдгээр байгууллагатай Хамтран ажиллах гэрээ байгуулдаг.

-Хамтран ажиллах байгууллагаа хэрхэн сонгодог вэ?
-Ямар ч хамаагүй бараа борлуулдаг газруудтай хамтардаггүй, чанарын шаардлага тавьдаг. Тухайн барааг албан ёсны эрхтэйгээр импортолдог байх, франчайз эрхтэй байх, баталгаат хугацаа олгодог байх, чанарын дүгнэлттэй юу, ААН үү, хувь хүн үү, буцаалтын журамтай юу, барааг сольдог уу зэргийг шалгана. Ингэснээр хэрэглэгчид илүү чанартай бүтээгдэхүүн худалдан авахад нь туслах зорилготой. Мөнгөө хуваан төлөх хүмүүс сэтгэл ханамжтай байх нь чухал тул хамтрагчдадаа өндөр шаардлага тавьдаг. Чанар муутай хямдхан зүйлд мөнгөө үрснээс чанартай зүйлийг хуваан төлөх нөхцөлөөр авч удаан ашиглаж сэтгэл ханамж авах нь хамгийн ухаалаг сонголт.            

Мөн гэрээнд барааны үнээ манай хэрэглэгчдэд ялгавартай тогтоож болохгүй гэсэн шаардлагыг тавьдаг. Төлбөрөө 100 хувь төлөөд авах хэрэглэгч, хуваан төлөх хэрэглэгч адил үнэ төлөх ёстой. Хүүгүй, шимтгэлгүй гэчхээд барааны үнээ нэмбэл утгагүй болно. Бид үүнд их анхаардаг. Мөн урамшуулал зарласан бүтээгдэхүүндээ ч хуваан төлөх нөхцөлийг заавал олгох шаардлагыг хамтрагч нартаа тавьдаг. Хэрэв байгууллагууд илүү өндөр үнээр худалддаг байсан бол өнөөдөр манай хэрэглэгчийн тоо 400 мянгад хүрэхгүй байв. Дэлгүүрүүд ч үнийн өөр өөр бодлого баримтлах сонирхолгүй байдаг.

-Хуваан төлөх болон зээлийн хэд хэдэн аппликэйшнээс зэрэг зэрэг үйлчилгээ авсан тохиолдлыг та бүхэн бүрэн хянадаг уу?
-Нэг аппликэйшнээр зээл авсан бол нөгөөд нь тухайн хэрэглэгчийн мэдээлэл харагдана. Байгууллага бүрийн үйл ажиллагааны зарчим ялгаатай. Өөр газраас зээлтэйг нь мэдсэн ч найдвартай харилцагч гэж үзэж, давхар зээл олгож болох юм.

Бид зээл олгодоггүй, бэлэн мөнгө өгдөггүй.  Хэрэглэгчдэдээ аль болох өндөр дүн бүхий худалдан авалтын эрх нээхийг эрмэлздэг. Мөн худалдан авалтыг нь урамшуулах, уян хатан сонголт бий болгох бодлоготой.  

-18 настай оюутан танай үйлчилгээг авах боломжтой юу?   
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь зээлийн онооны нэг хэсэг. Цалин авч, нийгмийн даатгалаа төлж байгаа нь тухайн  хүний хариуцлагыг илтгэнэ. Тогтмол орлогогүй иргэдэд бид эрх нээх боломжгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ч хувиараа бизнес эрхэлдэг бол эрх нээдэг.

Бид шинэлэг үйлчилгээ нээсэн нь манай SPC токен. Энэ токенийг Storepay-н түрийвчиндээ байршуулахад бид тэндээс нь худалдан авалт хийх боломжийг нь тооцоолон, эрх нээдэг. Энэ нь Монголд төдийгүй дэлхийд шинэлэг үйлчилгээ. Хадгаламж, хувьцаа, токен хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо шүү дээ.            

-Хэрэглэгч хүсэлтээ илгээхэд та бүхэн ямар хугацаанд хариу өгөх вэ?
-Өмнө нь хэрэглэгч 4-5 хуудас мэдээлэл бөглөдөг байв. ХУР систем, И-Монголиатай системээ холбосноор хэрэглэгч бүх мэдээллээ өөрөө зөвшөөрвөл бидэн рүү илгээх боломжтой болсон. Үүнд нэг минут л шаардана. Бид найдвартай эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авч байна гэсэн үг юм. Зээлийн оноо тооцоход илүү хялбар болсон. Энэ холболт хөгжүүлэлтийн дараа үйлчилгээний эрх нээлгэхэд нэг минут зарцуулдаг болсон. Бүх зүйлийг харлуулаад үргэлж сөрөг байх нь маш буруу гэж боддог. ХУР систем, И-Монголиа бол Төрөөс хийгдсэн улсын хөгжилд нөлөөлөхүйц том ажил болсон. Мэдээллийн технологи, финтекийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын цаг мөнгийг хэмнэж, бид хөгжлийн нэг шат ахисан.               

-Store pay токены үнэ буурахад юу нөлөөлсөн бэ?
-Бид 2021 оны аравдугаар сарын 27-нд токенээ гаргасан. Тэр үеийн нөхцөл одоогийнхоос тэнгэр газар шиг ялгаатай болов. Жилийн өмнө “Бух” зах зээл үүсэж, крипто валютуудын үнэ өсөж, хүн бүр ийшээ хошуурч байв. Энэ давлагаа манай улсад ч давтагдсан. Бид токеноо гаргахад Coinhub, Ард коин, IHC л байв. Бид дөрөв дэх нь болсон. Аппликэйшнтэйгээ, үйлчилгээтэйгээ токеноо хэрхэн уях вэ гэсэн судалгааг хийгээд токеноо амжилттай нэвтрүүлсэн.

Харин биднээс хойш 55 өөр токен богино хугацаанд гарна гэдгийг тооцоолоогүй, мэдээгүй. Үүнийг тооцоолох боломжгүй байв. Өөрсдөө токен гаргачхаад нөгөөдүүлээ буруутгаж байгаа юм биш. Гэхдээ тооцоо судалгаатай, бизнесгүй юм гэхэд тухайн бизнес нь хэрэгжих боломжтой, төлөвлөгөөтэй, зах зээлийн судалгаатай байж л токен гаргах ёстой байсан юм болов уу.

АСУУДЛЫГ ЦОО ШИНЭ АРГААР ШИЙДСЭНИЙ ДАРАА ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ ХАМГИЙН САЙН МАРКЕТИНГ БОЛДОГ

Зах зээлийн алтан дүрэм бол эрэлт нийлүүлэлтийн хууль. Зэх зээл дээш доош хөдөлж байдаг. “Бух” зах зээлээс “баавгай” зах зээл рүү энэ оны эхээр шилжлээ. Олон токен зэрэг гаргасны улмаас иргэдийн итгэл унасан, зэх зээлийн хуваагдал үүссэн. Хөрөнгө оруулагчдын мөнгө 50-60 токен руу хуваагдан байршсан. Ийм нөхцөл үүссэнийг хүн бүр мэднэ.

Бид SPC-ийг гаргасан бодлогоосоо нэг алхам ч ухраагүй. Санхүүгийн бодит үйлчилгээтэй холбосон, инновацлаг үйлчилгээ Монголд өөр байхгүй гэдгийг би 100 хувь итгэлтэй хэлж чадна. Бусад токены арилжааг бирж дээр хийн, үнийн өсөлтөөс эсвэл уналтаас ашиг хүртэх боломжтой. Токен гаргагчдын хэн нь хэн бэ гэдэг шиг шалгарлын цаг хугацаа өнгөрлөө. Одоо манай компанид 30-aад залуу ажилладаг. Зах зээл дэх үнэ буух үе хэзээ дуусахыг таамаглах аргагүй. Зах зээлд өсөлттэй, сэргэлттэй үе ирдэг. Энэ үед бид бүх сууриа тавьсан, бэлэн байх ёстой.              
           
Манай токеныг худалдан авалтдаа оролцуулах, худалдан авалтын эрх үүсгэх, ямар ч урьдчилгаагүй нөхцөлийг ашиглах, авто машин, нислэгийн тийз авах гэх мэт өндөр дүнтэй худалдан авалтад барьцаа хэлбэрээр байршуулах зэрэг олон бодит боломжууд зөвхөн SPC токенд л байгаа.           

-Та бүхэн үйл ажиллагаагаа Индонез руу тэлж буй талаар танилцуулаач.
-2019 оны гуравдугаар сард хөөцөлдсөөр байж гаднаас хөрөнгө оруулалт авч, энэ бизнесийг эхлүүлсэн юм. Гаднаас хөрөнгө оруулалт татах нь гарааны бизнесийнхэнд мөрөөдлийн боломж гэсэн үг. Анхнаасаа гаднаас хөрөнгө оруулалт татахыг зорьсон. Ингэснээр үйлчилгээгээ гаднын зах зээлд нэвтрүүлэхэд илүү дөхөм болно.     
 
Бид 2020 онд Сингапурт Storepay holding хэмээх толгой компаниа байгуулан, олон улсын корпорацын бүтцэд шилжсэн. Монгол дахь салбар маань 100 хувь энэ компанийн охин компани болсон. Ингээд Зүүн Өмнөд Азийн орнуудыг нэг бүрчлэн судалсан. Зарим улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байв. Лаосыг судлахад гар утасны хэрэглээ, иргэдийнх нь гар утсаараа санхүүгийн үйлчилгээ авах байдал бага байв. Мөн хөгжлийн хувьд манай улсаас хойно байсан тул туршилтаар энэ зах зээл рүү орох төлөвлөгөөгөө зогсоосон. Хэдий туршилт ч их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардах байв.

Ингээд Монголд яаж эхэлсэн, яг тэр зарчмаараа Индонезод ажиллахаар сонгосон. Тус улсын зах зээлийн, өрсөлдөгчийн, хууль эрх зүйн орчны судалгааг хийж, зөвлөх компаниудаас үйлчилгээ авч, маркетингийн төлөвлөгөөгөө баталсан. “Storepay Fintech Indonesia” компанийг байгуулан, бичиг баримтаа авч, хуулийн этгээд байгууллаа. Би тэр улсад очоод зах зээлээ мэдэрч чадахгүй тул бүс нутгийн менежерээ Индонезчуудаас сонгон шалгаруулсан. Цахимаар ярилцлага хийн, туршлагатай хүн сонгосондоо баяртай байна. Бизнес төлөвлөгөө гарсан тул одоо хэрэгжүүлэх шаардлагатай. Бүс нутгийн менежер компаниудтай гэрээ байгуулах, аппликйэшнээ бэлэн болгох, системийн холболтууд хийх ажилдаа орсон. Эдгээрийн дараа системээ нээх, хэрэглэгчээ бүртгэх юм.

Санхүүгийн тооцоо судалгаагаа маш нарийн гарган, санхүүгийн загвараа боловсруулсан. Индонез 270 сая хүн амтай, Зүүн Өмнөд Азийн томоохон улсуудын нэг. Тус улсад бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд бий. Гэсэн ч бидэнд боломж бий. Хуваан төлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь цахим худалдаанд төвлөрдөг юм байна. Дэлгүүрээс худалдан авалт хийхэд энэ боломж бага юм билээ. Бид энэ зах зээл рүү чиглэнэ.

Цахим худалдаа хөгжиж байгаа ч дэлгүүр хэсэх нь бидний амьдралаас хэзээ ч алга болохгүй. Дэлхий даяар нийт худалдан авалтын 10-15 хувийг л цахим худалдаа эзэлж байна.  Дэлгүүрт очиж худалдаа хийх соёл, дадал хэзээ ч алга болохгүй. Мөн бид Индонезын эрүүл мэнд, эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэнэ. Тэдэнд хуваан төлөх төлбөрийн нөхцөлөө санал болгох юм. Аль салбараас эхэлж, ямар зорилтот бүлэг рүү чиглэх зэргээ нарийвчлан гаргасан. Эхний удаад 2023-2025 он хүртэлх санхүүгийн төлөвлөгөөгөө боловсрууллаа.

2025 он гэхэд Индонез дэх компани маань сарын 30 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Бидэнд энэ нь өндөр тоо мэт сонсогдох боловч зах зээл дотроо бол багад тооцогдоно. Afterpay гэж хуваан төлөх үйлчилгээ үзүүлэгч томоохон компани бий. Тэд өнгөрсөн сард 2 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Индонезод бид хоёр жилийн дараа сарын 30 сая ам.долларын борлуулалт хийх бүрэн боломжтой. 2025 он хүртэл эко системээ бий болгоход бүх анхаарлаа хандуулна.

Бид өнгөрсөн сард 3 сая ам.долларын борлуулалт хийсэн. Монгол Улс 3 сая хүн амтай гэхээр нэг хүнд нэг ам.доллар ногдоно. Гарааны компанийн хувьд энэ нь муугүй үзүүлэлт. Бид Хятадад байсан бол 1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байна гэсэн үг.

Манай гаднын хөрөнгө оруулагч маань туршлагатай, нэр хүндтэй банкир хүн. Storepay-ийн хүрсэн түвшинд маш сэтгэл хангалуун байдаг. Энэ туршлагаа бид Индонезод нэвтрүүлж, дараагийн хөрөнгө оруулалтуудаа татна. Үйл ажиллагаа тэлэхээр төлөвлөж байна. Бидэнд SPC токен том давуу тал болно. Индонезын зах зээлд крипто валютыг иргэд их сонирхдог, том зах зээл бий. Мөн тэнд санхүүгийн үйлчилгээтэй уялдуулсан крипто их цөөн тул 20-25 насныхны анхаарлыг татах судалгааны үр дүн гарсан.                                                                      

Энэ онд бид Монголдоо том үсрэлт хийсэн, ирэх жил дэлхийн зах зээлд өсөлт үзүүлэх амбийцтай байна. Зарим хүнд монгол компани гаднын зах зээл рүү гарах нь бүрхэг сонсогдож болно. Бид 2023 онтой золгож байна. Хэн, хаанаас, ямар бизнес түрэн гарч ирэхийг таахад бэрх болсон. Өмнө нь Америкаас, Цахиурын хөндийгөөс, Европоос, Энэтхэгээс л шилдэг компани төрөн гардаг байв. Одоо тэр үе өнгөрч, бид бүгд л интернет ашиглан, ижил программ хэрэглэж байна. Дэлхийн зах зээл хол хэцүү  гэж бэргэх шаардлага байхгүй.

Би багтайгаа хамтран энэ ажлыг хийнэ гэсэн бол хийнэ. Бүтэлгүйтвэл оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээний үнэтэй сургалтад суулаа л гэж үзнэ. Индонез бүтэхгүй бол дараагийн газар руугаа орно. Ийм боломж бий. Би их итгэлтэй байна.        

-Та ирэх оны Монгол Улсын эдийн засгийг хэрхэн харж байна вэ?
-Дэлхий дахинд хямрал нүүрлэсэн. Ковидын дараах уршиг одоо эдийн засагт илэрч байна. Ковидын халдвар намжтал араас нь геополитикийн асуудлууд үүсэв. БНХАУ одоо ч ч хилээ хаасан хэвээр, гадаад худалдаа, эдийн засгийн өсөлт нь удааширсан байдалтай байна. Энэ бүхэн Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд нөлөөлж байна. Монгол ганцаараа хямраагүй, олон оронд хүндрэл тулгарсан.

Том гүрнүүд л хямралыг давж гарах товчлуур дээр дарна. Америкийн инфляц 0.6 нэгжээр буурсан нь эерэг мэдээ. Урд хөрш ирэх сарын 6-наас хилийн хоригоо зөөллөх, хилээр дамжин өнгөрөлтийг хөнгөвчлөх шийдвэр гаргалаа. Энэ бүхнийг шийдсэний дараа эдийн засаг сэргэх боломжтой. Яг хэзээ гэдгийг хэн ч нарийвчлан хэлж чадахгүй. Эдийн засгийн хямралууд маш богино болсон нь ч бий, удаан үргэлжилсэн түүх ч бий. Бид дэлхий дээр ганцаараа оршдоггүй тул бусад улсуудын нөлөөг мэдрэхээс өөр аргагүй.

Манай компанид өнгөрсөн долдугаар сараас, наадмын дараахнаас эдийн засгийн хүндрэл мэдэгдэж эхэлсэн. Иргэдийн зарим эргэн төлөлт удааширч, өмнө нь хуваан төлөх боломжийг сонирхдоггүй байсан хүмүүс үйлчлүүлж эхэлсэн. Ирэх намар хүртэл бид эдийн засгийн хүндрэлтэй хэвээр байна гэж бодож байна.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм үед үйл ажиллагаагаа тэлэх нь буруу сонголт. Харин яг одоо байгаагаар нь хадгалж, хямралыг давах нь сайн үзүүлэлт болно. Нөгөө талаар хямралтай жилүүдэд жижиг, гарааны компаниуд маш том групп компани болсон түүхүүд бий. Хямралын боломжийг ашиглаж чадсан компаниуд ч бий.    

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан