- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бангкок хотноо эхэлсэн APEC-ийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн очоод байна
“Ази, Номхон далайн бүс нутаг хэний ч эзэмшил газар биш" болохыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайландад болж буй Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) чуулга уулзалтад зориулан бичгээр гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр Индонезын Бали аралд болсон “Их 20”-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа Бангкок хотноо эхэлсэн APEC-ийн уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм.
Хэдийгээр Ши Жиньпин нэр зааж дурдаагүй ч түүний хэлсэн энэ үг АНУ-ыг чиглэсэн болох нь тодорхой байгааг шинжээчид онцолж байна.
Ши Жиньпин "Ази, Номхон далайн бүс нь хэний ч эзэмшил нутаг биш бөгөөд томчуудын хүчээ үзэх талбар байх ёсгүй. Шинэ хүйтэн дайныг эхлүүлэх аливаа оролдлого өнөө цагт, ямар ч эрх мэдлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй" хэмээн тодотголоо.
Хэдийгээр Ши Жиньпин нэр зааж дурдаагүй ч түүний хэлсэн энэ үг АНУ-ыг чиглэсэн болох нь тодорхой байгааг шинжээчид онцолж байна. Энэ онд мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И үүнтэй ижил утгатай үг хэлж, тус бүс нутаг нь АНУ болон БНХАУ-ын сөргөлдөөн явагдах газар биш болохыг анхааруулж байсан юм.
Энэ долоо хоногт Зүүн Өмнөд Азид болж буй чуулга уулзалтуудын хүрээнд Ши Жиньпин БНХАУ-тай хурцадмал харилцаатай байсан хэд хэдэн улсын Төрийн тэргүүн нартай дээд түвшний уулзалт хийгээд байна. Тухайлбал: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас гадна Австрали улсын Ерөнхий сайд Энтони Албанез, Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида нартай уулзаад байгаа юм.