Жил бүрийн арван нэгдүгээр сарын 4-ны өдрийг “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг өдөр” гэж олон улсад тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” аян явуулж, сургалт, нөлөөллийн ажлыг БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Монголын урлагийн сэтгэл заслын холбоо, НҮБ-ын хүүхдийн сан хамтран зохион байгуулж байна.
“Намайг Л гэдэг. Би арван гурван настай. Би чөлөөт цагаа найзуудтайгаа хөл бөмбөг тоглох, гадуур зугаалах гэх мэт өөрийнхөө дуртай зүйлээ хийж, сонирхолтой өнгөрөөх дуртай.
Нэг удаа манай ангийн нэг хүүхдээс атаман хүүхдүүд мөнгө нэхсэн. Гэтэл тэр хүүхэд өгөхгүй гэсэн чинь тэд нар бөөнөөрөө нийлж байгаад түүнийг зодсон болохоор бөөн асуудал үүссэн. Тэр хүүхдийн эцэг эх нь сургуулийн захиргаанд өргөдөл, гомдол гаргаад, зодсон хүүхдүүд болон анхаарал халамж тавиагүй багшид нь хариуцлага тооц гэсэн юм байна лээ. Гэтэл сургуулийн захиргаанаас ганцхан зодсон хүүхдэд л сануулга өгөөд өнгөрсөн. Түүнээс болоод тэр хүүхэд сургуулиасаа шилжсэн. Иймэрхүү асуудлуудаас болоод уур амьсгал муухай сөрөг болдог.
Зарим атаман хүүхэд өөрсдөө хичээлд орохгүй байж, бид нарын цамц ч юм уу, ямар нэг юмыг маань авчхаад хичээлд оруулдаггүй.
Ангид нэг дээрэлхдэг хүүхэд байхад л анги тэр чигээрээ өөрчлөгддөг. Найз нөхөд болон янз бүрийн хүүхдүүд их уруу татдаг. Зарим атаман хүүхдүүд өөрсдөө хичээлд орохгүй байж, бидний цамц ч юм уу, ямар нэг юмыг маань авчхаад хичээлд оруулдаггүй.
Заримдаа найз хүртэл атаман хүүхдүүдтэй бүлэг болж байгаад дээрэлхэж мөнгө нэхдэг.” хэмээн “Хөвгүүдийн сурч боловсрох эрх хэрхэн хангагдаж байна вэ?” /Кейс цуглуулга, дүн шинжилгээ 2011 он/ номд бичжээ.
Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн зодож, цохих хэлбэрээр илэрдэггүй. Хэн нэгнээс зориудаар нүүр буруулах, харилцахгүй байж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулж болдог бол бусдыг бие бялдар, гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг хэл амаар дээрэлхэх тохиолдол ч байдаг.
Сүүлийн үед хуурамч хуудас нээж, бусдыг доромжлох, таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт залуусын дунд түгээмэл болжээ хэмээн Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн видеонд дурдсан байна.
Өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 3-ны өдөр болсон “Сайн туршлага - Үйл ажиллагаа” өдөрлөгийн үеэр нөлөөллийн ажлын хүрээнд хийсэн үйл ажиллагааны тайлан, дүгнэлтүүдийг хамтран ажилласан сургууль, багш, нийгмийн ажилтнууд танилцуулсан юм.
2019 оноос хойш хэрэгжиж буй тус аянд Улаанбаатар, орон нутгийн 100 гаруй сургууль нэгдэж, олон төрлийн үйл ажиллагаа явуулах болжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн 9В ангийн сурагч Солонго “Манай ангийн хамт олон “Ментор сурагч” аяныг явуулдаг. Багш болон менежерээсээ үе тэнгийн дарамт, шахалтын талаар сургалт авч, ойлгосон зүйлсээ доод ангийн дүү нартаа зааж өгдөг. Том хүмүүс биш хүүхэд бусад хүүхдүүдэд илүү нөлөөлдөг.” гэж тодотголоо.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь хүүхдийг сурч хөгжих хүсэлгүй болгох, цаашлаад амь насанд нь эрсдэл үүсгэхүйц аюултай нөхцөлийг үүсгэдэг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 142-р сургуулийн захирал Ч.Наранцэцэг “Энэхүү аянд нэгдэхээс өмнө манай сургууль сурагчдынхаа нас, онцлогт тааруулж тэмцээн, уралдаан их явуулдаг байсан. Ингэхэд хүүхдүүд өөрт тохиолдож буй зүйлээ зураг, зохион бичлэг, зурагт хуудас зэрэгт илэрхийлж, анхаарах ёстой олон асуудлыг ил болгосон. Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийн талаар сурагч, багш, ажилчид, эцэг эхчүүд бүгд мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй байна. Хүүхэд өөрөө ч мэдэхгүй дээрэлхэлтэд өртөж байх боломжтой. Судалгаанаас үзэхэд дунд ангийн хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт их байна. Манай сургууль 2021-2022 хичээлийн жилд энэ аянд нэгдэж, сургуулийн хүрээнд дотоод журамтай боллоо.” гэв.